Би нэг хар арьст хөрштэймаа. Тэр герман хэл мэдэхгүй, эндэхийн Уни-Клиник дээр урилгаар нэг жил ажиллахаар ирсэн юм гэсэн. Эхлээд би өнөөхийг чинь герман хэл мэдэхгүй гэнгүүт аймаар олзуурахсийн, тав гурван үг солиод дасгал хийчих санаатай. Тэгсэн харин сүүлрүүгээ намайг юм болгонд гуйгаад залхуутай болчихсон. "Нет болохгүй байна, Arcor луу яриад өг, юм угаах зоосон мөнгө Хаусмейстерээс аваад өг, эсвэл хүнсээ цуглуулахдаа цуг явъя" энэ тэр гээд. Зайлуул герман хэлгүй бол энд бас юм юман дээр бүтэхгүй шд хэхэ. Түрүү долоо хоногт би гэртээ орох гээд явж байсан чинь Хаусмейстер таараад
"За чи хар найзтайгаа найзлаад л байна уу" гэж мэгээд надаар баахан доог хийсийн.
Тэр шөнө би зүүдэлж байна гэнээ. Өнөөх хартай чинь би найзалдаг болчиж. Тэрэндээ би ёстой аймаар шаналж байнаа. Бүр түй ч хайргүй болтой. Тэгээл дотроо бодоод л байхийн, бодоод л байхийн. "Салъя" л гэж хэлэх гээд байгаа болтой, хэлж чадахгүй айгаад байхыг бодоход тэр муу намайг дарамталдаг юм шиг байгаамаа. :P За тэгж тэгж аймаар зориг гаргаж хэлсэн чинь өнөөх чинь харин "Салахгүй" гэж мэгээд аймаар уурладаг байна шд. Тэр ёстой зүүдэн дотор бол харин ч нэг ууртай, уцаартай аймаар гар байлээ шд. Би ч үг сүггүй уйлаад, амьдрахаас ч дургүй хүрч байсан чинь сэрчихсэн. Ёстой тэр болтол "Ээ зүүд байсан байна" гэж хамгийн сүүлд хэзээ ч баярласийн бүү мэд. Тэгээд дараа өглөө нь нөгөө хартайгаа U-Bahn-ын буудал дээр таараад, нөгөөх яахав дээ, байдгаараа инээгээд л, урьдын хэвээрээ, би тэрүүнээс жийрхээд, тас ширвээд өөр суудал дээр очоод сууцан. Одоо таарах болгонд уур ч хүрээд байгаам шиг, айгаад ч байгаам шиг нэг л жийрхээд байхийн. Ёстой тэнэгээ би, зүүднээсээ болж хэлмэгдүүлэлт хийжийшд.

Сэтгэгдэлүүд:
Luza: Harin th, baigaad bn gesen ug bhgui yu
Ama: chamaig horshdoo helne shuu. Baba geed bn geed
Гэхдээ харууд ер нь нээх ойртож дотносоод байхаар хүмүүс биш гэж боддог.
Бодохоор инээд хүрээд байхын.
ТЛЖ: тоглосиймоо, юу гэж үхэхэв. Хүн хүн ялгаатай хойно, сайн хар байгаа байлгүй дээ
Ординари: Учраа олоод жаргаж байна
Аманжика: Рацист золиг вэ чи, (Лили л тэгсэн шүү)
Лили: харин тиймээ
Боннэ фее: Харин тэгээз, сүртэй харин. Сүүлийн хэлдэг чинь үнэн шүү. Сингл хүмүүсийг янз янзаар боддийм шиг байгаам. Зайгаа тохируулах гэж хичээнээ
апабст: аальгүй шд
Намара: харин зүүд гээд аймаар баярласан шүү
Блогтой эгч: аа энэ хүн амьтан намайг ерөөсөө тэрэнтэй нийл, зүүд зөнтэй байдаг гээд байгаа шд
Сэтгэгдэл үлдээх: