Энэ блогоос:
| Үүцлэх | өөр блог »
Блог үүсгэх | Нэвтрэх  
skip to main | skip to sidebar

Бичлэгүүд

  • Өнөө оройн онигоо
  • Оройны статистик: Хүүхнүүд үүнд сэтгэл дундуур байдаг
  • Мэдлэг мэдлэг биш болох хугацаа
  • Улсын эрхэм ерөнхийлөгч танаа...
  • Террористчин болонгоо алдав.

Энэ блогийн тухай

Өөртөө үнэнч байхыг хүснэ. Бас өөрийнхөөрөө... Тиймээс танд таалагдахгүй зүйл бичсэн байвал уучлаарай.

Шинэ сэтгэгдэлүүд

Шошгонууд

  • Аялал (3)
  • Дэмийрч сууна (8)
  • Зүгээр л... (4)
  • Кино (1)
  • Шогшрол (2)
  • Өөртөө үнэнч амьдарчихвал тээ (5)

Миний орох дуртай...

  • Google
  • Yahoo!
  • Банжиг 360
  • Банжиг.Нээт

Блогийн архив

  • ► 2009 он (134)
    • ► 11-р сар (7)
      • Оройны статистик: Хүүхнүүд үүнд сэтгэл дундуур байдаг
      • Өнөө оройн онигоо
      • Ойлгомжгүй асуудлууд
      • Сайн уу, блогчидоо
      • Террористчин болонгоо алдав.
      • Улсын эрхэм ерөнхийлөгч танаа...
      • Мэдлэг мэдлэг биш болох хугацаа
    • ► 10-р сар (6)
      • Зүрхээрээ мэдэр
      • Мураками уншив
      • Төрөх дөхөж байна даа
      • Сайхан намар болжийноo
      • БЧХ 2-ын тухай 3 үг, өөр кинонууд, онигоо etc.
      • Эрчүүд яагаад бие үнэлэгч нарыг авдаг юм?
    • ► 09-р сар (9)
      • bla BLA
      • Эмэгтэй хүн юм болохоороо...
      • Оройтсон бороо нь ороод л... намар нь иржээ
      • Бас бус юм бодогдож л байшдээ, эмэгтэй ч гэсэн хүн юм болохоороо :P
      • Онлайн хулхидалт болон шинэ семестерийн бэлтгэлийн талаар
      • Huh, энэ Банжиг хэд хоног яасан бэ
      • Машины үзэсгэлэнгийн тухай тэмдэглэл, зургууд
      • Навч унахдаа....
      • Өөрийгөө бусдад амжилттай ойлгуулах, ойлгох
    • ► 08-р сар (8)
      • Ээжийн үглэлт
      • Интенэтгүй өдрүүд
      • Кино үзэх аргачлал
      • Зүүд биелэв шд
      • Японоос ирсэн бэлэг
      • Мартамхай өдөр
      • Нутгийн намраа...
      • Үнэн
    • ► 07-р сар (6)
      • Сонин сайхан гэвэл...
      • Туулай салхилуулангаа л...
      • Та бүхэн Монгол наадмаараа сайхан наадаарай.
      • Sleepless in...
      • Бичлэг 103
      • Хоёр хурим, хоёр тавилан
    • ► 06-р сар (17)
      • Охид бүсгүйн нэртэй блогууд...
      • Эрчүүд баяртай
      • Heal The World
      • Нартай бороон дундуур солонго барих гээд гүйдгийн...
      • Би нэрээ солилоо
      • Амьдрал чамд гашууныг өгвөл түүнээс салахын аргагүй амттанг гаргаад ав.
      • Будапештын хэдэн зураг
      • Романтизм сөнөтүгэй...
      • Хайраа мартдаггүй л гэдгийн
      • Шөнийн Будапешт
      • Хөөрхий илжиг
      • Яааавж явж ирлээ
      • Бурхан та хоёрыг эхлээд тестэлдгийн, давж чадвал жаргацгаа, тэгээд хаапий энд гэдийн
      • Амьдралын утга учрууд
      • Виенийн гудамжны хэдэн зураг
      • Эрчүүдээ хайрлий доо хэдүүлээ
      • Хүсэлгүй, зориггүй, зорилгогүй
    • ► 05-р сар (23)
      • Урьд шөнө би зүүдэллээ... (Ёстой тэнэгээ би)
      • Мэддэг хэлрүүгээ орчуулцгаах уу?
      • Эр хүн...
      • Eurovision 2009
      • Тайлбарлах гэж оролдов (Сурах арга барил)
      • Сонгуулийн сурталчилгаанд явсан түүх
      • Олон нийтийн интернэт санал асуулгад Ерөнхийлөгч Н. Энхбаяр ялалт байгуулав
      • Хөөрхөн эгч
      • Үүр цайх үеийн бичлэг (хээ та нарын хэн чинь ч ийм нэртэй бичлэг бичиж байгаагүй дээ :Р)
      • Уучлаарай, таны дотуур өмд харагдаад байна (Иргэний эр зоригийн тухай хэдэн үг)
      • Би хичээвэл заяа хичээнэ
      • Би Монгол эрчүүд арчаагүй гэж хэлэхгүй ээ, гэхдээ ийм амьдрал олон болсон
      • Хавар зун ч болж байна
      • Бананы хальс
      • Иймэрхүү л суужийна даа
      • Карамел
      • Чи надтай гэрлэхийг хүсэж байна уу?
      • Ёстой тэнэкккк
      • Виен явлаа
      • Стиль- Эндүүрэл
      • Нэг ийм юм болж дээ
      • Ойрын үеийн сонин
      • God bless Mongolia
    • ► 04-р сар (32)
      • Ичмээр оутфиттай өдөр
      • Миний өвөөгийн түүх 2
      • Миний өвөөгийн түүх 3
      • Санахымоо
      • Хатан хаанднаа
      • Гялс ганц хоёр юм...
      • Юу байцгаахын та нараар нь
      • From Fraeulein with Love
      • Гран Торино
      • Өчигдөр шөнө, өнөө өглөө
      • Монгол гайхамшиг
      • Сэтгэлээрээ хөгшрөгсөд
      • Дэлхийг өөрчилсөн 40 дууны нэг (Bohemian Rhapsody)
      • Шалгалтын урьд өдөр
      • Бичихгүй бол яагаад ч болохгүйнээ :)
      • Карфрайтагын мэдээ
      • Миний өвөөгийн түүх 1
      • Жэндэр яринаа
      • Бүсгүй тэмдэглэв
      • Ein Wunsch
      • Шинэ ажил дээр
      • Ирчихлээ
      • For Spring
      • Black Smoker
      • Хаваршилт уу, гадаад өвчин үү?
      • Герман, Австрид байгаа Монгол залуусдаа
      • Синглүүдийн нийслэл
      • Энэ муу anycall, any ID, зөгий энэ тэр
      • Монгол явлаа.
      • Барселона баллаж байна
      • Golden eye
      • Бага сага бодох юм байнаа
    • ► 03-р сар (14)
      • Тэнэг тэнэг юмс...
      • Юу байцгаана...
      • Auf bald!!!
      • Одгэрэл ээ, Толин хул энэ байна
      • Сар шиг хол нутаг
      • Аллерги
      • Цонхоор харан суусаар...
      • Би гэж нэг нүдний булай...
      • Мартын 8 ба Клара Цеткин эгч
      • Дүү нарынхаа тухай л...
      • Heeeeellllpp!!!
      • Цюрихд
      • Иччихсэн...
      • Цийн, амралтаа яаж өнгөрөөснийг хүмүүс хэлээд өгчихийн байна л даа.
    • ► 02-р сар (9)
      • Үхэр жилийн өнгөө зурвал
      • Хүндэт блогчиддоо
      • Харцны террор
      • Нэгэн дурсамж
      • Хүүхэд байхдаа л ганц нэг баярлуулсан байж магадгүй ...
      • Вирустжээ...
      • Өглөө босох үйл явцаас...
      • Март л даа, бүхнийг март л даа...
      • Ахиж тэгэхгүй ээ :(
    • ► 01-р сар (3)
      • Анхны бичлэг
      • Ахиад цас...
      • Brueder Grimm Strasse...

Бүсгүйн Тэмдэглэл

Мэдрэмжээ гэж...

Блогийн нүүр » Би Монгол эрчүүд арчаагүй гэж хэлэхгүй ээ, гэхдээ ийм амьдрал олон болсон
Би Монгол эрчүүд арчаагүй гэж хэлэхгүй ээ, гэхдээ ийм амьдрал олон болсон
2009-05-13 00:53:51

Саяхан нэг өдөр яахоо мессенжерт ортол үеэл маань аватар дээрээ "Хоёр хүн нийлж амьдрал зохиодог ч түүнд амьтны зөнгөөр хандаж үл болно" ч гэл үү, тиймэрхүү утгатай үг биччиж, яг үнэндээ сайн ойлгосонгүй, "Яасан сүрхий юм биччээв" гэтэл урьдаас зовлонгоо ярьлаа. Би түүнийг чаталж байхдаа уйлсан гэдэгт итгэлтэй байна.

Бид хоёр хар багаасаа нэг сургуульд, нэг ангид хамт сурсан. Хамаатан садан гэхээсээ илүү найзууд шиг байдаг, муудах, сайндах үе бишгүй л байсан, хуваалцах нууцаа хуваалцаж явсан боловч эмэгтэй хүн гэдэг дотроо ихийг нуух, ихийг тэвчих чадалтай байдаг юм байна. Тэр маань оюутан байхдаа ангийнхаа залуутай дотносож, удалгүй хөөрхөн охинтой болж амьдралаа эхэлсэн хүн. Сургуулиа төгссөний дараа хэн хэн нь монголд мэргэжлээрээ олигтой ажилд орох боломжгүй байсан учир нөхөр нь солонгос явж хэдэн жил ажиллаж ирээд, хоёулаа одоо монголын томоохон нэгэн компанид давгүй ажил хийцгээдэг. Орох орон, унах унаатай, машин тэрэгний наймаа хийж давгүй мөнгө олж байх шиг байдаг, дутах гачигдах юмгүй хоёр.
Үеэл маань намайг монголд байхийн л," уулзъя, учиръя, өнөөдөр нэг сайхан ярьж сууя л даа" гээд санаачлага гаргах мөртлөө уулзаад төд удалгүй "явлаа, явахгүй бол болохгүй" гээд алга болж өгдөг, заримдаа бүр ирдэггүй, бид ч "Энэ хачин амьтан шүү, нээх санаачлага гаргачихаад өөрөө ингээд алга болдог юм" гэсгээд мартацгаадаг юм. Хүргэнээ бол би сайн мэдэхгүй ээ, шударга хэлэхэд тэр хоёрыг анх найзалж эхэлж байхад нь эрүүл нэг ч удаа хараагүй, харин суусан хойноо амьдралаа давгүй аваад явж байх шиг санагддаг учир үнэлдэг л байлаа.

Гэтэл сүрхий үгээр чаталж эхэлсэн тэр өдөр үеэл маань надад бүх нууцаа дэлгэлээ. Нөхрөөсөө салж, охиноо аваад, хоёулаа нэг өрөө байр хөлсөлж амьдарч байгаа гэнээ. Яагаад салсан учрыг нь асуувал архи уугаад зодоод байдаг гэнэ. Тийм байдлаар хэдэн жил болж. Сүүлдээ алчихаж ч магад гэж айгаад, шууд л зугатаах арга бодож байгаа гэлээ. Одоо салсан нөхөр нь "Олох л юм бол алнаа" гээд явж байгаа сурагтай, айсан үеэл маань бушуухан гадагшаа л бол хаашаа ч хамаагүй гармаар байна гэх. Би ч эхэндээ үеэл маань хүний ганц охин, дээрээ баахан ах нартай, эрх өссөн тул хэрүүлийн үеэр ганц алгадуулаад сүржигнэж байж ч магад гэж бодоод "Хааяа нэг хэрүүлийн үеэр нэг нэгнээ алгадаад авах тохиолдол ч байна ш дээ. Чи тэгээд сүржигнэж байгаан биш биз дээ" гэхэд "Ээ алгадах гэдэг чинь илэх л гэсэн үг" гэхийг нь сонсоод юу гэхээ мэдсэнгүй. Яг цагаа тулахаар тусдаа амьдрал хөөгөөд явчихсан, ядаж л нэг дор амьдардаггүй болохоор хэдэн ах нар нь сайн ойлгож ч байгаамуу үгүй юм уу, үеэл маань тэднээс нь өөр наашаа гэх төрсөн төрөл садангүй хүн.

"Найз нь гаднаа жаргалтай царайлж хэдэн жил явлаа, сайн ч ойлгочих хүнгүй дотроо л уйлж явна. Нөхөр өөрөө хачин хүүхэнтэй яваад, зүв зүгээр байгаа намайг хардаад алчих гээд байх юм. Хардсандаа хутга хүртэл тулгаж намайг байцаасан. Би тэр хүнийг ар гэрийн халамжаар өчүүхэн ч дутаагаагүй. Ардаа санаа зовохгүй байх тусам наргиж зугаалах нь л ихэссэн. Албан тушаал дэвшсэнээсээ хойш архи уух, гадуур явах нь ихсээд, "Мухар үхэрт худаг бүү үзүүл" гэдэг шиг л юм болж байна. Ингэж явсаар нэг өдөр алуулж мэдэх нь. Хаашаа ч хамаагүй гараад, гадаад хүнтэй ч хамаагүй гэрлээд охиныхоо ирээдүйг л бодож амьдармаар байна." Энэ бол үеэлийн маань үг.
Надад хэлэх үг үнэхээр байгаагүй. "Би чадлаараа туслая" л гэсэн. Яаж гэдгээ өөрөө ч мэдэхгүй байна. Гадагш нь явуулах талаар хөөцөлдөх үү? гэтэл хаашаа явуулах уу? Солонгос явуулж биегүй болголтой биш. Гэр бүлийн амьдралаар хэдэн жил амьдарч мэргэжлээсөө хөндийрсөн хүн одоо сурна гэж бараг л үлгэр.

Би нэг хоёр хүнээр Монгол залуусаа дүгнэхийг үнэхээр хүсдэггүй. Нэг хүнтэй болж бүтэлгүй, зовж шаналаад үлдлээ гэхэд хэзээ ч "Монгол залуус ийм ш дээ" гэж бодож байгаагүй, надтай таарсан нь ийм байж дээ л гэж бодож явсан. Гэхдээ дээрх шиг амьдрал үнэхээр олон болжээ. Юу ч гэхэв дээ.  

Нийтэлсэн: Бүсгүй, Нээгдсэн: 784, Жоорло

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2009-05-13 01:07:11
хүмүүсийн мөрөөөр нь орхичихооо....сайн хүмүүүс ч зөндөөөө л байгааа хө муугаасааа илүүү бхаа
2. Энгийн үг | 2009-05-13 01:12:35
gehdee ene manaid denduu gazar avchihsan yum shig sanagddag
3. Бүсгүй | 2009-05-13 01:16:34
аманжинка: тэгж итгэж л сууна даа

Энгийн үг: надад ч бас тэгж санагддаг. Залуус бие биеэ их доргиодог. Бас манай залуус өөрийн гэсэн тогтчихсон үзэл бодолтой байхаасаа илүү салхины аясаар намирах нь их байх шиг санагддаг. Хүнд уруу татагдахдаа амархан
4. Энгийн үг | 2009-05-13 01:22:07
huniig hairlaj chaddaggui ch yum shig sanagddag yer ni etssiin etsest emegtei humuus l hohirdog. ene ger bulii huuli durmiig joohon uurchilj yadaj ger bul salahdaa hoyor ayganiihaa negiiig ni emegtei hun avdag erhtei bolgomoor sanagddag...

harin manaid bol huuhdeesee uur yuu ch ugui barag gudamjind gardag deer ni araas ni bainga daramtaldag uneheer aimar

ah nar uursdiiguu medeej umuurnu l dee gevch ene bol mongol erchuudiig todorhoilood baigaa yumaa yaaltai bil ee... tegeed gadaadad bur udsan bol oilgohod bur l hetsuu gehdee bidnii uyeiin zaluus maani huniig hairladag boloh bhaa
5. Hilde | 2009-05-13 01:25:10
Харамсалтай юмаа ёстой юу ч гэхэв
6. Eastsite | 2009-05-13 01:29:17
Arhia l bolchihvol ug ni bolmoor l amidral yum shig baihiin.
7. Бүсгүй | 2009-05-13 01:36:21
энгийн үг: арчаагүй гэж монгол эрчүүд рүүгээ давшиллаа гэх боловч яг үнэндээ бас хэлэх юм байх юмаа. хэзээ хариуцлага хүлээж сурна даа

хилде: харин тх, хэдэн жил нууж явсан гэхээр л аймаар

Ийст: мэдэхгүймаа
8. Энгийн үг | 2009-05-13 01:37:41
harin tehhh saihan tsag ireh bhaaa
9. Wolf | 2009-05-13 01:48:12
Монгол эрчүүд бид энэ дэлхийн хамгийн арчаагүй муу хүмүүс билээ
10. Ангараг | 2009-05-13 01:48:18


11. Бүсгүй | 2009-05-13 01:50:25
тэгээгүй ээ Wolf- оо. Ийм жишээ олон байна. Жаахан юм боддог ч болоосой, хөнгөн хийсвэр битгий яваасай л гэж бодох юм

angarag :
12. lotus_zs | 2009-05-13 03:08:30
sainuu ho yag unenshdee.minii ih surguulid naizaldag bsan 5 ohin 5 uulaa iim nohruudtei uchraad 1 ni 1,2 ni 2 huuhedteil salj bnshdee.duu ohin maani deer nadad yasan ch huntei suuhgui gej bsan...
13. Lily | 2009-05-13 03:28:37
iim jishee olon bgaa ni l tiimerhuu bgaam daa
14. Монгол Зон | 2009-05-13 03:43:37
bugd bish l dee, gehdee tiim az muutai huuhnuud baigaa gedegt margah yum alga.
15. Бүсгүй | 2009-05-13 03:46:27
yagaad az muutai huuhnuud gej?
16. bujigchin | 2009-05-13 04:00:28
oo yasan uudgui zaaluu ve tegeed gadagshaa gar gej zuvulhud bas hezuu l m teen?! garaad ogt tanij medhgui hunteu suultai ch bishdee zugeer jaahan ter hunees l tur holduulchihavl teen za medhgui yostoi helj medehgui umtai uchirjee !!!
17. delgeen | 2009-05-13 04:05:45
Ene xvvxentei taarsan toxioldol zuvxun mongol er xvn boloxooroo ch iim baidald orson yum bish ene yavdal manaid bitgii xel xaana ch baidag l asuudal. Xamgiin gol ni amidraliixaa xaniig zuv songoogvid l baigaa. Yamarvaa negen amidraliin xetsvv, surug asuudaliig xuvi xvn deer xunduj yarixdaa mongol gedeg todotgoliig neg ix oruulaad xeregleed baisan ni xereggvi yum shig sanagddag. Gadaad zaluuchuud bvgd sain gesen batalgaa xaana ch baixgvi shvv dee. xe xe ene ix medeelliin chuluutei erin ved amdarch baigaa ved xaanaas l bol xaanaas gadaad , dotood er , em ali ch ulsuudiin xiisen aimshigiin vildelvvdiig unshixad xangalttai l medeellvvd baigaa. Er ni tegeed amidraliin xania zuv songoogvigees l xvvxnvvd bid uursduu svvld ni ingej zovj baigaa shvv dee. Enenii buruug mongol zaluuchuudad toxood baigaa ni teneg l asuudal. Yasan ch belen baidag gadaad zaluu ve dee xaashaa ch xamaagvi garaad gadaad xvntei ch xamaagvi .... gedeg chini yu gesen vg yum bol. Xel yarianii vl oilgoltsox berxsheelgvi neg yos zanshiltai baisan mongol zaluugaa oilgoogvi, uuriiguu oilguulj chadaagvi bol gadaad zaluutai suugaad bvx yum saixan bolno gedeg ch dee xe xe. Tegeed ch ail ger sain saixan baix gants zaluuchuudaas ch shaltgaaldag yum bish baix daa. Emegtei xvnees ch ix l zvil shaltgaaldag yum daa. Yutai ch vyeld chini az jargalaa olj amar taivan amidraxiig xvseye
18. Бүсгүй | 2009-05-13 04:15:00
dulguun: Би өөрөө ч монгол залуучууд ийм тийм гэж хомроглон ярихын эсрэг байдаг хүн шүү. Бичлэг дээрээ ч бичсэн. Гадаад хүнтэй ч хамаагүй сууя гэсэн үеэлийн маань үг, гадаад хүн дээр юм байна, гадаадад жаргана гэсэн утгаар биш юм шүү. Хуучин нөхөртөө алуулчих гээд монголд байж чадахгүй айсандаа хэлж байгаа үг. Өөр дээр ирээгүй зовлонг хүн бүрэн мэдэрдэггүй учир ийм юманд ам бардам байж, зовж байгаа хүнийг эрс буруутгаж болохгүй ээ. Би үеэлээ 100 хувь зөвтгөөгүй. Болохгүй бүтэхгүй гээд тэгвэл саллаа, гэтэл олж аваад ална гээд байгаа хүнийг юу гэх үү? Миний үеэл буруутай байг хамаагүй, гэхдээ хутга тулгуулаад байцаалгах, ална гээд мөшгүүлтэл тийм буруу зүйл байгаагүй л байхгүй юу
19. delgeen | 2009-05-13 04:34:55
bvsgvi- buruutgasan yum er baixgvi. Өөр дээр ирээгүй зовлонг хүн бүрэн мэдэрдэггүй учир ийм юманд ам бардам байж, зовж байгаа хүнийг эрс буруутгаж болохгүй ээ.Ene chini yu gesen vg ve. Bi uuriixuu amidraliig uurt chini yariagvi bailtai. end tend bicheegvi bailtai. Gadaadad ch bas saixan mongol zaluuchuud ajillaad amidraad l yavj baigaa........ uuriin chini bichlegiig unshaad uuriin bodsonoo setgegdel mayagaar bichsen boloxoos tanai vyeliig buruutgasan yum er baixgvi. ene bol ter xvnii xuviin amidral. Niited delgen tavisan boloxoor uuriin sanaa bodoloo bichsen yum. Tvvnees tanai vyeliig bi ch medexgvi ene jinxene vnen xudaliig ch bi medexgvi bichlegt chini l setgegdelee bichsen uxaantain.Xarin chi yamar aixtar nadig meddeg xvvxed ve zovlon vzeegvi gedegiig xe xe za za chamd ch amjilt xvseye xe xe
20. Бүсгүй | 2009-05-13 04:44:12
hehe, хэхэ, өөр дээр ирээгүй зовлон гэж таныг хэлээгүйм шүү, их буруу ойлгож. Хүн өөрийн биеэрээ үзээгүй зовлонг гүйцэд ойлгодоггүй гэж хэлсэн юм шүү. Энэ хүн гэдэг үг бол ерөнхийд нь хэлсэн болохоос Дөлгөөн та гээгүй. Би таныг мэднэ ч гээгүй, мэдэхчгүй, тийм утга ч илэрхийлээгүй, тийм үг ч бичээгүй. Хэн хэнээ буруу ойлгосон юм шиг байна. Та бид 2ын бичдэг арга барил, дотроо гаргаж хэлэхдээ хэрэглэж байгаа үгс, үгсийг ойлгох хүртэл өөр учир бухимдах хэрэггүй болов уу
21. delgeen | 2009-05-13 04:52:58
bvsgvi-chi nadad xandaad delgeen geed setgegdel bichsen baigaa biz dee. terned chini xariulaad bi bichsen,. Chi yamar xaishaa oxin be xvniig yum oilgosongvi, oilgoogvi baina ch gex shig chi uuruu uuriixuu xariultiig daxiad neg unsh daa xe xe. Nadad buximdaad baix yum er baixgvi . chi nadad yaj xariulj baina bi tiim ungu ayastai l xariul ugch baina . xi xi xi iimxen yumand buximdaad baival ch ineedtei biz dee. xe xe xe
22. Бүсгүй | 2009-05-13 05:01:34
Дөлгөөн би танд хандаж бичихдээ, Хүн өөрийн үзээгүй зовлонг... гэж өөрийн бодлоо хэлсэн болохоос Дөлгөөн та үзээгүй зовлонгоо гэж таныг мэддэг хүн шиг бичээгүй юм шүү, та бид 2 буруу ойлголцжээ гэсэн болохоос таныг юм ойлгохгүй байна гээгүй.

Xarin chi yamar aixtar nadig meddeg xvvxed ve zovlon vzeegvi gedegiig xe xe Хоёр биедээ ойлгомжгүй бол ингэсгээд орхичих уу даа, Дөлгөөн эгчээ. Намайг айхтар хүүхэд, хачин охиноор минь дуудаад яахав дээ
23. delgeen | 2009-05-13 05:06:57
xi xi xi egch ni chamaig xaana aixtar oxin xachin oxin gesen baina xi xi xi xi za za bolii xi xix i
24. mike (зочин) | 2009-05-13 05:34:50
leave Ms, you must not further to try explain. She doesn't want to understand you
25. Баяраа | 2009-05-13 06:19:28
харамсалтай хувь тавьлан! яана даа
26. GAZ | 2009-05-13 07:06:32
Zee ene bichleg deer gardag zuil amidral deer baidag... Hamgiin gol n hania zov songoh heregtei gej deer bas durdsan bna yas yuman deer vnen sh de. Hania zov songood saihan amidral zohiogood yavaj bga hvmvvs tsaaguur chine olon bna sh de... Yumiig neg hvnii amaar neg taliig barih n buruu yum shig sanagdaj bna. ali alind n asuudaltai bolood l oilgoltsoogui ch yum bilvv za tegeed er emiin hoorond yu gedeg bilee de!!! Hvniig helheer uursdiigu neg haruul yaasiin!!!
27. GAZ | 2009-05-13 07:08:52
Delgeen egchiin helsentei sanal neg bna...
28. Badman | 2009-05-13 07:22:08
Зөвхөн эрчүүд ч биш тийм эмэгтэйчүүд ч амьдралд зөндөө байна даа. Ганц олдох амьдралдаа нэг нэгнээ түшиж учирсан ханиа зовоолгүй шиг амьдрах юм сан даа залуус минь.
29. JIooBдон | 2009-05-13 14:37:26
Юм хоёр талтай гэдэг сайн муу гэж. Хүн жаахан мөнгөтэй болоод ирэхээрээ хүнээ байжаагаа хүнийг бол арчаагүй говш л гэж хэлнэ
30. yagtiimee (зочин) | 2009-05-13 14:52:12
Зөөз, ийм амьдрал байдаг. Нэг их сонин зүйл биш байна. Биднийг бага байхад ч гэсэн, соц нийгмийн үед ч гэсэн, бүр хүсэж мөрөөдөөд байгаа гадаадад, гадаад хүмүүсийн дунд ч гэсэн иймэрхүү зөндөө л байгаа.

Тэгэхлээр ийм байна. Асуудалд 2 талтай хандаж сурцгаая. Энэ бичлэгийг уншваас эхнэр нь энхийн цагаан тагтаа, нөхөр нь дайсны талын хулгайч болж таарах гээд байна. Гээндээ ч бий, гоондоо ч бий... Явж явж олигтой юм олж суугаагүй тэр хүний хохь.

Дараагийн ээлжинд гадаад гэхээрээ л сайхан амьтад байдаг юм байна гэсэн ойлголттой юм шиг байна энэ зовсон хүүхэн. Эсвэл гадагшаа гарчихвал нөгөө нөхөр нь араас ирээд дарамтлаад байж чадахгүй ч гэж бодсон байх. Гэхдээ яаж ч бодсон цаад санаа нь бол хүнтэй сууж тэжээлгье гэсэн санаа байгаад байх шиг байх юм.

Хүүхдээ аваад хүн шиг сайхан амьдарч болох бас нэг хувилбар байгаа гэдгийг таг санасан бололтой. Эцэст нь хэлэхэд өөрөө ямарав, тиймэрхүү л юмтай суудаг юм. Өөр юу ч гэхэв, анх танилцаж байхдаа архи дарс уугаад мөнхийн согтуу шахам найгаж байгаад нэг хар юм дагаад явахад ийм л юм болдог юм да, хүүхнүүдээ
31. сэлэнгэ (зочин) | 2009-05-13 15:19:42
Эмэгтэй хүн 100% буруутай байсан чзодож асуудлыг шийдна гэдэг бол хамгийн адгийн новшийн хийдэг хэрэг гэж би боддог.
Тийм новшнууд чинь цагаа тулахаар их аймхай байдаг юм. Үеэл чинь ах нарынхаа нэгэнд хэлж нөхөртэйгээ уулзуулах хэрэгтэй байх. Манай хадам эгчийг нөхөр нь зоддог байсан юм билээ. Эгч нуугаад бидэнд хэлдэггүй байсан. Нэг удаа манай нөхөр мэдээд мань эрийг 72 цаг суулгасан чинь ёстой гөлөг болоод түүнээс хойш зодохоо больсон шүү. Хүн амьтанд хэлдэггүй болохоор дээрэлхэж байгаа царай нь тэр. Тайван орхихгүй бол ажил дээр чинь очно, цагдаад амь насанд заналхийлж сүрдүүлсэн гэж гомдол гаргана гэж айлга. Ер нь цагдаад гомдол гаргсан нь дээр дээ. Дараа гэр бүл салахад хөрөнгөө хуваахад хэрэг болно.
32. сэлэнгэ (зочин) | 2009-05-13 15:29:53
Зарим хүмүүс эмэгтэйг ханиа буруу сонгосон гэж буруутгаад байх шиг байна. Тархи толгойнд дийлддэггүй сэтгэл гэж нэг хэцүү юм байдаг гэдгийг мартаад байх шиг байна.
Хэрвээ амьдралынхаа ханийг толгойгоороо шийдвэл тэр амьдрал ихэнхдээ бүтдэггүй шүү дээ. Гаднаас нь харахад хичнээн сайхан гэр бүл мөртлөө дотор нь ороход хүйт даагаад байдаг гэр бүл байж л байдаг. Тэгж амьдраад яах вэ дээ. Ямар жүжиг тоглож байгаа биш.
33. yagtiimee | 2009-05-13 15:34:18
Хохь нь ээ хохь нь, гаргасан шийдвэрийнхээ горыг амсах нь тэр хүний асуудал. Харин өөрсдөө ийм байдалд орохгүй байхыг хичээх хэрэгтэй.

Тэглээ ч эм эр 2-ын хооронд илжиг бүүр жороол гэдэг. Ингээд зогссон дээр байх шүү хамуудаа
34. *САЙХАН САНАА* | 2009-05-13 15:34:53
амьдрал ууг нь аймаар үнэтэй.. үнэ цэнийг мэдэрдэг ч хайрлах аргаа олохгүй юм.. энэ амьдралыг...
35. Namara | 2009-05-13 15:35:28
Ийм амьдрал миний эргэн тойронд л лав хэд хэд байна. Ёстой хэцүү дээ. Яалтай ч билээ. Хүмүүс тэгээд зоригтой салж чаддаггүй. Нэг тийм чөтгөрийн тойрогт орчихоод л эргэлдээд байдаг.
36. chin_xusel | 2009-05-13 15:39:07
Анхнаас нь л нууж хааж болохгүй, хэлдэг ярьдаг хүндээ хэлэх л хэрэгтэй. Харамсалтай нь монголд ийм амьдрал үнэхээр олон байгаа, миний хажууд ч байж л байна
37. Namara | 2009-05-13 15:41:01
Олон ах нартай тул тэдэндээ хэлээд зодуулбал таарна. Нударганы амт ямар байдгийг өөрт нь мэдрүүл
38. сэлэнгэ (зочин) | 2009-05-13 15:42:26
Ягтиймээ,
Чи асуудалд ингэж хандах хэрэггүй дээ. Хүн давахгүй гэсэн даваагаараа 3 давна гэж нэг үг байдаг юм.
Энэ хавьд чамтай цуг шоронд байсан хүн байхгүй байна. Тийм болохоор шоронгийнхоо найзуудтайгаа уулзахаараа "хамуудаа" гэж ярьж байгаарай.
39. Бүсгүй | 2009-05-13 15:52:00
Ханиа буруу сонгочихож гэдэг яах аргагүй үнэн. Ер нь тэгээд жинхэнэ шалгуур л гарч ирэхгүй бол чиний хажууд бурхан байна уу, буг байна уу гэдгийг мэдэхэд тав, гурван жил хамаагүй ахардах юм байналээ. Би үеэлээ зөвтгөхгүй, гэхдээ хүргэнээ буруутгана. Эм ч бай эр ч бай өөрөөсөө хүч муутанд бяраа гаргана гэдэг адгийн новшийн хийх үйлдэл. Салаад явъя гэхэд нь явуулчихгүй ална гээд байгаа нь амиа бодогчийн ажил. Тэрнийг буцаагаад зодуулж яахав. Хүчирхийлэлийг хүчирхийлэлээр дарах биш. Бас амаараа хэлээд ухаарахгүй яая гэхэв дээ. Хар нялхаараа хайраараа суучихсан хүнийг хүнээ буруу сонголоо гээд одоо 1000 загнаад яахав. Амьдралд хэт яарснаас ийм алдаа хийж ийм амьдрал руу түлхэгдэж буй хүмүүс зөндөө бий. Би үүнийг л хэлэх гэсэн юм
40. alchemist (зочин) | 2009-05-13 15:57:56
hunee ertnees tanij suugaagui ter hunii ooriinh ni hohi, oor yu ch helehev, yaduu hund yanag ugui gej ug bdg, ohiduud yu yu ch gui, hun ch oligtoi tanij chadahgui bj har bagaasaa neg har umtai nohtsoj avaad hair durlal gej tunhaglaj baigaad gerleed tegeed etsest ni tamiin amidralaar amidardag, nudiig ni ertnees neej ogoogui horvoo buruutai yu, tolgoigii ni erguulj avch suusan har um ni buruutai yu

negent mongol erchuud ni niiteeree iim zodoj nuddeg, arhi dars uudag bol ene baidald ni zohitsuulaad busguichuud ch bas urgelj tednii esreg hiih option-uudiig dotroo bodoj amidrah heregtei bh
41. ВАФЛЬ | 2009-05-13 16:04:10
Хахир байх нь чамд таалагддаг юм уу Ягтиймээ?
Чи ч мэргэжлээ мааш зөв сонгосон дог оо.
42. ВАФЛЬ | 2009-05-13 16:05:26
.. эрчүүд бол хохь нь гээд нулимах юм аа даа хаха.
43. sweetcat | 2009-05-13 16:28:31
ee yasan hetsuun be ter egch..... hoorhii ter joohon ohin n yana daa...
muihar bodoltoi archaagui zaluu bna daa
44. мишээл (зочин) | 2009-05-13 17:25:03
эрчүүд зэвүүн зэвүүн эмэгтэй хүнд гар хүрдэг бүүрч зэвүүн цагаа тулахаар арчаагүй кккк
45. Geronimo | 2009-05-14 00:24:45
Би эрэгтэй л дээ. Өөрөө олон эгчтэй болохоороо эмэгтэй хүний нулимсыг үзэх дургүй. Эмэгтэй хүн ямар ч буруу хэрэг хийсэн байлаа гэсэн энэ нь түүнд гар хүрэх шалтгаан болохгүй гэж боддог. Ер нь тэгээд эр хүн эхнэртээ нэг л удаа гар хүрчихвэл цаашдаа байнга зодчих гээд байдаг гэдэг үгийг ортой гэж боддог. Тийм болохоор бүсгүйчүүд минь өөрийгөө хүндэлж нөхөртөө зодуулчихаад хүлцэнгүй тэвчиж өнгөрөөж болохгүй шүү л гэж хэлмээр байна.Хүн өөрийгөө өөрөө хүндэлж байж л бусдаар хүндлүүлнэ биз дээ.
46. apabst | 2009-05-14 03:42:12
иймэрхүү зүйл нэг биш нилээн сонсож байна оо... Одоо бараг дөжирч байх шиг байна.
Манай найзалдаг хэдэн найз нар маань бараг 90 хувь нь яг иймэрхүү байдалд бага их хэмжээгээр байсан ба одоо хүртэл ганц нэг байж байна даа...
47. Монгол Зон | 2009-05-14 03:50:20
yaagaad az muutai gej uu? ha ha, yaahav dee, hunee taniagui baij ovroo neegeed, daraa ni nuuvch haih ch jargal, az bish gedeg utgaar. hediigeer hend ch tohioj boloh avch teneg shiidever gargahaasaa omno sain bodoj baival taarna daa.
erchuud ch gesen azgui l baina, herev iim azgui tahianuudtai taarval. onhron ongoroh hasag teregnii gol deer teen hevteh dugui orovdoltei chiiharna gej.
48. Бүсгүй | 2009-05-14 03:53:27
haha
49. Бүсгүй | 2009-05-14 03:53:55
ineechii yahav
50. Жиргээ | 2009-05-14 03:57:15
Iim toxioldol manaid jiriin uzegdel....xaramsaltai ni...

Manai ger buliin xuuli changaraasai bilee, tegvel shuud shoronshdee...

Mongolchuud xuuchin setgelgeeneesee salj exleed suugaad daraa ni xurim xiix xeregtei.
51. apabst | 2009-05-14 03:57:26
хэхэхэ бутаа чиний наад хэлэмгий доломгой үгнүүд хаанаас гардаг байнаа нээрээ...
Мэдэхгүй дээ ... гээндээ ч бий гоондоо ч бий гэгчээр... хаа хаанаа л байдаг байх даа.
зөвхөн нэг тал нь 100 хувийн бурууг үүрнэ гэж байхгүй л байх л даа... гэхдээ хэлж мэдэхгүй юм аа. Үнэхээр таарч тохирохгүй бол эртхэн зам замаа бодсон нь дээр л дээ. гэхдээ ална тална гээд байдаг бол бас л хэцүү нэг бодлын бүүр өвчин байж ч магадгүй гэж бодож байна
52. ordinary (зочин) | 2009-05-14 04:00:03
хэцүү л болцын байна. Салах гэж байгаа бол юундаа айдын, яасан сул дорой ч юм дээ.
53. Монгол Зон | 2009-05-14 04:00:48
ha ha, shuzga bosgohoosoo omno shaazgaig horduul gej.
alna talna geed baigaa gants toon deer yariagui ee, niitleg onoogiin dur torhod l sanaa nemeh ayadaj baina.
54. Бүсгүй | 2009-05-14 04:03:35
гээндээ ч бий, гоондоо ч бий. Гэхдээ л зодоод, салчихсан хойно ална тална гээд байх хэцүү шдээ.
55. yagtiimee (зочин) | 2009-05-14 15:41:43
Хохь нь, тэр хүний гаргасан шийдвэр, тэр хүний амьдрал...

Болохгүй эрхтэнээрээ эрт тоглохоор тэгдэг юм
56. lover_girl | 2009-05-14 15:45:09
Энд юу болоод байна? Ягтиймээ гүйж явах чинь гэхгүй юу хаха майр хэрэгт дурласан.
57. bonne fee (зочин) | 2009-05-14 18:14:12
ene hunuusiin yas chanariig uulaasaa tanij chadakhgui bolokhoor tanai uyeld yamar ch buruu bkhgui... yaad geeguul tednuus chin orchinooroo huvirch oorchlogddog uchraas...yag ene but, yagtiimee etr shig...pragmatikuud...hameleonuud...ooriin ongo, togtson uzel bodolgui umnuus yaj orkh tolgoilokhiin...yaj hun hairlaj, hariutslagiig uhaarhiin...huch doroi, tenegee nuukh hamgiin tom zevseg bol huchirhiilel, doromjlol shdee...jinkhene huchtenguud doroi buuraigiin hamgaalagch sahiulsan tenger n bdii...
58. dao | 2009-05-14 18:18:59
хэрэв миний дүүг тэгэх юм бол би өөрийг нь ална. арай аймаар хэлчих вүү гэхдээл
59. embi | 2009-05-14 18:27:32
эр эмийн хооронд илжиг бүү жороолоо гэж үг бий. Ямар шийдвэр гаргаж яах ийхээ өөрсдөө мэд түгээ хэмээн орхитугай
60. busgui (зочин) | 2009-05-14 18:41:21
ingeed haraad bhad humuusiin zug chig togtood bh shiv dee
61. Зочин (зочин) | 2009-05-17 17:01:45
Бүсгүй-н блогоор аялаад гарах дуртай, хаад ганц нэг сэтгэгдэл л бичдэг. Энэ удаад Бут, Ягтиймээ нарын сэтгэгдлийг уншаад дургүй хүрч байна. Өөрсдийнх нь охин үр, охин дүү нь ингээд уйлаад ирвэл дээрх үгнүүдээ хэлээд сууж байх болов уу? Амьдралд ам гарч болдоггүй гэж ....
62. happy (зочин) | 2009-05-19 17:41:30
bonne fee tei sanal neg bna........

termuu hani shig yum ni alban tushaal avdag heden tsaas avgai hyyhnyyd dund tolgoi ni ergeed araatan turhoo avaali ehnertee gargadag bolson yum bna l daa..

ugaasaa setgel gdg yumiig ter hynees harj chadahgyi l bol uridiin adil angasan tsangasan hair durlaliig bish zgr l haluun dulaan setgel garahgyi l bol...HAYAJ SURAH hergtei...

negen bysgyin helsenchlen HUUCHIN HUVTSAS HOGIIN ZALUU 2iiig setgel tuvdoj ergelzeh zyilgyi hayaj surah l hergtei bgaamdaaa dears...

yr hyyhed unchroh ayultai ch hamtdaa hychirhiileld bsnaas havigyi deer bh boluuu...

uurchloltiig hiihgyigeer olbiigood amidraad bh tsag l yrsen asuudal bolno doo...HAIRAN AMIDRALLLLLLL...
63. odnoo (зочин) | 2009-05-19 23:51:32
ene yagtiimeegiin setgegdeliig unshihaar dotor arzganaad l yavchih um.yadaj baihad end tendgui barag buh blog deer l setgegdel bichij yavdag um uu haishaa um hiih baihaa olj yadsan hun doromjlood l baij baidag gar um uu da gej.za za saihan um unshiya gej baisan setgegdeliig mini yagtiimee alga bolgochihloo.unthaas
64. Сарнайха | 2009-05-20 00:12:20
айх хэрэггүй дээ,
аргыг нь олж болдог л хорвоо доо уг нь, бэрхшээлээс зугтах тусам л тэр нь чиний араас элдэж улам том бэрхшээл болоод хуримтлагдаад яваад бдг юм шиг, тэгснээс бага дээр нь эргэж хараад нүүр тулаад шийдчихвэл.
энэ ч зугтаад харьд дүрвэхээр зовлон биш юм шиг санагдлаа,
надад л лав үр хүүхэд минь үхлийн аюултай өвчин тусчихаагүйл бол бусад бэрхшээл тэрний хажууд юу ч биш юм шигээ,
тархины хорт хавдартай 6 настай нэг хүүгийн ар гэрийхэн болон өөрийх нь бгаа байдалыг нүдээр харснаас хойш ямар ч зовлон үүний хажууд юу ч биш юм шиг санагддаг болсон доо
65. Бүсгүй | 2009-05-20 05:50:20
Зочин: блогоор минь ордогт баярлалаа. Бодох л бодол шүү тиймээ

Хаппи: Даанч сэтгэл төвдөхгүй хаяж чаддаггүй юм шиг байгаамаа, эцэст нь хүртэл болгох гэж зүтгээд элдвийн юм сонсох ч алийг тэр гэхэв. Өөрийн үнэлэмж энэ тэр унаад эцэст нь адил үр дүнтэй үлддэг юм шиг.

Чиний хэлдэг үнэн шүү.

Одноо: хэхэ, бүү бухимд. хүн хүний бодол өөр хойно

сарнайха: тийм шүү, би ч бас шууд айсан сэтгэлээр нилээн сүртэй бичсэн юм шиг байна. одоо уншихад хэхэ. бас зарим хүмүүстэй толхилцоод авсан. тэр хүмүүсийн зүгээс харвал бас миний буруу байжээ
66. peakfinder (зочин) | 2009-05-22 23:36:02
Iim amidral manaid denduu niitleg. Humuus ene bol gaj buruu zuil gej uzdegguitei holbootoi yum uu. Ter buu hel tosoo gartal tevreldej, cusaa gartal zodoldono, esvel er emiin hoorond iljig buu jorool gesen ugnuud yavaad baidag. Minii bodloor hunii erh choloond haldana gedeg gemt hereg. Tanihgui hun zodood shorond ordog hernee ehner huuhdee zodohoor boldog gesen tiim gaj buruu yum gej baij bolohgui shuu dee. Mongoliin zaluuchuud oodguidee bish tedniig emegtei hund gar hurehed n' shiitgegdeggui, ted hariuclaga huleene gesen oilgolt baidaggui uchraas l iim uzegdel gazar avaad baina gej boddog sh dee.
67. unshigch (зочин) | 2009-08-31 12:49:37
mongol erchuudiin 95% ni iim archaagui, ene asuudalm haa saigui boldog ch mongol er gahai 2 nadad yalgaagui sanagddag. mongol er hun arhind tolgoigoo meduulsen archaagui haltaisan, unendee oi gutam bolson blee dee
68. delgeen | 2009-08-31 12:56:57
sarnaixaitai sanal neg baina aa.
69. Бүсгүй | 2009-08-31 16:19:54
ahiad, bichlegee, setgegdluudtei ni unshihad oor yum bodogdoj baina. Shiidveriig hurdan gargah tusam aldaa ni ih bh yumaa
70. melka (зочин) | 2009-08-31 16:30:30
odoo yah ch bilee dee.
71. Emily | 2009-08-31 17:15:57
Ийм амьдрал их бага байгааг хэн хэлж мэдхэв. Үнэхээр аймар амьдрал. Айдас дунд байна гэдэг хэцүү. Хүний охиныг аваад суучихаад ингэж яваа залуусыг хараал идээсэй. Би бас нэг найзынхаа найз залууг юу хийж явааг нь харсан л даа. Хуримынхаа маргааш нь эхнэртээ гар хүрч нүдийг нь хөх няц болгосон байсан. Монгол залуучуудын ааш араншин арай дэнднээ. Нийгэм нь ийм л жишээ үзүүлээд байхад хүн ийм бололгүй хайчхийн. Залуусаа соёлтой байцгаая л даа. Ядаж нэр төрөө бодмоор юм...
72. Бүсгүй | 2009-08-31 17:45:26
hm, hurimiinhaa margaash ni l zodno geheer ch gehev dee tee, hen hendee l buruu baidag biz dee. Gehdee zodoj nudne gedeg l baij bolomgui
73. Emily | 2009-08-31 17:55:46
Буруу байж болох л. Гэхдээ бүр харьцаж байгаа харьцаа нь хүртэл цаанаа нэг аймар. П**да гэдэг үгйиг 2үгнийхээ нэг нь болгож хэлээд, хоёулаа салахуу ч гэжаах шиг. Тийм юм гэж байдгуумаа. Нийгэм нь л энэ бүгдйиг сургаж байгаа. Яг цагаан цаас нь дээр тас хар будгаар баллаж байгаа юм шиг... Ингэхээ болъёоо. Залуусын ийм байдлыг олон нийтийн нүдэн дээр хөндөх л асуудал байна. Нийгэм нэг юм бодож тунгаан байгаа...
74. gorzook | 2009-09-02 07:54:28
За энэ хохь чинь гээд байгаа хүмүүс одоо юу вэ!! Хайрлаад, үр хүүхдийг нь төрүүлээд өгсөн нь одоо тэгээд хохь чинь уу. Хүний сайхан үрийг хайрлана, жаргаана гэж авж суучихаад зодож нүдээд, ална тална гэж байгаа залууд буруу байхгүй юу? Тийм юм гэж юу байдаг юм. Шууд салаад охинтойгоо яаж сайхан амьдрахаа харуулах хэрэгтэй. ТЭр ална тална гэдгээс юунаас нь айдаг юм. Чадахгүй аймхай юмнууд тэгэж худлаа сүржигнэдэг юм. Тэрнээс зугтаад эх орон, элэг садангаасаа холдоод байдаг сонин л байна. Хэхэхэ. Иймэрхүү амьдрал зөвхөн монголд ч биш гадаадад ч байдаг гэдэг нь үнэн л дээ. Гэхдээ хамгийн аймар нь монголд зөвхөн эрэгтэйчүүд ч биш эмэгтэйчүүд ч гэсэн энийг хүлээн зөвшөөрөөд ийм юм байх юун сүртэй юм гэсэн байдлаар ханддаг нь аймар байдаг юм.
75. SSunday | 2009-09-02 23:00:26
Шүүхэд салах өргөдлөө гарга. Албан ёсоор сал. Хүүхдийнх нь заяа түшиж амьдрал нь цаашдаа сайн сайхан болно байх аа. Гадагшаа дотогшоо явах хэрэггүй ээ. Насаараа тэр хүнээс нуугдаж айж амьдрана гэж байхгүй шүү дээ. Болохгүй бол ТВ-ээр зураг хөргийг нь харуулж ярилцлага өг. Миний амь нас хохирвол энэ хүнтэй холбоотой байх болно гэж. За за тэгэж амьдралаа олон нийтэд дэлгэхгүй л байх дөөө. Гэхдээ өөрийнхөө сайн сайхны төлөө тэмцэхээс өөр аргагүй. "Хүчирхийллийн эсрэг төв" энэ тэр гээд зөвлөгөө өгдөг газруудад хандаж мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авбал яасан юм бэ?

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

Powered by