(Хүнд юм өргөөд өгнө, жоом хараад хашгирвал алаад өгнө, гэрлийн шил сольчихно, дөнгүүр нэг нь машины дугуй хүртэл солиод өгнө гээд юу эсийг хэлж барах билээ эрчүүдийн талаар. Хамгийн гайхалтай нь ихэнх нь цалингаа авчраад өгдөг тийл л хөөрхөн сахиулсан тэнгэрүүд байгаам ш дээ хэхэхэ)
Эрчүүдийн төлөө
Энэ эрчүүд чинь биднийг бодвол юу юугүй л цус харвачих гээд байдаг, илүү их осолд ордог, зүрх нь хаагдчих гээд байдаг, харахад нээх бакь юм шиг хэрнээ хэврэг хүмүүс шүү дээ. Та нар ч мэдэх л байлгүй дээ. На яа, өнгөн талаас нь харвал Анхаагийн гурван сартай охинд ч ойлгомжтой шахуу л даа, эмэгтэйчүүд өөрсөндөө илүү анхаарал тавьдаг. Эрчүүд яадагав, "би 60 л хүрвэл болоо доо" гээд дүндүүкдээд хамаагүй өөх тос идээд, уугаад байх жишээтэй. Гэхдээ.... ная хүрч байгаа манай эмээ ч мэдэхгүй шахуу юмыг би мэдээд авчив.
Энд тэндээс уншаад байсан чинь хүүхнүүд минь бид чинь тэрэнд нь бас жаахан буруутайн байнаа. Би яах уу, шивнээд шивнээд явчий, та нар бас анхаараад авчихна биз. Энүүхэндээ гэхэд энэ хэдэн хар юмнууд чинь бидэнд бас хэрэгтэй тул нэг удаа яахав жаахан хайрлачихий хэдүүлээ.
ЭРЧҮҮД МАААШ ЭМЗЭГ СЭТГЭЛТЭЙ.
Энэ эмзэг сэтгэл нь эрчүүдийг туйлдуулж байдаг. Эр хүмүүс үргэлж л сэтгэл хангалуун, амгалан тайван байдалд тэмүүлж байдаг. Угаасаа л ойлгомжтой, эрэгтэй хүн хажуудаа ханьтай болоод, эмэгтэй хүний гарын хоол идэж, гэр оронд нь бүсгүй хүний гар хүрч өнгө орохтой зэрэгцэн өнгө ороод, эрүүл мэнд нь ч сайжраад, "буяны тарга" сууж, нөгөө дээр өгүүлсэн хамаг эрсдэл нь буурч эхэлдэг. Гэхдээ мэдээж эр эм хоёр хоорондоо таарч нийлж амьдарч чадахгүй бол юун эрүүл байх, бүр өвчин тусна шд, тэр тохиолдолд ганцаараа байсан нь хамаагүй дээр. За энэ ч яахав, миний санаа дунд нь тууж явна. Тиймээс эхнэр хүн гэдэг нөхрөө дээр хэлсэн эрсдлүүдээс хол байлгахын тулд дундын харьцаандаа нөхөр чинь аль болох амгалан тайванаар өөрийгөө мэдэрч байх тийм орчинг бүрдүүлэх чадвар тэвчээртэй байх хэрэгтэй. Хэхэ аймаар мэдээжийн юмыг асар төвөгтэй байдлаар хэлчихвүү дээ. Муу багшын арга гэж байгаа шд. Амархан юмыг аймаар болгож ойлгуулах замаар өөрийгөө мундаг гэж мэдрүүлэхийг хичээх гээл үү.
Амгалан тайван амьдрал гэдгийг эр хүн ямар утгаар ойлгодог вэ? Ихэнх бүсгүйчүүд нөхрөө халамжлах гэхээр, сайхан мах шарж өгөөд, нуруунд нь массаж хийж өгөх гэх мэт ахуйн талын юмыг боддог. Мах өгөөд нурууг нь маажснаар нохойг л 100% баярлуулна уу гэхээс эр хүнийг биш юм аа. Эр хүнд хамгийн чухал нь өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөртөө итгэлтэй байх явдал юм. Эр хүний сэтгэл санааны хэмжүүрийн зүү гэдэг яг л сэхээний орон дээр байгаа өвчтөний зүрхний бичлэг шиг амархаан гэгч дээш доош гүйж байдаг.
Албан тушаал хөөсөн хүүхнүүд...
... бусад эмэгтэйчүүдийг бодвол халамж муутай, амьдралын нарийн ширийнийг ойлгож ар өврөөр нь даваад гарчих хар ухаанд дутмаг байдаг гэнээ. За ёстой миний үг биш шүү, уншсан юманд байсан. Ийм эмэгтэйчүүдтэй хамт байдаг эрчүүдийн нөгөө зүрхний инфакт энэ тэр болох эрсдэл нь өндөр байдаг гэнэ. Эрчүүд ч яг энэ шалтгаанаар байгалийн зөнгөөрөө шахуу их сургуулийн профессор, томоохон фирмийн менежер, сэтгэлзүйч эмч, математикч зэрэг (ээ би яанам бэ) эм хүн эзэмшиж боломгүй байрын мэргэжилтэй хүүхэнд өөрийгөө дурлахыг "зөвшөөрдөггүй" байна.
За дараагийн нэг асуудал бол, автозамын ослоор дийлэнхдээ эрчүүд л нөгөө ертөнцөд морилдог байна. Эмэгтэйчүүд жолоо барихдаа мааш болгоомжтой байдаг. Ойлгомжтой шд. Гэхдээ байжий байжий, энд бид жаахан буруутайн байна. Жишээлбэл, нэг эмэгтэй жолооч машинаа зогсоолд тавих гээд 10-аад минут тэрүүгээр эргэлдлээ гэж бодъё. Эмэгтэй жолооч өөрөө энэ үйлдэлдээ бараг нервтэхгүй. Харин урдах замаа 10 минут хаалгаж нэг хүүхэн машинаа зогсоолд тавих гэж "тэнэгтэж" байгаа шоуг бүтэн 10 минут харж тэсрэхийн даваан дээр байсан эр арай гэж зам чөлөөтэй болмогц хар эрчээрээ гараад давхитал түс тас, түмпэн шанага гээд л осол болдог байна. Хэргийн эзэн хүүхэн мэдээчгүй хумсаа засуулаад сууж байх жишээний. Гудамжаар дүүрэн гоё хүүхний хагас нүцгэн зураг өлгөөд байвал хэдэн эрчүүд маань ширтсээр байгаад нэг нэгээрээ зам тээврийн ослоор "нөгөө ертөнцөд" очоод байх нь байна шд. Хэдэн жилийн өмнө Курниковагийн хагас нүцгэн рекламны зургийг хажууд нь өлгөсөн зам дээр дараалан баахан осол гардаг шиг. Аан бас хажууд нь суугаад олон юм ярьж анхаарлыг нь сарниулаад, эсвэл нүүрний будгаа харах гэж хажуугийн толийг байн байн эргүүлээд байвал бас л аюулыг даллан дуудах өндөр эрсдэлтэй байх нь. Тэгвэл бүр "цуг явах" хэрэг гарна биз дээ.
Ингээд яриад байвал эрчүүдийг аюул руу даллан дуудагч нь ерөөсөө хүүхнүүд юм байна. Нэг бол байгаа байдлаараа, эсвэл хийж буй үйлдлээрээ эрчүүдийг галзууруулах ганц шидтэн бол хүүхнүүд. Хоёр хос саллаа гэхэд ихэнхдээ эрчүүд нь өрөөсөн хөл нь авсанд орчихсон аятай уналтанд ордог байна. Эмэгтэй нь найз нөхөддөө уйлж унжиж яриад, хэд хараагаад тайвширч, төд удалгүй мартдаг, тийм хүн урьд нь байгаагүй мэт цаашаа амьдардаг байхад (хэхэ, тийм ч юм уу) эрчүүд илүү удаан хугацаанд шаналдаг, санадаг гэнэ.
Энэ хэдэн эрчүүдээ хэдүүлээ хайрлаж явъя оо.

Сэтгэгдэлүүд:
Эхнэрээрээ магтуулах ч бас л урамтай байдышүү ер нь энэ их сайхан бичлэг болжээ банжиг мэдээ энтэррүү нь явуулаарай хаха
sectet: yagaav ho, duramjhan baina uu daa
ter muurnii zuirlel saak shuu hehe
болорка: Ямар муур?
агай: яасан алаг үзэлтэйн. бүгдийг нь адилхан л хайрла л даа
Aan tiin ner meree soliod aaliguiteed bgaarai bitgii, Busgui shuu ene chin sexy
Chinii ehelj bgaa hairlii doo ayand negdsii shoo
ккк: би ч гэсэн чамайг мэдий шд. Чи бол зүгээр л нэгмуу аймхай нусгай хэхэ
Цаадуул чэнь шарсан мах массаажинд хууртахаа бээцэн үү .
Нулимс гарлаа байна хэхэ.
Galdan: Neheh yumaa deer bichtseen baishd oosh Galdaan
за тэгээд хайрлаарай намайг хэхэхэхэ
Одгэрэл: аанхаа, сосож байгаагүй үг байна
амина: сс_гогог бас хайрла
СҮРДМЭЭР САЙХАН ҮГ БАЙГААЗ.
ОЛОН ЭРЧҮҮД ЭНЭ ҮГИЙГ СОНСООСОЙ...
hurdtai ni sonsood l huvitai ni heregjuuleed l yavdag horvoo. zaaval buh niiteer companichlagdsan baih uitgartai shuu, alag, arvin ongo ayastai baij gemeene amidral bayan baidag.
Б: Камераа асаасан уу
Г: Асаасаан.. хоёулаа тулгаж тааруулы хоёр талаасаа аахаан
Б: За эхлээчээ би өдөр шөнөгүй чамайг хүлээлээ.. хүүе багтку юм шиг байнаа ямар том толгойтойн бэ...
to be continued yum shig blee
Herwee ta nar ene bichleg deer baidag shig tiin neelttei handdag bol bidend ta nariig oilgoh gej uilee uzmeergui l baimaarsan.
za za ene bichlegiin ezen naiz zaluugui gedeg ni ilt medegdej baina,
Bodwol mani hun ooroo dunsiij nogoohoo yaahana uu? gej harj suusaar baigaad yawuulzandaa.
Moriizeh uu? ta nar 30 garch baij l yumiig oilgono shuu???
Би лав тийм эмзэг, турьхан биш :p
мод шиг атлаа тэд чинь туяхан байдгийм
МС: яагаад тэгж бодоов?
Эмбий: хэн халамжтай гэж?
Зоригт: аа тийм байх
Сэтгэгдэл үлдээх: