Sueddeutsche Zeitung дээрээс голлох хэсгийг нь авлаа. Дан ганц миний санаа оноо биш гэдгийг анхаарна уу.
Иргэний эр зориг харуулсан, харуулах үйл явдал бидний өдөр тутамд бидний бодож байгаагаас хамаагүй олноороо өрнөж байдаг.
Иргэний эр зориг бүхий иргэдийн тоо өсөх тусам нэг удаа тодорч гарах баатрууд цөөрч байдаг. (Сэтгүүлч Franca Magnani) Бидний ихэнх нь иргэний эр зориг гэдэг ухагдахууныг сайн ойлгоогүй байдаг бөгөөд иргэний эр зориг гэхээр дүрвэгсдэд туслах, цус асгаруулсан эсэргүүцлийн цуглаан, иргэний эрх чөлөөний төлөө тэмцэл, хүчирхийлэл, уур хилэнгийн эсрэг баатарлаг үйл явдлын талаар боддог. Өөрийн үйл хэргийн төлөө өлсөж үхэх шахсан Махатма Ганди, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг амиа өгсөн Мартин Лютер Кингийг дурсцгаадаг. Шийтгэл, залхаан цээрлүүлэлт, цохилт, тамлалтаас айгаагүй тэд жинхэнэ баатрууд. Бид тэгж чадахгүй. Гэхдээ бидэнд "иргэн шиг иргэн" байх боломж бий. Дээр хэлсэнчлэн бидний эргэн тойронд өдөр бүр бидэнд ажиглагдахгуйц иргэний зориг шаардсан үйл явдлууд өрнөж байдаг, энд гэхдээ нөхөртөө зодуулж буй эмэгтэй, арьсныхаа өнгөнөөс болж автобусанд дээрэлхүүлж буй гадаад иргэн, усан бассейнд илүү үглэн харж буй хүмүүсийн нүдэн дээр живж үхэж буй хүүхдийн тухай ярья гэсэнгүй.
Хэн нэгний төлөө өөрийгөө зориулж, эр зориг гаргахад заавал цус урсах шаардлагагүй. Иргэний эр зориг гэдэг эргэн тойрон байгаа бүхэндээ анхаарал тавихаас л эхэлдэг. Жишээлбэл: Гудамжаар явж буй нэгэн эмэгтэйг хүн болгон эргэж хараад шоолж инээх буюу жуумалзан өнгөрөх аж. Шалтгаан нь гэвэл тэр эмэгтэй жорлонд ороод гарч ирэхдээ даашинзныхаа хормойг трикондоо хавчуулчихсанаа мэдэлгүй, дотуур өмдөө ил гаргачихсан явах аж. Эмэгтэйн өөрөө анзааралгүй явж байгаа эвгүй нөхцөл байдлын талаар хэн нэгэн түүнд хэлтэл хэдэн минут өнгөрч, эмэгтэй гудамжаар хүмүүсийн харцны зугаа болж явна. Эцэст нь түүнд үнэнийг хэлэх зоригтон гарч ирж, яг үнэнийг хэлэх агшинд хэн хэн нь эвгүй байдалд ордог. Өөрөөр хэлбэл эмэгтэйг хормойгоо трикондоо хавчуулчихсан явааг хэлж байгаа хүн нь эмэгтэй азгүй байдлын "хамсаатан" болж, өөрөө бас ичмээр байдалд ордог. Тийм учраас хүмүүс дуугайхан харж мушийчихаад яваад өгөхөө илүүд үздэг. Хэн ч эмэгтэйд азгүй байдлынх нь талаар хэлэхийг хүсдэггүй байна. Иргэний эр зориг нь заримдаа жинхэнэ баатарлаг явдалтай дүйхүйц зориг ч шаардаж мэднэ.
Ажил дээр ч ийм жишээ олон гардаг. Хурлын үеэр үг хэлж буй нэг удирдлагын чинь өмдний цахилгаан онгорхой байна. Хэн түүнд энэ таагүй үнэнийг хэлэх вэ? Хачирхалтай буюу гайхмаар нь мөн л удирдлагуудын хэн нэг нь түүнд таагүй үнэнг хэлдэг байна. Мэдээж энэ тохиолдол бол иргэний эр зоригоо харуулж буй хэрэг юм.
Тюрингений их сургуулийн улс төр судлалын салбарын захирал профессор Meyer "Амьд ардчилал (бэлэг тэмдгийн бус) - өдөр тутмын амьдрал ба улс төрд гаргаж буй иргэний эр зориг" гэж томъёолжээ.
Тэгэхээр ардчилал ямар байх нь хүн бид нэг бүрээс, нийгэм маань хүнлэг энэрэнгүй байж чадах эсэх нь бас хүн бид нэг бүрээс хамаарах нь байна. Хэн нэгэн маань "дотуур өмдөө гаргачихсан" явж байвал алдааг нь энгийнээр хэлж байя. Алдаагаа хэлүүлж буй нэг нь энгийн хүлээж авч сураасай. Хэрэв үнэнийг хэлэх зориг болоод ойлгож хүлээж авах зориг байхгүй бол дуугайхан шиг зөрөөд өнгөрч суръя.
Блогийн нүүр » Уучлаарай, таны дотуур өмд харагдаад байна (Иргэний эр зоригийн тухай хэдэн үг)
2009-05-20 22:32:45

Сэтгэгдэлүүд:
Ординари: өөр сонголт байгаан болов уу? бодож байгаад хариу хэлье хэхэ
Лили: чи тэгээд хэлсэн үү?
Сэтгэгдэл үлдээх: