Би шинэ арга сурсаан. Хоёр гарчиг өгмөөр санагдаад байвал нэгийг нь хаалтанд хийчнэ.
Зиа тэр ч яах уу. Нойр нь хүрэхгүй хүн чинь босож цонхондоо нисдэг шавьжнаас хамгаалсан торыг нь татлаа шд. Тэхгүй бол лаптопны дэлгэц цаазын тавцан болж гүйцлээ. Яагаад гэж үү? Оройдоо гэрэлд татагдсан эрвээхэйнүүд нисэж орж ирээд, лаптопны дэлгэц дээр суугаад, би тэд нарыг дэлгэцтэйгээ хавсарч алсаар байгаад л...
Ойрд нар мандахыг ёстой зөндөө харж байна дөө. Орой эрт унтаж өглөө эрт босож байх юмсан. Шөнө дунд унтаад, өдөр сэрдэг байсан хүн чинь одоо шөнө унтахаа байгаад, өдөр унтдаг боллоо. Өглөө туторын цагтай тул яалтчгүй явахгүй бол болохгүй. Хэдэн аяга эспрессо ууж аваад гарна даа. Маргаашаас яаааг эрт унтах юм шүү. Өнөөдөр найз хүүхэнтэйгээ хоёр биенийгээ аймаар шүүж хэлэлцээд, шүүмжлээд, бүтэн сайн, гуравдах болгонд хамт номын санд сууж, нормдоо оръё гэж ярилцсан. Энэ наргиа наадмыг зогсоохгүй бол илжигний насанд хүрэхээсээ өмнө... гэсээр байгаад явж байсан замаасаа гарчлаа :Р.
Тэр илжигний нас гэдэг чинь ингэдэг байхгүй юу. "Бурхан амьтдад нас тарааж байсийн. Хамгийн эхлээд илжиг оржээ. Бурхан "За би чамд 30 нас өгье" гэсэн чинь илжиг уурлаад "Өө болъё. Би энэ хүнд ачаа тээшийг байнга зөөдөг ажил хийгээд 30 жил амьдармааргүй байна. Наадах чинь дэндүү урт байна" гээд уурладгийн. Тэгэнгүүт нь бурхан 15 нас өгдгийн. Тэгээд дараа нь нохой оржээ. Нохойд ахиад 30 нас өгсөн чинь нохой "Өө болий. Би өвөл зунгүй гадаа байж, халуунд халж, хүйтэнд хөрж хүний хөрөнгийг манаж 30 жил амьдрах сонирхол алгөө" гэдийн. Тэгэнгүүт нь бурхан ахиад 15 нас өгчихдгийн. Дараа нь сармагчин ордийн. Бурхан ахиад 30 нас өгсөн чинь "Яршиг өө, наадах чинь дэндүү урт юм байна. Хүүхэд нохой баясгаж 30 жил амьдрах хүсэл алга" гээд ахиад 15 жилийн нас авчээ. Тэгээд хамгийн сүүлд хүн ордгийн. Бурхан хүнд 30 нас өгсөн чинь хүн "Өө арай ч дээ. Надад хийх юм дэндүү их байхад чинь гучхан жилийн нас өгөхдөө яахав дээ. Энэ хугацаанд чинь би юу хийж амжихийн болж байнаа" гээд уурлажээ. Тэгэхээр нь бурхан "За чи насаа бага гэж голж байгаа бол илжиг, нохой, сармагчин тус бүрийн үлдээсэн 15 наснуудыг ав даа" гээд хүнд ахиад 45 нас өгч хүн 75 насыг авчээ. Тэр цагаас хойш гээл үү, хэхэ... хүн 30 нас хүртлээ хүн шиг дураараа амьдарч байгаад 30 наснаас илжигний нас эхлэнгүүт 15 жил илжиг шиг хөдөлмөрлөөд, 45 хүрч нохойн нас нь эхлэнгүүт сонор сэрэмж нь ч дээд зэргийн, загнахдаа загнаж, шарвалзахдаа шарвалзаж, манахдаа манаж бусдын ая эвийг олж гүйсээр 60 настай золгоход буруу зөв ярьдаг болж, үглэж дуулах нь дийлдэхээ больж хүүхэд нохойн доог болдог болсийн гэнэлээ" гээд нэг үүр цайх үеийн үлгэр ярьчий даа. (нээрээ ярьчихъя гэхээр зөөлний тэмдэг хатуугийн тэмдэг хамтдаа ороод ямар сонин харагддаг юм бээ тээ) Би тэгээд удахгүй илжигний насанд орох гэж байгаа болохоороо тэрнээс өмнө хүний насыг эдэлж баясаж байгаан :Р.
Гэснээс маргааш энд амралтын өдөр. Christi Himmerfahrt гэдэг өдөр болно доо. Бас л шашны холбогдолтой, бодвол Есүс тэнгэр лүү ниссийн байлгүй. Энэ өдөр бас жил жилээрээ өөр тохиодгийн. Бид нар бол гриллдээд л Есүсийг нисгэчихнэ дээ.
