Тодорхой сэдвээр юм бичих гээд хичээсэн чинь сэдэв олддоггүй ээ. Ойрд тодорхой сэдвээр юм бодоогүйн шинж дээ. Ингэхэд өнөөдөр хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө гэдгийг надаар хэлүүлээд байлгүй мэдэж байгаа л байлгүй. Тэгэхээр өдөр бол юм хум хийх гээд яарч сандарч гүйгээд байхааргүй хангалттай цаг байна гэсэн үг. Өглөө босохдоо арай удаан суниа, шүдээ хоёр минут илүү угаа, өглөөний цайгаа арай удаан уу, талхаа арай удаан зажил, арай удаан алхаж ажилдаа ир... Аа шөнө бол эсрэгээрээ байх нь байшдээ. Тэхгүй бол богино шөнө юу юу чинь амжихгүй өглөө болчихно. Оршил хурдан, өрнөл хурдан, төгсгөл хурдан ккк....
Зиа би юу хийлээ ойрд, ууя гэхээр нь уучаад л, идье гэхээр нь идчээд л, тоглоё гэхээр нь тоглочихоод л, явъя гэхээр нь явчихаад л, унтъя гэхээр унтчаад л... Ёстой хүний үгээр байлаа шд хэд хоног. Хэний үгээр гэж үү, өөрийнхөө үгээр л, энэ бие юу хүснэ, тэрийг нь биелүүлээд л...
Өчигдөр нээрээ шал дэмий Марбург ороод, дараа нь өөр нэг газар амьдардаг таньдаг эгчийнд зочлохоор очсон. Нэг найз гэхэд найз биш, таньдаг гэхээр танил бас биш хүн дагуулж явлаа шд. Таалагддаг гэхээр таалагддаг хихи. Яагаад "шаал дэмий Марбург" гэхээр, уул нь хоёулаа тэнд монгол оюутнуудын хүүхэлдэйн тоглолт үзэхээр очсон чинь цагтаа эхлээгүй, шаал дэмий амьтан хүний нүдэнд орж байгаад л буцаад явсан, залуу дагуулаад явахаар араас нь гарах хэл ам нээх хурдаан, хөөх нөгөөх чинь нэг германтай... гээд л. Зарим нь гүйж ирээд л, "Xөөх энэ чинь монголчууд гриллдэхэд ирсэн залуу, чи ийм хурдан... бла бла".
Дараа нь харин таньдаг эгчийнд очоод гоё байсан. Грилддээд, улаан вино ууж, савлуур дээр найгаад, хажуудах хүний нүдний өнгийг тогтоох гэж сэм ширтээд л ккк, ногоон уу цэнхэр үү, ногоон юм байна аа, үгүй цэнхэр ч юм уу, нар тусахаар ногоон ч юм уу гээд л хэхэ.
Танил ах эгч хоёр амьдралаа яриад, гурван жил гаруйн өмнөөс танил болсон хэр нь эгчийг л хүндээр өвдөж байсан гэснээс өөрөөр амьдралд нь тохиолдож байсан хүнд бэрх, жаргал зовлонгийн тухай сайн мэдэхгүй. Нөхөр нь тэр тухай нээх ярьж байгаагүй юм. Өчигдөр харин тэр хоёр маань баахан тэр тухайгаа яриад хуримын зураг хөргөө үзүүлж намайг нээх бодолд оруулдгийм байна. Нөхөр нь надад "Чамайг буцаад аз жаргалтай байгаад би баяртай байна" гэх нь надад хичнээн их урам өгөвөө.
Эгчийг ажилтай, амьдралтай айхтар хүн гэж хүндэлдэг, атаман гараа гэж дотроо жаахан шоолонгүй боддог байснаас биш "Ямар ухаалаг эмэгтэй вэ" гэж өчигдрийнх шиг ихээр хүндлэн бодож яваагүйм шигээ.
Бурхан хоёр хүнийг амьдралыг хамт туулж чадах нуу үгүй юу гэдгийг мэдэхийн тулд хамтын амьдралынх нь эхэнд нь дунд нь хаалт, сорилт тавьж даван туулж чадах юм бол эсэст нь жинхэнэ аз жаргалыг өгдөг мэт.

Сэтгэгдэлүүд:
Өөрийгөө чи л эрхлүүлэхгүй бол өөр хэн ч чамайг чам шиг эрхлүүлж чадахгүй гэж нэг үг байдым байлээ :p
Өөрийгөө чи л эрхлүүлэхгүй бол өөр хэн ч чамайг чам шиг эрхлүүлж чадахгүй гэж нэг үг байдым байлээ :p
Цэц: өө тэгсэн үү, танил ах эгч хоёрын яриаг сонсоод ингэж бодсон юм аа. хүний амьдралыг хамаагүй бичиж болохгүй учир ингэсгээд зогсохоос өөр арга байсангүй хэхэ
Гэж ховчдод хэлмээр санагдав
apabst: аа харин тийм байх хэхэ
Сэтгэгдэл үлдээх: