Явсан газрын сонинг цаанаас нь наашаа биччихъе, наанаас нь цаашаа бичиж байтал цаадах нь мартагдчихдаг юм. (эргүүтээд байхгүй юу :Р)
Будапешт хот нь дундуураа урсах Дунай мөрнөөрөө Буда болон Пешт гэж хуваагддаг. Дунайн зүүн эрэг нь Буда, баруун эрэг нь Пешт юм. Буда талдаа парламентын ордон, их сургуулиуд, албан байгууллагууд, нийтийн орон сууцнууд, худалдааны гол гудамж зэрэг нь байдаг, нилээн төвлөрсөн шинжтэй бол баруун эргийн Пештдээ эртний хаадын ордон, хувийн хаусууд ихтэй, арай тансаг орчин. Будапештэд очсон хүн заавал хийх, үзэх ёстой зүйлсийн нэг бол Дунай мөрөн дээгүүр усан онгоцоор явж шөнийн Будапештыг үзэх явдал тул бид дөрөв (Би эндээс найз бүсгүйтэйгээ явсан, нэг танил залуу маань Будапештэд бид хоёр дээр ирсэн, найзын маань арван жилийн ангийн охин Будапештэд сурдаг юм.) оройн 22.00 цагийн үед Легенда гэдэг жижиг онгоцонд суугаад шөнийн Будапештыг үзэхээр гарлаа.

Чейнбрижээр Буда талаас Пешт тал руу гарангуут энэ туннел байдаг.

Өдөр нь тэнд буухад хүйтэн бороотой, саарал тэнгэртэй, салхитай байсан бол орой болж бүрэнхий болох тусам тэнгэр цэлмээд, сар тодоос тод харагдаж, Будапештын үзэсгэлэнт шөнийг үзэх аз тохиосон билээ.

Нар жаргах үед бороо татарч солонго татлаа. (Буда тал)

Хааны ордон. Хатан хаан Сиси энд амьдарч байжээ.

Элизабетын гүүр. Цаад дээгүүр нь харагдаж байгаа нь сахиулсан тэнгэрийн баримал

Ордон сар хоёр

Чейнбриж

Буда талд

Парламентын ордон. Томоороо дэлхийд гуравт ордог, шохойн чулуугаар баригдсан тул байнга л засвар хийгдэж байдаг гэсэн.

Ордон, гүүр...

Пешт тал, цаад дээр харагдаж байгаа нь үндэсний музей гэсэн шиг санагдаж байна

Эрх чөлөөний гүүр. Усан онгоцон дээр явсан болохоор дайвалзаад зураг авахад нилээн хүндрэлтэй юм билээ. Зөндөө олон зураг авсан боловч чанар сайтай нь цөөхөн. Шилээд энд хэдхэнийг тавьлаа.

Наад талд халти харагдаж байгаа нь Элизабетын гүүр, харин цаад талд Чейнбриж

Пешт талд байдаг уулан дээрх цогцолбор, тэндээс жижиг хүрхрээ буудаг юм билээ.

Цаад дээр нь сахиулсан тэнгэрийн баримал, цогцолбор. Наана нь Элизабетын гүүр

Элизабетын гүүр. Энэ гүүр хоёрдугаар дайны үед бөмбөгдүүлээд ахин шинээр баригдсан юм гэсэн. Өдөр харвал модерн маягийн цав цагаан гүүр гоё харагдаж байсан, харин шөнө бол тэгж харагддаггүй юм билээ. Бөмбөгдүүлээд гэснээс 1241 онд манай өвөө нар бас Будапештэд очоод буулгаад хаячихсан юм билээ шд. Бүрэн сүйтгэж шатаасан юм гэсэн.

Урьд орой нь аялсан Легенда онгоц
За ингээд усан онгоцны аялалын дараа мэдээж шоу тайм эхэлж, дөрвүүлээ нэг айриш пабд очицгоосон. Өглөө болтол ууж, бүжиглэсэн. Ихэвчлэн гадаадууд ордог газар байлаа. Яг монголд байгаа юм шиг хөгжилтэй гоё байсан. Нэг хэсэгтээ л токая, палинга уухгүй байх даа ккк.

Сэтгэгдэлүүд:
Ординари: дурсамжийг чинь сэргээсэндээ аймаар баярлав. Ууж, аялж дуусаад өнөө муудаа буцаад ирсээн.
Сэтгэгдэл үлдээх: