Биеийн хэмжээнээс эхэлнээ.
Өндөр :176
Жин: 65
Толгойн тойрог: мэдэхгүй
Хөхний тойрог: 92
Бэлхүүс: нарийн хэсгээрээ 79 (үнэнээ хэлчий яршиг зүгээр)
бүдүүн хэсгээрээ 90
Өгзөгний тойрог: 93
Хөлийн булчингийн тойрог: мэдэхгүй
Сая шалгалтын үеэр их ажилтай хэмээн шалтаглаж, нэг ч хоног хоол хийж идэлгүй, дандаа түргэн хоол идсэний хүчээр 3 кг нэмсэн. Энэ 3 кг нь дандаа гэдэсний орчимд шингэсэн тул ерөнхий галбир одоо лийрэн хэлбэртэй болсоон.
Авч буй арга хэмжээ: Банны өрөөндөө жин авч тавьсан. Орой бүр, өглөө бүр жингээ хянана. Өчигдөр найз хүүхэнтэйгээ мөрий тавьсан. Таван сарын дотор бэлхүүсний хэмжээгээ тэр 10см, би 15 см-р багасгаж, 6 толгойт булчинтай болох. Шүүгчид нь бусад найз нар. 07 сарын 07-нд дүнгээ гаргаад, дийлсэн нь дийлдсэнээрээ санасан юмаа авахуулна. Хоёулаа зорилгодоо хүрэх юм бол хамтдаа хүссэн газраа аялал хийх. Протоколоо өөр нэг найзын цоожтой тэмдэглэлийн дэвтэрт бичээд, гарын үсгээ зуран хадгалуулсан бүлгээ.
Нүүдэл гэж хэд хоног бужигналаа. Нэтгүй амьдарч болдог л юм байна. Гэхдээ их уйтгартай юм байна. Нэг найз нэтийн стикийг маань аваад явсан тул гурав хоног нэтгүй, бас ТВ-гүй. Гэхдээ ханиадтай байсан тул юм үзэх тэнхэлгүй байсоон. Нүүдлийн үеэр түрийвчнээс хиншүү гарсан байна. Дансанд 200хан евро. Ийш тийшээ татагдах мөнгө нь бараг 400. Гарч хүн амьтанд тараасан тав гурван юмаа цуглааж гүйцээхгүй бол :(. Энэ муу мөнгө нээрээ дух үрчийлгэх юмаа.
......гэжжжж

Хувь хувьсгалын ажил бүгдээрээ давхцаад, нэг иймэрхүү байна даа. Шалгалт, нүүдэл, хуучин, шинэ ажил...
Ширээ ч бас адилхан.

Ёстой сонин цаг агаартай газар шүү энэ европ. Гурав хоногийн өмнө цас ороод, аймаар хүйтэн болоод бөөн юм болсон чинь өчигдрөөс бороо ороод нөгөө цас нь хайлаад, гадуур нил шалбааг, гутлын дайсан болж байна шд. Гараад явахаар бүх юм чийг дааж, нойтон оргиод, цаанаа л жихүүн шүү. Жинхэнэ өвөл гэдэг юмыг хоёр хоног л үзчих юм байна л даа. Гэснээс түрүү жил Швейцарьт очоод ууланд явахдаа жинхэнэ өвөл гэдгийг үзсийм. Хэдэн зураг оруулъя.
Уулын зам нэг иймэрхүү байсан даа.

PS: Hezee ch bichij baisiin. Noorogt baij baihiin. uul ni olon zurag oruulah sanaatai baisiin baih daa. Tsag agaar ch yostoi laitai bainaa. Onoodor tsasan shamarga bolj bn.
Саяхан ах дүү долуулаа инээхдээ инээж, уйлахдаа уйлж, бужигнаад аав ээжийнхээ гэрийг дэлбэлчих шахан тэрсхэн өсөж байлаа. Долуулаа хоорондоо төстэй өндөр өндөр туранхайвтар хоёр охин, таван хүү байв даа. Тэгээд сургууль соёлд суръя даа энэ чинь гээд гэр орноосоо явцгаасан. Одоо тэгсэн чинь тэд нарын тав нь "Хөөе манай гэрийнхээн, би ийм хүн аваад ирлээ. Манай гэрийн гишүүн шүү" гээд өөр хоорондоо шаал ондоо таван хүн аваад ирэхийн. Нэг бэр нь бас их өндөр, нөгөө бэр нь их намхан, гурав дахь нь дунд зэрэг, дөрөв дэхийг хараагүй, тав дахийг бас хараагүй. Оросын буриад, тэндэхийн халх, эндэхийн хотон, ахиад нэг өөр буриад энэ тэр гээд бид нараас бас шал ондоо ястан гэжүгаа. Хажууд нь насыг барна энэ тэр гээд хэхэ. Бүр дөрвөн жаахан маамуу дундаас нь гарч ирээд. Ахиад нэг хоёр маамуугийн сураг энд тэнд гараад. Энэ жил ахиад хоёр магадгүйн биш үү хэхэ. Дүү маань энэ жил манай хүүхдийн сураг гарч магадгүй шүү гэнээ хэхэ. Миний таамаглаж байгаагаар эгч бас магадгүй. Дүү нар маань надад нээх аминчилж ирээд нууцаа ярьдгийн. Нэг нь өнөөдөр чатанд орж ирээд "Та манай гэрийн сонинг сонссон уу?" гэлээ. "Ямар??" гэсэн чинь "манайх бүл нэмж байгаа" гэнэ. Хэн нэг нь хүүхэдтэй болж байгаан байх гэсэн чинь хүргэн бэрийн сураг гарч байна. Ёстой нууж байгаад аймаар амархан учраа олдог байна шд. Одоо бага дүүтэйгээ л нийлж нөгөө таван айлын "хов живийг" ярьж байнаа хэхэ.

Нэг танилынхаа өгсөн хаягаар ороод ийм толгой эргэж, шоконд ором мэдээлэлийг уншлаа. Эхлээд та бүхэнд уг мэдээлэлийг орчуулан хүргэе.
Эмэгтэйчүүдийн илүүдэл: Монгол улс Туркээс 20 мянган эрсийг импортлоно.
Монгол улс маш өвөрмөц аргаар дотоод дахь эмэгтэйчүүдийн илүүдлээ арилгах гэж байна. Нэгэн сонинд мэдээлснээр, Монгол улс Туркээс 20 мянган эрэгтэйг импортлохоор төлөвлөж байна.
"Үнэн үү?: Монгол улс Туркээс 20 мянган эрсийг импортлохоор зэхэж байна." цааш унших »
...гэсэн байна шүү дээ. Мөн хатуу боджээ.
Гэснээс өчигдөр орой гэртээ орж ирээд ТВ-р Лолитагийн төгсгөлийг үзсэн. Яг мань эрийн хүн алдаг хэсгийг. Хүний галзуурлаа гэж. Нээрээ ч зүрх гэж юу юм бэ. Нохойны зүрх хүртэл цагаа тулахаар хүнийхээс өр зөөлөн ч байх.
"Аватар минийхээр" цааш унших »
Хүний нэрийн хуудас дээрээс М. Ууганбаяр гэдгийг Мянганбаяр гэж унших
"Араас чинь тэврэлгүй явууллаа" гэдгийг "Араас чинь тэврэлгүй шууд явууллаа" гэж унших
Покер тоглож сууж байгаад газар, гарын модтой нийлээд 1, 2, 4, 5, 6 гарч ирэнгүүт Street гэж хараад учиргүй өсгөж байгаад мөнгөө алдах
Хилийн манаанд алсхан байгаа ч
Дэргэд чинь байгаа шүү сэтгэл минь гэдэг дуу сонсоод, яасан дэмий тэнэцэн сэтгэлтэй гар вэ гэж бодох
Хөөрхөн биш ч гэсэн
Хайрыг минь булаасан гэдэг дуу сонсон чинь гомдож үхмээрийн, царай муутай найз охинтой хүний дуу гэсэн
Яг одоо банжиг блогын нүүрэн дээр байгаа бичлэгүүдийн зөвхөн гарчигийг нь л харахад ямар их алдаатай юм бэ? Хувцлалт, ... чинь тэврэлгүй явуулаа, улаан даашинд гэх мэт. Худалч хүнд үгийн тооноосоо их алдаа байна шд. Онигоо ч гэсэн худлаа байхаа.
"Эх хэл мину" цааш унших »
Жор: 12 сарыг атаа хорсол, хорон муу санаа, хармын сэтгэл, ичгүүр сонжуур зэргээс нь сайтар цэвэрлэж бэлдэнэ. Сар тус бүрийг 30 юм уу 31 хэсэг хуваана, энэ хэмжээ нь нэг жилд яг хүрэлцэнэ. Өдөр бүр 1/3 нь ажил, 2/3 нь баяр хөөр, инээд наргианаас тогтох бас үүн дээрээ 3 хоолны халбага дүүрэн өөдрөг сэтгэл, 1 цайны халбага хүлцэл, тэвчээр, жижиг самрын хэмжээтэй хошигнол, 1 чимх ая дан нэмнэ. Энэ бэлдэц дээрээ маш их хэмжээтэй хайрыг хийж сайтар хутгаад бэлэн болгоно. Харин үүнийхээ дараа жижиг жижигхэн анхаарал халамжийн баглаануудаар чимэглээд өдөр бүр зугаа цэнгэлийн хамт таваглаж зочид болон гэр бүлийнхнээ дайлаарай.
"Баярын ширээ чинь бялхаж яваг ээ!!!" цааш унших »
Ёстой новшийн жил болж өнгөрлөө: Баривчлагдлаа, машин эвдэрлээ, эхнэр хаяад явлаа, хүүхэд хаяад явлаа, ажлаасаа халагдлаа, байшин маань шатлаа. Цорын ганц эерэг нь миний ДОХ-ын шинжилгээний хариу байлаа.
Шинэ оны мэнд хүргэе!!!

"Сонсоод байгаарай" цааш унших »
Ёоо ёооо ёооо гурав дахин ёолчий яадий. Энэ хажуу талын эмээ үнэн даварцан гараа. Өөрөө өчигдөр орой зургаагаас эхэлж хурхирч хүн унтуулаагүй байжийж. Би өглөө дөрвөн цагт чихээ бөглөөд, толгойгоо хөнжлөөрөө бүтээгээд арай гэж унтжаагаа байхгүй юу. Тэгсэн чинь харин өглөөний үзлэгний дараахан (наймын үед л байх) нэг хүн унтаж байхад хажууд ирчээд татаад салдаггүй. Арай гэж нүдээ нээсэн чинь нээх арьс нь унжцан бүдүүн гуя яг нүүрэн дээр наалдахнээ. Ухасгээд өндийгөөд харсан чинь харин нөгөө эмгэн чинь өмдөө нүүрэн дээр наалдуулах шахан харуулснаа:
- Та надад туслах хэрэгтэй байна. Би өмдөө өмсөж чадахгүй байна гэдийн. Би:
- Сувилагчаа дуудаач гээд, хонхдож байж сувилагчийг нь дуудаад, өмдийг нь өмсүүлэв. Дараа нь хэр ч унтсан бүү мэд, ахиад өнөөх чинь дугтраад салдаггүй, харсан чинь цамцаа нэг талынх нь ханцуйг өмсөж чадахгүй байна гээд. "Сувилагч дуудаач" гэсэн чинь "Tэд нар чинь ирэхгүй байна" гээд албатайм шиг зогсоод байхааp нь цамцыг нь өмсүүлж өгөв. Тээд байж байсан чинь өдрийн хоолны дараа өвгөн нь ирэвээ. Би жаахан юм хийж сууж байгаад, түр амрах санаатай нүдээ аниад хэвтэв үү гүй юу нөгөө эмгэн чинь өвгөндөө:
-Энэ өнөөдөр өглөөжингөө унтсан, одоо бас ахиад унтаж байна гээд үглээд унадгийн. Намайг дэр толгой нийлүүлэнгүүтээ нам унтдаг гэж бодсийн байх даа. Өөрөө хүн унтуулахгүй байж. Даварцан эмээ.
Ёо ёо хажуугийн эмээгийн хурхиралтаас болоод унтаж чаддаггүй ээ. Хүн хурхирахыг зөндөө л сонсож явлаа. Энэ эмээ шиг хурхирдаг хүн үзсэнгүй. Орой 6-с эхэлж унтаад л хурхирч байна. Би яахав дээ, уржигдар орой зүв зүгээр гэртээ сууж байсан чинь гэнэт биенд өө сэв илрээд, эмнэлэгт ирсэн чинь уушгиндаа хавдартай болж таарав. Тэгээд аюултай аюулгүйг нь тодорхойлуулах гээд шинжилгээ хийлгээд хэвтэж байгаа юм. Уул нь гэртээ байж байгаад нэг дэхь өдөр ирээд үлдсэн шинжилгээг нь өгчихье гэсэн чинь болдоггүй юм гэнээ. Ингээд л энэ эмээгийн хурхирахыг сонсож гурав хоног хэвтэх нь дээ, яанаа.
Black Eyed Peas- Meet me Halfway
За өөрсдөө үзэцгээгээрэй, клип нь их таалагдсан, үнэхээр өвөрмөц сэтгэсэн байналээ.


