Эхнэр нөхөр хоёр далайн эрэгт амрахаар шийдэж тэнд буудалд өрөө захиалж, хамаг юмаа төлөвлөж гэнэ. Харамсалтай нь яг явах өдөр нь эхнэрт нь гэнэтийн ажил гарсан тул эхнэр нь маргааш нисэхээр үлдэж нөхөр нь төлөвлөсөн ёсоор тэр өдөртөө нисжээ. Далайн эргийн буудалдаа очоод өрөөндөө ороод нөхөр нь эхнэртээ мэйл бичиж гэнэ. Даанч мань эр жаахан хайнга хандсанаас болоод эхнэрийнхээ нэрийн нэг үсгийг сольж бичээд, нөгөөх мэйл нь саяхан бэлэвсэрсэн өөр нэг эмэгтэйд оччихож гэнэ. Хүүгээ өрөөнд нь яваад ортол өчигдөрхөн бэлэвсэрсэн ээж нь компьютерийнхээ дэлгэцийг ширтээд шоконд орчихсон сууж байна гэнэ. Ирсэн мэйлийг нь уншвал:
Хэнд: Үлдэж хоцорсон хайрт эхнэртээ
Хэнээс: Түрүүлээд явсан эр нөхрөөс чинь
Агуулга: Би сайн явж ирлээ.
Хайрт минь би хүрээд ирлээ. Ирэнгүүтээ эндээ тохижоод авсан, бас чамайг ирэхэд зориулж хамаг юм бэлтгэгдчихсэн байгааг харлаа. Хайрт минь сайн яваад ирээрэй, би маргааш чамайгаа хүлээж байя.
хайртай,
нөхөр чинь
ПС: Энд доор шатаж үхмээр халуун байнаа.
************************************************************************************
Нэг залуу мэргэч дээр очиж гэнэ. Өнгөрсөн ирээдүйг хардаг болор бөмбөрцөгийн өмнө мань эрийг зогсоож нилээн удаан харсан үзмэрч залууд хандан:
- Та хоёр хүүхэдтэй юм уу даа? Залуу нилээн ёжтойгоор:
- Та тэгж бодож байна уу? Би гурван хүүхэдтэй. Үзмэрч хариуд нь ёжтойгоор:
- Та харин гурав дахь хүүхдээ таных гэж бодож байна уу?
Эрчүүдийн баярласан хөөрсөн сэтгэлээ ил гаргаж чаддаггүй болон хоорондын харьцаа нь ямар байгаа талаар бага санаа тавьдагт ихэнх хүүхнүүд сэтгэл дундуур байдаг.
Өөрсдийгөө хөгжөөх, идэвхтэй байх талаар санаа тавьж ямар нэг юм санаачлан хийхийн оронд оройдоо зурагтын юм уу нөүтбүүкний өмнө суухыг илүүд үзэгч хайртдаа хүүхнүүдийн 22 хувь сэтгэл хангалуун бус байдаг гэнэ.
Мөн 22 хувь нь хийж буй зүйлийг нь олж харж анхаарч, өөрт нь анхаарал тавьдаггүй амрагтаа сэмхэн гоморхдог.
Дараагийн 13 хувьд нь таргалж гүзээ суугаад байгаа хэр нь өөрийгөө өчүүхэн ч хөдөлгөдөггүй амраг нь "асуудал" үүсгэдэг байна.
Арван эмэгтэй тутмын нэг нь нөхрийгөө гадаад үзэмжиндээ бага анхаарал хандуулж, байнга хуучин хувцсаа өмсөж, цөөхөн удаа үсчин ордог гэж гоморхжээ.
Харин зөвхөн зургаан хувь нь хамртагч нь өөрийг нь бараг эмэгтэй хүн гэж хардаггүй, дэндүү бага секс хийдэг гэж гоморхжээ... Гэхдээ судалгаанд оролцсон хүүхнүүдийн шүү :p
Дараа долоо хоногийн менежементийн илтгэлээ янзалж суунгаа энэ нэг графикийг харуулмаар санагдаад болдоггүй ээ. Магадгүй та нарт сонирхолтой байж болох юм. Хэрэв чи оюутан бол өнөөдөр олж авсан мэдлэгийн чинь тавин хувь нь 5 жилийн дараа гэхэд ямар ч хэрэггүй шахуу болох нь.



Aktualität des Wissens: Мэдлэгийн "хүчин төгөлдөр" байдал
Schulwissen: Grundschule (сургуульд олж авсан мэдлэг: дунд сургуульд)
Schulswissen: Gymnasium (гимнази буюу манайхаар ахлах сургуульд)
Hochschulwissen (дээд сургуульд олж авсан мэдлэг)
berufliche Fachwissen (ажил дээр олж авсан мэдлэг)
IT& EDV Wissen (информатик буюу мэдээлэлийн технологийн чиглэлээр)
Zeit: Хугацаа (жилээр)
Харин мэдээллийн технологийн салбарт олж авсан мэдлэг тань хоёр жил хүрэхгүй хугацааны дараа мэдлэг биш шахуу болохнээ. Технологи хөгжих тусам энэ хугацаа улам богиноссоор байна.

Танай улс таны ухаалаг зоримог шийдвэр, удирдлагын доор өнгөрсөн жил эдийн засгийн мэдэгдэхүйц өндөр амжилт үзүүлж, үүнийхээ үр дүнд таны өмнөх үүрэг гүйцэтгэгчээс дамжин ирсэн гадаад өрнийхөө ихэнх хувиас Олон Улсын Зээлээс Чөлөөлөх программын тусламжтайгаар чөлөөлөгдөж чадлаа.
Танай улсын эдийн засгийн энэхүү амжилт болоод дотооддоо явуулж буй шинэчлэлийн бодлогыг чинь дэмжиж миний бие Хятадын засгийн газрын нэрийн өмнөөс танд дараах программыг санал болгож байна:
"Улсын эрхэм ерөнхийлөгч танаа..." цааш унших »
"Террористчин болонгоо алдав." цааш унших »
"Ойлгомжгүй асуудлууд" цааш унших »
"Сайн уу, блогчидоо" цааш унших »
Нэг шинэ блог Банжигт нээгджээ. Оров, сэтгэгдлүүдийг нь уншаад амжилт хүсээд гарав. Тэр хүний хийж буй "ажилд" биш, блог хөтлөхөд нь. Эрчүүд харааж загнасан сэтгэгдэл үлдээжээ. Тэр дунд "зайлооо ..зда" гэсэн сэтгэгдэл уншаад "Эрэгтэй хүмүүс өөрсдөө авдаг мөртлөө яагаад хөөрхийсийг хараагаад байдгийн болоо" гэж бодлоо. Бие үнэлэгчийг эмэгтэй хүн худалдаж авдаггүй. Эрэгтэй биеэ үнэлэгч нар гэж байдаг гэсэн. Бодвол нийт "ажилчдын" 99.99% орчим нь байдаг болуу гэж таамаглав. Бие үнэлэгч гэхээр хэзээ ч эрэгтэй хүн толгойд орж ирдэггүй, хүүхнүүд л толгойд орж ирдэг. Бас энэ үг их доромж үг юм шиг санагдана. Жишээ нь, намайг хэн нэгэн биеэ үнэлэгч гээд хэлчихвэл би жинхэнэ "асах" байх даа.
Уул нь хамгийн эртний гэгдэх энэ "мэргэжлийн салбарын" үйлчлүүлэгч нар бол яах аргагүй 99.99 % эрчүүд байх. Амар хялбар мөнгө олох гэсэн, аргаа ядсан янз бүрийн л хүүхнүүд байдаг байлгүй. Нөгөө талаар "зах зээл" нь байгаа болохоор биеэ үнэлэгчид байгаад байгаа. Тэр зах зээл бол тэднийг авдаг эрчүүд. Авдагуудынх нь тухай хэн ч юу ч хэлэхгүй мөртлөө зардагуудыг нь есөн шидээр харааж загнах юм даа. Тэд ч бас хүн шд зайлуул.
Тэгэхээр надад нэг асуулт байна: Эрчүүд яагаад бие үнэлэгч нарыг авдаг юм? Тэгсэн мөртлөө тэд нарт яагаад дургүй байдаг юм? ТАНЫ БОДОЛ?
"БЧХ 2-ын тухай 3 үг, өөр кинонууд, онигоо etc." цааш унших »
"Сайхан намар болжийноo" цааш унших »
Юу юугүй төрөх дөхөж байна шүү. Одоо ч хэдхэн долоо хоног байна даа. Ингэж тэгж байтал юу юугүй сүп сап гээд өнгөрчихнө аягүй бол. Одоогоор нээх бодогдох санагдах ч юм алга, хааяа тэр үеэр яах вэ гэж нэг халти хулти бодох юм, цаг нь тулахаар болох л байлгүй. Төрөхөөсөө өмнө амжуулах мэр сэр ажил байнаа. Шалгалтаа өгөх, жаахан ажиллаж мөнгөтэй болох энэ тэр гээд л. Их бага хэмжээгээр мөнгө хэрэгтэй л байх даа. Бэлтгэл бол юу ч байхгүй. Ганц нэг өмсөх хувцас бэлдэх үү яах уу, өмнө нь өмсөж байснаа өмсөхөд ч муухайдах юу байхав, тэгээд ч тэр үеэр нь яг юу болж таарах нь уу. Харзнаж байж болсон дээр санагдаад. Одоогоор нээх илүү дутуу бодож байгаа ч юм алга. Зарим хүн чинь их илүү дутуу юм бодоод ухаан суудаг, сууж байгаа ч юм шиг санагдаад байдаг болдог гэсэн. Тухайн үед нь л ямар байх нуу харъя. Надад бол бодогдож санагдах юм юу ч алга, санаа амар.
Японд байгаа залуучуудийн блог энэ тэрээр явж байхад Мураками их уншдаг юм шиг санагдсан. Тэндээ од ч юм шиг байна лээ хэхэ. Тэгэхээр нь би бас уншиж үзмээр санагдаад Afterdark гэдэг номыг нь уншиж үзэв. Нээх ойлгочихлоо гэж худлаа яриад ч яахав. Бичдэг хэв маяг нь их таалагдлаа. Зав гарвал ахиад өөр номуудыг нь авч уншнаа. Зохиолыг өөрийнхөөрөө ойлгосноо сийрүүлэх гээд үзэх үү: Өдөр тутмын хэвийн л амьдралаар амьдраад, өөрөөр хэлбэл, өдөр тутам нэг хэвийн ажлаа хийгээд л, орой гэртээ очиж хоолоо идэж унтаад, маргааш нь ахиад л... гэсэн нэг хэвийн циклээр амьдрах нь бас команы нэг хэлбэр юм шиг санагдав. Өнөөдөр өчигдөр биш, бас маргааш биш... Гэхдээ хэр удаан ингэж санагдах юм бүү мэд.
"Зүрхээрээ мэдэр" цааш унших »
"Өөрийгөө бусдад амжилттай ойлгуулах, ойлгох" цааш унших »
... их чимээтэй унадаг юм байнаа л гэх гэсийн. Нээх гүн ухаан мухаан байхгүй шүү хэхэ.
Түрүүн нэг юм сэрчигнээд байхаар нь бороо орж байгаан байх гээд цонхоороо шагайсан чинь навч унаж байна. Юун ч сүртэй чимээтэйн. Жижигхэн юм байж.
Франкфурт ам Майнд хоёр долоо хоног үргэлжилсэн IAA (Internationaler Automobil Ausstellung) буюу Олон улсын автомашины үзэсгэлэнг өнгөрсөн тав дахь өдөр үзэв. Би машин сайн мэдэхгүй болохоор "Сайхан амьтад байна" гэхээс өөр хэлэх юм алга. Хамт явсан хүмүүс маань ганц нэгийг нь тайлбарлаж өгсөн. Надад онцгой таалагдсан нь үзэсгэлэнгийн танхимууд (угаасаа ойлгомжтой ), туршилтын жолоодлого зэрэг байлаа. Өөрт таалагдсан хэдэн машины зургаа оруулъя.
"Машины үзэсгэлэнгийн тухай тэмдэглэл, зургууд" цааш унших »
"Онлайн хулхидалт болон шинэ семестерийн бэлтгэлийн талаар" цааш унших »
Орой шүдээ угааж байсан чинь сойз цэнэг нь дуусаад зогссоноос болж янз бүрийн юм бодож энэ тэр. Би ер нь байгаль орчинд их хортой хүн болтой. Цахилгаанд залгаж цэнэглэж хэрэглэдэг зүйлс надад их байна. Шүдний сойзноос өгсүүлээд, хүнд зайлшгүй хэрэгцээтэй зүйлийг оруулахаа болъё оо гэхэд, за эмэгтэй хүнд зайлшгүй хэрэгтэй үсний сэнс мэнсийг хасвал үсний индүү, шүдний сойз, дугуйны гэрэл энэ тэр гэснээ хамгийн аймшигтай нь гурван гар утас нэг дор хэрэглэж байна. Нөүтбүүк өдөржин асаалттай. Харин авууштай нь ТВ бараг үзэхгүй, хүн л ирэхгүй бол долоо хоногтоо 2-3 асааж хардаг. Тэгээд нээх "санаа зовонгуй" нөүтбүүкнийхээ урьд сууж аваад батерей буюу бидний нэрлэж заншсанаар зай, акку (аккумулятор) буюу цахилгаанд залгаж цэнэглэж олон дахин хэрэглэх боломжтой зай хоёрын аль нь байгаль орчинд хортой талаар хайсан чинь батерей нь байгаль орчинд илүү хортой юм байна. Нэг батерейг үйлдвэрлэхэд зарцуулдаг энерги нь ерөөсөө уг батерей дуусан дуустлаа хэрэглэгдэхэд гаргаж буй энергиэс 500 дахин их байдаг байна. Тэгэхээр батерей бол хамгийн үнэтэй энергийн эх үүсвэр гэсэн үг. Нэг акку нь хэрэглээнийхээ хувьд 10000 ширхэг хүртэл батерейтай тэнцдэг байна. Акку хэрэглэснээр энерги хэмнээд зогсохгүй, байгаль орчинд ээлтэй байх нь.
"Оройтсон бороо нь ороод л... намар нь иржээ" цааш унших »