Нээрээ ойрд ажлаасаа болоод стрессдээд ч байгаам шиг, ядраад ч байгаам шиг. Ажилд явах өглөө арай гэж босохийн. Гадуур ажилтай өдөр бол даргыг дагаж явах гэж бүүр гай, ойрд бид хоёрын дээгүүр аймаар аянгын үүлтэй байгаа. Дээр нэг юмнаас болж муудахдаа, "Би таныг ахиад ийм байдал гаргавал халагдана. Би ийм ажил хаана ч олж чадна" гээд аваад хаясан. Xагас сайнд ажиллаад, яг гарах гэж байсан чинь дарга гуай нэг файлыг минь устгаж хаяад, намайг ахиад хий гэдгийн. Хийхгүй гэсэн чинь бонустай чинь ярина гэдэг гэнээ. Ёстой шог юм хэлсэн. Босс ямар байх ёстой вэ гэдэг наад захын хэмжүүрыг мэдэхгүй наасан. За тэр ч яах уу, боссоос сурах юм их бий. Ер нь долоо хоногийн 6 өдрийг ажил хичээл гэж өнгөрөөхөөр тэгж байгаан болов уу. Ядраад, юм болгонд эмзэг хандаад байх шиг байна. Өөр ажил хийх юмсан гэж улам хүчтэй бодох боллоо. Сардаа 700-800 евроны ажил хийчихээд, хангалттай хичээл номоо хийж амрах цагтай, өөрийгөө бага ядраагаад амьдраад явж болмоор ч юм шиг. Тэгээд яг оюутны амьдралаар хэхэ, сайхан шд тээ. Ахиад ямар оюутан явах биш.
Нээрээ мөнгө олох гэснээс 200 евроны орлоготой мөртлөө л мань шиг амьдраад яваад байх хүмүүс байхиймаа. Найз бүсгүйтэйгээ нийлж баахан гайхширав. Би бол тийм юмыг одоо паа пүү гэхээ больчихсон шд. Яршиг өө, ер нь өөр өөрсдийн хамгийн сайн чадна гэсэн арга замаараа хоолоо олж идээд явж байгаа хүмүүст нэмэр болохгүй байх "хошуу нэмээд" яахав дээ тээ. Маний биеийг ашиглаад байгаа биш, өөрсдийн тааллаар болсугай гээд орхисугай. Ер нь бол ээмэгтэй хүнээс гарч байгаа "их зориг" ч юм шиг, амьдралын төлөө биеэ байтугай сэтгэлээ зольж байна гэхээр. Мань мэт тэгэхэд зүүдэлчихээд үхэх гэж явна шд. Тийм юм чинь ажиллаад байж дээ. :Р
Нээрээ өдөр унтаж байсан чинь миний блог дээр хааяа Нэгэн эр гээд коммент бичдэг хүнийг зүүдэлдэг гэнээ. Лаг романтик ч юм шиг, нууцлаг ч юм шиг нэрнээс нь болж би ерөөсөө мартдаггүйн. Аймаар күүл гар байсан. Одоо бүр кибер дурлах нь дутаж гэнэ. Миний зүүд ер нь их хачин болж гүйцлээ. Гэснээс тэгж зүүдэлж сэрээд шинээр дурлах юмсан гэж аймаар их бодсон. Дурлал шинэ дээрээ гоё шүү тээ, тэрийгээ ийш тийшээ явангуут нь санаад л, ирэх өдөр нь эртээ босож гэрээ гоё цэвэрлээд л, дуртай юмыг нь авч тавиад, гараа гаргаж хоол хийгээд л, тэгээд одоо төдөөс ирнэ дээ гэж хүлээгээд л. Хүлээх тусам цаг явахгүй, тосохоор явахдаа ямар бууж ирэх бол гэж төсөөлөөд л, яаж тэврэхээ, яаж үнсэхээ төсөөлөөд л. Яг ирээд тэврэнгүүт нээх гоё. Энэ бол ганцхан жишээ зао. Шинээр дурламаар байнөө. Дараагийн удаа ямар тэнэг байгаав дээ гэж харамсахгүйн төлөө...
Нээрээгээсээ ээмэгтэй хүний гоо сайхны төлөө гэж зохиож өгсөн юмнуудаас хоёрт нь аймаар гомдож байнөө. Үсний хими, үсний индүү хоёрт. Ёстой аль болох аль алинаас нь хол явж байгууштай. Аль өвөл гэнэт буржгар үстэй болмоор санагдаад хими хийлгэчихсэн. Жаахан байж байгаад химинээсээ уйдаад, индүүдээд хэсэг явсан. Одоо тэгсэн чинь үс хурдан хагтаад байдаг болчлоо. Бүх шампуниар угааж үзлээ. Арай гайгүй нь ер нь Head & Shoulders юм байна, яах уу нэг удаа магтчий, гэхдээ л үс хурдан хагтаад байдаг болчлоо. Халимаг болгодгийм уу, хусчихмаар л байна. Даанч ажилтай үед болохгүй байх даа.
За манай гудамжны шувууд жиргээд эхэллээ. Дээр нэг хүн манайд ирэхдээ манай гудамжыг яг нэртэйгээ зохицсон гудамж байна гэсэн, Шувуудын ганганаа гэж. Үүр цайх үеэр ингээд л жиргэчихнэ дээ. Цонхоор шууд ой харагдаад л, гоё шүү.
Зиак зиак эрт сэрсэнийх (хихи) хичээлээ хийе. Үүр цайх үеийн бичлэг их армаанчиг байдаг юм шиг байна. Нар гарвал аягүй бол шүлэг бичиж мэднэ. Төвөг биддээ тиймээ, мөн үү.
Энэ лав хамгийн урт бичлэг болсоон, дүгнэвээс:
-Гарчигаа хэрхэн тохируулах тухай
- Цонхонд тор татах тухай
- Нойроо зохицуулах
- Насны тухай үлгэр
- Ажлын тухай
- Мөнгө олдог өөр арга замын тухай халти
- Зүүд болон дурлах тухай
- Үсний индүү, химины тухай
- Манай гудамжны тухай
За тэгээд өөр өөрсдийн хэрэгтэй гэснээ уншчихаарай гэж үү хэхэ.
Блогийн нүүр » Үүр цайх үеийн бичлэг (хээ та нарын хэн чинь ч ийм нэртэй бичлэг бичиж байгаагүй дээ :Р)
2009-05-20 11:26:13

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: