Гэртээ ганц орой сууж байгаа дээрээ хоёр бичлэг хийнээ. Аймаар өргөн дэлгэр бөгөөд бүгд мэддэг юм шиг мөртлөө яг тулахаар мэддэггүй тийм сэдвээр. За багаар бодоход л би лав мэдэхгүй байгаан. Та нарын амьдралын зорилго юу вэ гэдгээ бага ч гэсэн хуваалцвал би их баярлах болно. За тэгээд хэдэн зорилго тодорхойлох гэж оролдъё.
1. Гэр бүл
Ихэнх хүмүүс "Чи амьдралаас юу хүсэж байна вэ?" гэдэг асуултанд "Өөрийн гэсэн гэр бүлтэй болох" гэж хариулах вий. Даа ялангуяа эмэгтэйчүүд. 100 эмэгтэйн 99 нь тэгж хариулна гэдэгт эргэлзэх юм алга. Энэ бол маш ойлгомжтой хариулт бөгөөд энэ ойлголт нь бүр бидний генд байдаг гэмээр. Амьдралын туршид үргэлжлэх эцэг эх хийгээд үр хүүхэд гэсэн халуун холбоо биднээс бидний үр хүүхдэд дамжин үргэлжилнэ. Хүүхдээ өсгөн хүмүүжүүлнэ, харин тэд нь өсөж том болсны дараа ач зээ, гучаа үзэн баярлана, ингэснээрээ цаашид ч эцэг эх байхын утга учир, баяр баясгаланг эдлэн амьдарна. Мөн шинээр ирэгсэд юунд тэмүүлж өсөж өндийж байна вэ гэдгийг байнга харна. Яг л адал явдалт кино шиг.
2. Албан тушаал
Карьер хөөхийг эрхэмлэгч хүмүүсийн ихэнх нь эсвэл эсрэг хүйснийхнээсээ хангалттай гашуун туршлага хуримтлуулсан, эсвэл ямар нэгэн юмнаас зуун хувь хамааралтай байхыг хүсдэггүй хүмүүс байх нь элбэг. Маш их стресстэй, хариуцлагатай амьдрал. Энэ амьдралаар амьдарч байгаа хүн үргэлж бусдын нүдэнд өөрийн имижээ өсгөж харагдуулахыг хичээх хэрэгтэй ба ингэснээрээ тансаг амьдралыг өөрийн "гадна талдаа" бүрдүүлэн харагдуулж чадна, үүгээрээ дамжуулан хүссэн зүйлдээ "хаях" мөнгөтэй болж бас чадна. Ажил л хамгийн чухал учраас бусад амьдрал нь хөсөр хаягддаг. Гэхдээ энэ төрлийн амьдрал маш хурдан давуу талаа харуулдаг. Чи эрх мэдэлтэй, мөнгөтэй, хүчтэй, юу хүссэнээ ажилтнуудаараа хийлгүүлж чадна гэх мэт. Бас насны нар хэвийх үедээ амьдралынхаа оройг сэтгэл хангалуун өнгөрөөж чадахаар хангалттай мөнгөтэй болно.
3. Нэр алдар
Алдартан байна гэдэг мөн л чамд баялаг дагуулах шидтэй. Үргэлж анхаарлын төв байхыг хүсэгчдэд яах аргагүй тохирсон зорилго. Энэ амьдралыг эрхэмлэгч нь үргэлж олноос онцгой байж массаас өөрийгөө ялгаруулан харуулахыг хичээнэ. Харамсалтай нь олны танил хүнд хувийн амьдрал гэж бараг байдаггүй. Байнга сайтар бэлтгэгдсэн жүжгийг чи олны өмнө тоглоно, ямар ч танихгүй хүмүүс чиний тухай ярина. Алдартан байх, олны анхаарлын төвд байх гэдэг тухайн хүнээс бас л багагүй зүтгэл, тэвчээр шаардана. Яагаад гэвэл чи хурдан гэгч нь нэр алдартай болж чадсан шигээ хурдан гэгч анхаарлын төвөөс арчигдах боломжтой.

Сэтгэгдэлүүд:
Za ter ger bultei boloh gedgii chin boddgui yum shig sanagdchlaa, taaraldval ter bh. Zorilgo geheer chin bieluulehiin tuluu tsag en ter zarah bo biz dee. Er tsag en ter zardguin ba shd hehehe
Nogoo asuudal deer: Tegvel chi ter 100 dahi emegtei bn hehe.
Chi neeree neeh yum boduulaa haychlaa, iim eemer tom asuult en ter boddgui shd
Одоо бол тэгээд амьдрах гэдэг л амьдралын зорилготой байх шив дээ :p
Reply:
Сэтгэгдэл үлдээх: