Энэ блогоос:
| Үүцлэх | өөр блог »
Блог үүсгэх | Нэвтрэх  
skip to main | skip to sidebar

Бичлэгүүд

  • Өнөө оройн онигоо
  • Оройны статистик: Хүүхнүүд үүнд сэтгэл дундуур байдаг
  • Мэдлэг мэдлэг биш болох хугацаа
  • Улсын эрхэм ерөнхийлөгч танаа...
  • Террористчин болонгоо алдав.

Энэ блогийн тухай

Өөртөө үнэнч байхыг хүснэ. Бас өөрийнхөөрөө... Тиймээс танд таалагдахгүй зүйл бичсэн байвал уучлаарай.

Шинэ сэтгэгдэлүүд

Шошгонууд

  • Аялал (3)
  • Дэмийрч сууна (8)
  • Зүгээр л... (4)
  • Кино (1)
  • Шогшрол (2)
  • Өөртөө үнэнч амьдарчихвал тээ (5)

Миний орох дуртай...

  • Google
  • Yahoo!
  • Банжиг 360
  • Банжиг.Нээт

Блогийн архив

  • ► 2009 он (134)
    • ► 11-р сар (7)
      • Оройны статистик: Хүүхнүүд үүнд сэтгэл дундуур байдаг
      • Өнөө оройн онигоо
      • Ойлгомжгүй асуудлууд
      • Сайн уу, блогчидоо
      • Террористчин болонгоо алдав.
      • Улсын эрхэм ерөнхийлөгч танаа...
      • Мэдлэг мэдлэг биш болох хугацаа
    • ► 10-р сар (6)
      • Зүрхээрээ мэдэр
      • Мураками уншив
      • Төрөх дөхөж байна даа
      • Сайхан намар болжийноo
      • БЧХ 2-ын тухай 3 үг, өөр кинонууд, онигоо etc.
      • Эрчүүд яагаад бие үнэлэгч нарыг авдаг юм?
    • ► 09-р сар (9)
      • bla BLA
      • Эмэгтэй хүн юм болохоороо...
      • Оройтсон бороо нь ороод л... намар нь иржээ
      • Бас бус юм бодогдож л байшдээ, эмэгтэй ч гэсэн хүн юм болохоороо :P
      • Онлайн хулхидалт болон шинэ семестерийн бэлтгэлийн талаар
      • Huh, энэ Банжиг хэд хоног яасан бэ
      • Машины үзэсгэлэнгийн тухай тэмдэглэл, зургууд
      • Навч унахдаа....
      • Өөрийгөө бусдад амжилттай ойлгуулах, ойлгох
    • ► 08-р сар (8)
      • Ээжийн үглэлт
      • Интенэтгүй өдрүүд
      • Кино үзэх аргачлал
      • Зүүд биелэв шд
      • Японоос ирсэн бэлэг
      • Мартамхай өдөр
      • Нутгийн намраа...
      • Үнэн
    • ► 07-р сар (6)
      • Сонин сайхан гэвэл...
      • Туулай салхилуулангаа л...
      • Та бүхэн Монгол наадмаараа сайхан наадаарай.
      • Sleepless in...
      • Бичлэг 103
      • Хоёр хурим, хоёр тавилан
    • ► 06-р сар (17)
      • Охид бүсгүйн нэртэй блогууд...
      • Эрчүүд баяртай
      • Heal The World
      • Нартай бороон дундуур солонго барих гээд гүйдгийн...
      • Би нэрээ солилоо
      • Амьдрал чамд гашууныг өгвөл түүнээс салахын аргагүй амттанг гаргаад ав.
      • Будапештын хэдэн зураг
      • Романтизм сөнөтүгэй...
      • Хайраа мартдаггүй л гэдгийн
      • Шөнийн Будапешт
      • Хөөрхий илжиг
      • Яааавж явж ирлээ
      • Бурхан та хоёрыг эхлээд тестэлдгийн, давж чадвал жаргацгаа, тэгээд хаапий энд гэдийн
      • Амьдралын утга учрууд
      • Виенийн гудамжны хэдэн зураг
      • Эрчүүдээ хайрлий доо хэдүүлээ
      • Хүсэлгүй, зориггүй, зорилгогүй
    • ► 05-р сар (23)
      • Урьд шөнө би зүүдэллээ... (Ёстой тэнэгээ би)
      • Мэддэг хэлрүүгээ орчуулцгаах уу?
      • Эр хүн...
      • Eurovision 2009
      • Тайлбарлах гэж оролдов (Сурах арга барил)
      • Сонгуулийн сурталчилгаанд явсан түүх
      • Олон нийтийн интернэт санал асуулгад Ерөнхийлөгч Н. Энхбаяр ялалт байгуулав
      • Хөөрхөн эгч
      • Үүр цайх үеийн бичлэг (хээ та нарын хэн чинь ч ийм нэртэй бичлэг бичиж байгаагүй дээ :Р)
      • Уучлаарай, таны дотуур өмд харагдаад байна (Иргэний эр зоригийн тухай хэдэн үг)
      • Би хичээвэл заяа хичээнэ
      • Би Монгол эрчүүд арчаагүй гэж хэлэхгүй ээ, гэхдээ ийм амьдрал олон болсон
      • Хавар зун ч болж байна
      • Бананы хальс
      • Иймэрхүү л суужийна даа
      • Карамел
      • Чи надтай гэрлэхийг хүсэж байна уу?
      • Ёстой тэнэкккк
      • Виен явлаа
      • Стиль- Эндүүрэл
      • Нэг ийм юм болж дээ
      • Ойрын үеийн сонин
      • God bless Mongolia
    • ► 04-р сар (32)
      • Ичмээр оутфиттай өдөр
      • Миний өвөөгийн түүх 2
      • Миний өвөөгийн түүх 3
      • Санахымоо
      • Хатан хаанднаа
      • Гялс ганц хоёр юм...
      • Юу байцгаахын та нараар нь
      • From Fraeulein with Love
      • Гран Торино
      • Өчигдөр шөнө, өнөө өглөө
      • Монгол гайхамшиг
      • Сэтгэлээрээ хөгшрөгсөд
      • Дэлхийг өөрчилсөн 40 дууны нэг (Bohemian Rhapsody)
      • Шалгалтын урьд өдөр
      • Бичихгүй бол яагаад ч болохгүйнээ :)
      • Карфрайтагын мэдээ
      • Миний өвөөгийн түүх 1
      • Жэндэр яринаа
      • Бүсгүй тэмдэглэв
      • Ein Wunsch
      • Шинэ ажил дээр
      • Ирчихлээ
      • For Spring
      • Black Smoker
      • Хаваршилт уу, гадаад өвчин үү?
      • Герман, Австрид байгаа Монгол залуусдаа
      • Синглүүдийн нийслэл
      • Энэ муу anycall, any ID, зөгий энэ тэр
      • Монгол явлаа.
      • Барселона баллаж байна
      • Golden eye
      • Бага сага бодох юм байнаа
    • ► 03-р сар (14)
      • Тэнэг тэнэг юмс...
      • Юу байцгаана...
      • Auf bald!!!
      • Одгэрэл ээ, Толин хул энэ байна
      • Сар шиг хол нутаг
      • Аллерги
      • Цонхоор харан суусаар...
      • Би гэж нэг нүдний булай...
      • Мартын 8 ба Клара Цеткин эгч
      • Дүү нарынхаа тухай л...
      • Heeeeellllpp!!!
      • Цюрихд
      • Иччихсэн...
      • Цийн, амралтаа яаж өнгөрөөснийг хүмүүс хэлээд өгчихийн байна л даа.
    • ► 02-р сар (9)
      • Үхэр жилийн өнгөө зурвал
      • Хүндэт блогчиддоо
      • Харцны террор
      • Нэгэн дурсамж
      • Хүүхэд байхдаа л ганц нэг баярлуулсан байж магадгүй ...
      • Вирустжээ...
      • Өглөө босох үйл явцаас...
      • Март л даа, бүхнийг март л даа...
      • Ахиж тэгэхгүй ээ :(
    • ► 01-р сар (3)
      • Анхны бичлэг
      • Ахиад цас...
      • Brueder Grimm Strasse...

Бүсгүйн Тэмдэглэл

Мэдрэмжээ гэж...

Блогийн нүүр » Шүүгдсэн (огноо: 2009-07-01 - 2009-07-31, нийт олдсон: 134)
Өнөө оройн онигоо
2009-11-21 07:17:56

Эхнэр нөхөр хоёр далайн эрэгт амрахаар шийдэж тэнд буудалд өрөө захиалж, хамаг юмаа төлөвлөж гэнэ. Харамсалтай нь яг явах өдөр нь эхнэрт нь гэнэтийн ажил гарсан тул эхнэр нь маргааш нисэхээр үлдэж нөхөр нь төлөвлөсөн ёсоор тэр өдөртөө нисжээ. Далайн эргийн буудалдаа очоод өрөөндөө ороод нөхөр нь эхнэртээ мэйл бичиж гэнэ. Даанч мань эр жаахан хайнга хандсанаас болоод эхнэрийнхээ нэрийн нэг үсгийг сольж бичээд, нөгөөх мэйл нь саяхан бэлэвсэрсэн өөр нэг эмэгтэйд оччихож гэнэ. Хүүгээ өрөөнд нь яваад ортол өчигдөрхөн бэлэвсэрсэн ээж нь компьютерийнхээ дэлгэцийг ширтээд шоконд орчихсон сууж байна гэнэ. Ирсэн мэйлийг нь уншвал:

Хэнд: Үлдэж хоцорсон хайрт эхнэртээ
Хэнээс: Түрүүлээд явсан эр нөхрөөс чинь
Агуулга: Би сайн явж ирлээ.
Хайрт минь би хүрээд ирлээ. Ирэнгүүтээ эндээ тохижоод авсан, бас чамайг ирэхэд зориулж хамаг юм бэлтгэгдчихсэн байгааг харлаа. Хайрт минь сайн яваад ирээрэй, би маргааш чамайгаа хүлээж байя.

хайртай,
нөхөр чинь

ПС: Энд доор шатаж үхмээр халуун байнаа.
************************************************************************************
Нэг залуу мэргэч дээр очиж гэнэ. Өнгөрсөн ирээдүйг хардаг болор бөмбөрцөгийн өмнө мань эрийг зогсоож нилээн удаан харсан үзмэрч залууд хандан:

- Та хоёр хүүхэдтэй юм уу даа? Залуу нилээн ёжтойгоор:
 - Та тэгж бодож байна уу? Би гурван хүүхэдтэй. Үзмэрч хариуд нь ёжтойгоор:
- Та харин гурав дахь хүүхдээ таных гэж бодож байна уу?

Нийтэлсэн: Бүсгүй, Нээгдсэн: 46, Сэтгэгдэл: 5, Жоорло
Оройны статистик: Хүүхнүүд үүнд сэтгэл дундуур байдаг
2009-11-20 06:57:58

Эрчүүдийн баярласан хөөрсөн сэтгэлээ ил гаргаж чаддаггүй болон хоорондын харьцаа нь ямар байгаа талаар бага санаа тавьдагт ихэнх хүүхнүүд сэтгэл дундуур байдаг.

Өөрсдийгөө хөгжөөх, идэвхтэй байх талаар санаа тавьж ямар нэг юм санаачлан хийхийн оронд оройдоо зурагтын юм уу нөүтбүүкний өмнө суухыг илүүд үзэгч хайртдаа хүүхнүүдийн 22 хувь сэтгэл хангалуун бус байдаг гэнэ.

Мөн 22 хувь нь хийж буй зүйлийг нь олж харж анхаарч, өөрт нь анхаарал тавьдаггүй амрагтаа сэмхэн гоморхдог.

 
Дараагийн 13 хувьд нь таргалж гүзээ суугаад байгаа хэр нь өөрийгөө өчүүхэн ч хөдөлгөдөггүй амраг нь "асуудал" үүсгэдэг байна.

Арван эмэгтэй тутмын нэг нь нөхрийгөө гадаад үзэмжиндээ бага анхаарал хандуулж, байнга хуучин хувцсаа өмсөж, цөөхөн удаа үсчин ордог гэж гоморхжээ.

Харин зөвхөн зургаан хувь нь хамртагч нь өөрийг нь бараг эмэгтэй хүн гэж хардаггүй, дэндүү бага секс хийдэг гэж гоморхжээ... Гэхдээ судалгаанд оролцсон хүүхнүүдийн шүү :p

Нийтэлсэн: Бүсгүй, Нээгдсэн: 129, Сэтгэгдэл: 9, Жоорло
Мэдлэг мэдлэг биш болох хугацаа
2009-11-17 04:08:50

Дараа долоо хоногийн менежементийн илтгэлээ янзалж суунгаа энэ нэг графикийг харуулмаар санагдаад болдоггүй ээ. Магадгүй та нарт сонирхолтой байж болох юм. Хэрэв чи оюутан бол өнөөдөр олж авсан мэдлэгийн чинь тавин хувь нь 5 жилийн дараа гэхэд ямар ч хэрэггүй шахуу болох нь.

 

Aktualität des Wissens: Мэдлэгийн "хүчин төгөлдөр" байдал

Schulwissen: Grundschule (сургуульд олж авсан мэдлэг: дунд сургуульд)
Schulswissen: Gymnasium (гимнази буюу манайхаар ахлах сургуульд)
Hochschulwissen (дээд сургуульд олж авсан мэдлэг)
berufliche Fachwissen (ажил дээр олж авсан мэдлэг)
IT& EDV Wissen (информатик буюу мэдээлэлийн технологийн чиглэлээр)
Zeit: Хугацаа (жилээр)

 

Харин мэдээллийн технологийн салбарт олж авсан мэдлэг тань хоёр жил хүрэхгүй хугацааны дараа мэдлэг биш шахуу болохнээ. Технологи хөгжих тусам энэ хугацаа улам богиноссоор байна.

 

Нийтэлсэн: Бүсгүй, Нээгдсэн: 115, Сэтгэгдэл: 13, Жоорло
Улсын эрхэм ерөнхийлөгч танаа...
2009-11-17 00:44:39
Эрхэм ерөнхийлөгчөө,

Танай улс таны ухаалаг зоримог шийдвэр, удирдлагын доор өнгөрсөн жил эдийн засгийн мэдэгдэхүйц өндөр амжилт үзүүлж, үүнийхээ үр дүнд таны өмнөх үүрэг гүйцэтгэгчээс дамжин ирсэн гадаад өрнийхөө ихэнх хувиас Олон Улсын Зээлээс Чөлөөлөх программын тусламжтайгаар чөлөөлөгдөж чадлаа.

Танай улсын эдийн засгийн энэхүү амжилт болоод дотооддоо явуулж буй шинэчлэлийн бодлогыг чинь дэмжиж миний бие Хятадын засгийн газрын нэрийн өмнөөс танд дараах программыг санал болгож байна:
"Улсын эрхэм ерөнхийлөгч танаа..." цааш унших »
Нийтэлсэн: Бүсгүй, Нээгдсэн: 56, Сэтгэгдэл: 2, Жоорло
Террористчин болонгоо алдав.
2009-11-16 04:56:04
Өнгөрсөн тав дахь өдөр 3 хоногийн оюутны "сэм найрт" оролцохоор Кассел руу явах хэрэг гараад аа. Хамт очих хоёр охинтойгоо хамт эндээс вагоноор явсан юм. Замдаа баахан мар мар хийсээр 3 цаг шахам яваад буух буудал дээрээ ирэв. Хамт явсан хоёр маань нэг нэг том үүргэвчтэй, тэрэндээ хамаг юмаа чихчихсэн, би "бие сэтгэлийн" амар харах дуртайгаараа хамаг юмаа үүрч өөрийгөө зовоохгүй гээд жижиг чемоданаа авч явсийн. Нөгөө хоёр ухас гээд үүргэвчээ үүрээд буунгуут би ч дагаад сүнx гээд цүнхээ шүүрч аваад буучив. Яг тэр үед хичээлдээ явчихаад орой буцаад хотдоо ирж байгаа шиг санагдаад. Буугаад дараагийн очих ёстой газрынхаa хаяг, хаанаас суух ёстой энэ тэрээ хараад нилээн юм
"Террористчин болонгоо алдав." цааш унших »
Нийтэлсэн: Бүсгүй, Нээгдсэн: 117, Сэтгэгдэл: 7, Жоорло
Ойлгомжгүй асуудлууд
2009-11-05 04:33:25
Өнөөдөр өрөөсөн ээмгээ алга болгодог байна шд. Өглөө зүүх явцдаа Сүүлийн хэд хоног байнга энэ ээмгийг зүүж байнаа гэж бодсоноо нуугаад яахав. Богооноос буугаад өрөөсөн чихээ тэмтэртэл байдаггүй. Унаад курткэн дотор байгаа байх гэдэг гэнэн найдварт автан автан гэртээ ирээд үзтэл бас байдаггүй байна шүү. Төрсөн өдрөөр өмссөн дээгүүрээ цагаан, доогуураа хар палаажин дээр хослуулан зүүх гээд авсан дундаа том том бөөрөнхий цагаригтай урт саарал хүзүүний зүүлттэй хослуулан зүүх гээд авсан учиргүй их нь ч юу юм бэ гялалзсан талсттай саарал ээмэг байсийн.
"Ойлгомжгүй асуудлууд" цааш унших »
Нийтэлсэн: Бүсгүй, Нээгдсэн: 172, Сэтгэгдэл: 10, Жоорло
Сайн уу, блогчидоо
2009-11-03 05:53:07
Блогтоо юм бичих гээд заримдаа зав гарахгүй, заримдаа банжиг ажиллахгүй, заримдаа эвээ олохгүй тойроод л яваад байхийн. Энэ зуурт олон л юм болж өнгөрлөө. Хамгийн том нь төрсөн өдөр маань болж өнгөрлөө. Би 30 нас хүрэв. Төрөх талаар зөвөлгөө өгсөн бүх найзууддаа маш их баярласан. Энд намар болоод жаахан хүйтэрч байна. Цаг агаарын хувьд сайхан намар болж байна. Харин өнөөдөр жаахан хүйтэн бороо орлоо
"Сайн уу, блогчидоо" цааш унших »
Нийтэлсэн: Бүсгүй, Нээгдсэн: 169, Сэтгэгдэл: 18, Жоорло
Эрчүүд яагаад бие үнэлэгч нарыг авдаг юм?
2009-10-13 01:24:05

Нэг шинэ блог Банжигт нээгджээ. Оров, сэтгэгдлүүдийг нь уншаад амжилт хүсээд гарав. Тэр хүний хийж буй "ажилд" биш, блог хөтлөхөд нь. Эрчүүд  харааж загнасан сэтгэгдэл үлдээжээ. Тэр дунд "зайлооо ..зда" гэсэн сэтгэгдэл уншаад "Эрэгтэй хүмүүс өөрсдөө авдаг мөртлөө яагаад хөөрхийсийг хараагаад байдгийн болоо" гэж бодлоо. Бие үнэлэгчийг эмэгтэй хүн худалдаж авдаггүй. Эрэгтэй биеэ үнэлэгч нар гэж байдаг гэсэн. Бодвол нийт "ажилчдын" 99.99% орчим нь байдаг болуу гэж таамаглав. Бие үнэлэгч гэхээр хэзээ ч эрэгтэй хүн толгойд орж ирдэггүй, хүүхнүүд л толгойд орж ирдэг. Бас энэ үг их доромж үг юм шиг санагдана. Жишээ нь, намайг хэн нэгэн биеэ үнэлэгч гээд хэлчихвэл би жинхэнэ "асах" байх даа.
Уул нь хамгийн эртний гэгдэх энэ "мэргэжлийн салбарын" үйлчлүүлэгч нар бол яах аргагүй 99.99 % эрчүүд байх. Амар хялбар мөнгө олох гэсэн, аргаа ядсан янз бүрийн л хүүхнүүд байдаг байлгүй. Нөгөө талаар "зах зээл" нь байгаа болохоор биеэ үнэлэгчид байгаад байгаа. Тэр зах зээл бол тэднийг авдаг эрчүүд. Авдагуудынх нь тухай хэн ч юу ч хэлэхгүй мөртлөө зардагуудыг нь есөн шидээр харааж загнах юм даа. Тэд ч бас хүн шд зайлуул. 
Тэгэхээр надад нэг асуулт байна: Эрчүүд яагаад бие үнэлэгч нарыг авдаг юм? Тэгсэн мөртлөө тэд нарт яагаад дургүй байдаг юм? ТАНЫ БОДОЛ?

Нийтэлсэн: Бүсгүй, Нээгдсэн: 647, Сэтгэгдэл: 39, Жоорло
БЧХ 2-ын тухай 3 үг, өөр кинонууд, онигоо etc.
2009-10-11 21:20:56
Монголд ажиллаж байсан газрын маань 50 насны ой болж байгаам ойрын өдрүүдэд. Их сургуулиа төгсөөд ангиасаа гурвуулаа орж ажиллаж байлаа. Б... бид хоёр сурахаар гадагшаа яваад А... маань тэндээ үлдсийн. Үлдсэн ганц маань 50 жилийн ойгоор шагнуулж гэнэ. "Тэргүүний залуу" гэдэг алтан медалиар. Б... өчигдөр яриад "А... шагнуулж гэнээ. Чи бид хоёр байсан бол бас нэг нэг медаль авна даа. Тэрнийгээ угаанаа бас" гэхээр нь нээрээ тэгэх байсан байх даа гэж бодоод инээд хүрэв. Тэгээд нээх том угаахгүй ч гэсэн зүгээр байж болохгүй ээ, хамт ажилладаг ах нар хатгаад ядаж нэг шил архи авахуулж уунаа. Аягүй бол нэг газар орно. Сарын цалин дуусна аягүй бол. Зарим нь яагаачгүй тасарч масраад новширноо. Жаахан халахаараа хэрэлдээд унана аймаар. Орос монголоор хольж хутгаад, яагаад байдийн бүү мэд. Оросоор хэрэлдэх илүү амархан байдаг юм болуу гсн. За за ер нь энэ сэдвийг алгаслаа. Энэ хэрэггүй медаль, шагналыг больмоор юм.

"БЧХ 2-ын тухай 3 үг, өөр кинонууд, онигоо etc." цааш унших »
Нийтэлсэн: Бүсгүй, Нээгдсэн: 268, Сэтгэгдэл: 29, Жоорло
Сайхан намар болжийноo
2009-10-07 00:57:37
Сайхан намар болжийно доо нээрээ. Манай энүүгээр ийм үг моодонд ороод байгаа. Би тэгээд зүгээр л дуурайгаад хэлж байгаан. Би нээрээ өөрийгөө хэдэн жилийн өмнө хэмжиж үзэхэд 1.74 м байсан байхгүй юу. Тэр үед 20 гарчихсан л байсан юм даа. Тэгээд хэдэн жил 1.74 м өндөртэй гэж явсийн. Угаасаа 20 гарсан хүн чинь юу гээл өсөөд унав гэж. Тээд сарын өмнө нэг найзтайгаа хүүхдийн хувцасны дэлгүүрт явж байгаад өндөр хэмжигч байхаар нь өөрийгөө хэмжээд үзсэн чинь 1.76 м байсийн. Тээд л 20 гараад өндөр болдийн байх даа гээд гайхаад л яваад байсан. Хүүхдийн дэлгүүрийнх болохоор аягүй бол жаахан өндөрт өлгөчихсөн байх гээл бодоод байсийн. Өнөөдөр нэг дэлгүүрт юм авах санаатай явж байгаад хувцас өмсөж үздэг өрөөнд нь өндөр хэмжигч байхаар нь гутал мутлаа тайлж байгаад аймаар нямбай хэмжээд үзсэн чинь яах аргагүй л 1.76 м байна даа. 20 гараад өснө гэж байдаг л юм шиг байна. Таргалж турах бол окэй шд. Өснө гэдэг сонин юмаа.
"Сайхан намар болжийноo" цааш унших »
Нийтэлсэн: Бүсгүй, Нээгдсэн: 165, Сэтгэгдэл: 21, Жоорло
Төрөх дөхөж байна даа
2009-10-06 00:07:40

Юу юугүй төрөх дөхөж байна шүү. Одоо ч хэдхэн долоо хоног байна даа. Ингэж тэгж байтал юу юугүй сүп сап гээд өнгөрчихнө аягүй бол. Одоогоор нээх бодогдох санагдах ч юм алга, хааяа тэр үеэр яах вэ гэж нэг халти хулти бодох юм, цаг нь тулахаар болох л байлгүй. Төрөхөөсөө өмнө амжуулах мэр сэр ажил байнаа. Шалгалтаа өгөх, жаахан ажиллаж мөнгөтэй болох энэ тэр гээд л. Их бага хэмжээгээр мөнгө хэрэгтэй л байх даа. Бэлтгэл бол юу ч байхгүй. Ганц нэг өмсөх хувцас бэлдэх үү яах уу, өмнө нь өмсөж байснаа өмсөхөд ч муухайдах юу байхав, тэгээд ч тэр үеэр нь яг юу болж таарах нь уу. Харзнаж байж болсон дээр санагдаад. Одоогоор нээх илүү дутуу бодож байгаа ч юм алга. Зарим хүн чинь их илүү дутуу юм бодоод ухаан суудаг, сууж байгаа ч юм шиг санагдаад байдаг болдог гэсэн. Тухайн үед нь л ямар байх нуу харъя. Надад бол бодогдож санагдах юм юу ч алга, санаа амар. 

Нийтэлсэн: Бүсгүй, Нээгдсэн: 306, Сэтгэгдэл: 47, Жоорло
Мураками уншив
2009-10-03 23:32:23

Японд байгаа залуучуудийн блог энэ тэрээр явж байхад Мураками их уншдаг юм шиг санагдсан. Тэндээ од ч юм шиг байна лээ хэхэ. Тэгэхээр нь би бас уншиж үзмээр санагдаад Afterdark гэдэг номыг нь уншиж үзэв. Нээх ойлгочихлоо гэж худлаа яриад ч яахав. Бичдэг хэв маяг нь их таалагдлаа. Зав гарвал ахиад өөр номуудыг нь авч уншнаа. Зохиолыг өөрийнхөөрөө ойлгосноо сийрүүлэх гээд үзэх үү: Өдөр тутмын хэвийн л амьдралаар амьдраад, өөрөөр хэлбэл, өдөр тутам нэг хэвийн ажлаа хийгээд л, орой гэртээ очиж хоолоо идэж унтаад, маргааш нь ахиад л... гэсэн нэг хэвийн циклээр амьдрах нь бас команы нэг хэлбэр юм шиг санагдав. Өнөөдөр өчигдөр биш, бас маргааш биш... Гэхдээ хэр удаан ингэж санагдах юм бүү мэд.

Нийтэлсэн: Бүсгүй, Нээгдсэн: 103, Сэтгэгдэл: 16, Жоорло
Зүрхээрээ мэдэр
2009-10-03 02:24:34
... Өрөөний булангийн ширээн дээр аварга том цэцгийн баглаа харагдана. Яг л одуудийн хувцас солих өрөөнд байдаг шиг. Цэцэг хүлээж авсан бүсгүй инээмсэглэн "Нөхрөөс маань... Манай хүн байнга ингэдэг юм...". Хажууд нь зогсох найз бүсгүй нь дотроос нь өөрийн эрхгүй огших атаархлаа дарахыг хичээxийн сацуу найз бүсгүй нь энэхүү үйл явдлыг байдаг л юм шигээр хүлээн авч буйд гайхна. Гайхах юмгүй, тэр долоо хоног бүр л нөхрөөсөө ийм цэцэг авдаг. Харин өөрөө? Хамгийн ихдээ л хэдэн сардаа нэг, эмэгтэйчүүдийн баяраар, төрсөн өдрөөрөө... Бас найз бүсгүйнх шиг нь ийм том улаан сарнайн баглаа биш, голцуу нэг юм уу гурван ширхэг сарнай...
"Зүрхээрээ мэдэр" цааш унших »
Нийтэлсэн: Бүсгүй, Нээгдсэн: 149, Сэтгэгдэл: 13, Жоорло
Өөрийгөө бусдад амжилттай ойлгуулах, ойлгох
2009-09-30 05:27:16
Ялгаатай зорилго, сонирхол, үзэл бодлоос болж үүссэн  зөрчилдөөнийг эвтэйгээр шийдэх, бүгд хүлээн зөвшөөрсөн, бүгдийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргах шаардлага өдөр тутам ажил дээр, хувийн амьдралд биднийг дагалдаж байдаг. Харилцан ярилцагчдаа өөрийн бодол санаагаа зөвөөр ойлгуулахад дараах зөвөлгөөнүүд тус болох болов уу.
"Өөрийгөө бусдад амжилттай ойлгуулах, ойлгох" цааш унших »
Нийтэлсэн: Бүсгүй, Нээгдсэн: 128, Сэтгэгдэл: 3, Жоорло
Навч унахдаа....
2009-09-30 02:41:21


... их чимээтэй унадаг юм байнаа л гэх гэсийн. Нээх гүн ухаан мухаан байхгүй шүү хэхэ.
Түрүүн нэг юм сэрчигнээд байхаар нь бороо орж байгаан байх гээд цонхоороо шагайсан чинь навч унаж байна. Юун ч сүртэй чимээтэйн. Жижигхэн юм байж.

Нийтэлсэн: Бүсгүй, Нээгдсэн: 65, Сэтгэгдэл: 7, Жоорло
Машины үзэсгэлэнгийн тухай тэмдэглэл, зургууд
2009-09-30 01:23:37

Франкфурт ам Майнд хоёр долоо хоног үргэлжилсэн IAA (Internationaler Automobil Ausstellung) буюу Олон улсын автомашины үзэсгэлэнг өнгөрсөн тав дахь өдөр үзэв. Би машин сайн мэдэхгүй болохоор "Сайхан амьтад байна" гэхээс өөр хэлэх юм алга. Хамт явсан хүмүүс маань ганц нэгийг нь тайлбарлаж өгсөн. Надад онцгой таалагдсан нь үзэсгэлэнгийн танхимууд (угаасаа ойлгомжтой ), туршилтын жолоодлого зэрэг байлаа. Өөрт таалагдсан хэдэн машины зургаа оруулъя.
"Машины үзэсгэлэнгийн тухай тэмдэглэл, зургууд" цааш унших »
Нийтэлсэн: Бүсгүй, Нээгдсэн: 137, Сэтгэгдэл: 10, Жоорло
Huh, энэ Банжиг хэд хоног яасан бэ
2009-09-29 04:48:48
Нийтэлсэн: Бүсгүй, Нээгдсэн: 48, Сэтгэгдэл: 3, Жоорло
Онлайн хулхидалт болон шинэ семестерийн бэлтгэлийн талаар
2009-09-21 18:53:11
Орой Ebay-гээс хэдэн ном хармаар санагдаад, статистикийн номнууд харж байгаад 2-3 ном худалдаад авсан чинь amazon.de дээр зарим нь хямдхан байдаг гэнээ. Ингээд л нэг юм харахаар нөгөөхөөр нь шалгахаа мартчихаад байх юм. Онлайн худалдаа гэдэг юм учиргүй хөгжсөний "гайгаар" нэг газар X үнэтэй байгаа юмыг нөгөө газраас 2X үнээр худалдаад авчих эрсдэл өндөр болж.
"Онлайн хулхидалт болон шинэ семестерийн бэлтгэлийн талаар" цааш унших »
Нийтэлсэн: Бүсгүй, Нээгдсэн: 113, Сэтгэгдэл: 12, Жоорло
Бас бус юм бодогдож л байшдээ, эмэгтэй ч гэсэн хүн юм болохоороо :P
2009-09-18 06:16:26

Орой шүдээ угааж байсан чинь сойз цэнэг нь дуусаад зогссоноос болж янз бүрийн юм бодож энэ тэр. Би ер нь байгаль орчинд их хортой хүн болтой. Цахилгаанд залгаж цэнэглэж хэрэглэдэг зүйлс надад их байна. Шүдний сойзноос өгсүүлээд, хүнд зайлшгүй хэрэгцээтэй зүйлийг оруулахаа болъё оо гэхэд, за эмэгтэй хүнд зайлшгүй хэрэгтэй үсний сэнс мэнсийг хасвал үсний индүү, шүдний сойз, дугуйны гэрэл энэ тэр гэснээ хамгийн аймшигтай нь гурван гар утас нэг дор хэрэглэж байна. Нөүтбүүк өдөржин асаалттай. Харин авууштай нь ТВ бараг үзэхгүй, хүн л ирэхгүй бол долоо хоногтоо 2-3 асааж хардаг. Тэгээд нээх "санаа зовонгуй" нөүтбүүкнийхээ урьд сууж аваад батерей буюу бидний нэрлэж заншсанаар зай, акку (аккумулятор) буюу цахилгаанд залгаж цэнэглэж олон дахин хэрэглэх боломжтой зай хоёрын аль нь байгаль орчинд хортой талаар хайсан чинь батерей нь байгаль орчинд илүү хортой юм байна. Нэг батерейг үйлдвэрлэхэд зарцуулдаг энерги нь ерөөсөө уг батерей дуусан дуустлаа хэрэглэгдэхэд гаргаж буй энергиэс 500 дахин их байдаг байна. Тэгэхээр батерей бол хамгийн үнэтэй энергийн эх үүсвэр гэсэн үг. Нэг акку нь хэрэглээнийхээ хувьд 10000 ширхэг хүртэл батерейтай тэнцдэг байна. Акку хэрэглэснээр энерги хэмнээд зогсохгүй, байгаль орчинд ээлтэй байх нь.

Нийтэлсэн: Бүсгүй, Нээгдсэн: 326, Сэтгэгдэл: 17, Жоорло
Оройтсон бороо нь ороод л... намар нь иржээ
2009-09-16 02:38:07
Би эндэхийн намарт аймаар дургүй ээ. Хүйтэн бороо нь асгараад л, байнга чийгтэй, зонтик доор бөхийсөн бараан хувцастай хүмүүс гудмаар дүүрэн. Орой болонгуут энд тэндэхийн жижиг кнайфедаа суугаад, лааны гэрэлд нээх чухал чухал царайлан юуны ч тухай юм ярьсан хүмүүс. Гэсэн хэдий ч нэг тийм газар сууж аваад гэрлүүгээ зүглэмээргүй санагдана. Харанхуй хүйтэнд явж очоод гэртээ оройг ганцаараа өнгөрүүлнэ гэж бодохоос л...
"Оройтсон бороо нь ороод л... намар нь иржээ" цааш унших »
Нийтэлсэн: Бүсгүй, Нээгдсэн: 182, Сэтгэгдэл: 19, Жоорло
: 1 :: 2 :: 3 :: 4 :: 5 :: 6 :: 7 :
(Нийт: 134)

Powered by