Ойрын үеийн том сонин гэвэл ажлаа сольсон. BAFA (Bundesamt fuer Wirtschaft und Ausfuhrkontrolle) буюу монголчилбол Эдийн засаг, экспортын хяналтын улсын алба гэдэг газар шинээр ажилд орсон. Хуучин ажлаа түр зуур хойш тавьсан байгаа. Эндээ 2-3 сар ажиллаад эсвэл дадлага хийнэ, эсвэл өөр ажилд орно гэсэн бодолтой яваад байгаа. Ойрд ажилдаа яваад л, гадуур гарах бас хэтрээд, шөнө хичээлээ хийгээд, жаахан нойр дутуу яваад байгааг эс тооцвол бүх юм хэвийн, бүтэмжтэй, амжилттай хэхэ...
7 сарын 17-нд нэг шалгалттай. Тэрний дараа дээр авсан хэдэн номоо уншаад амралтын өдрүүдээр гэртээ хэвтээд байх бодол бий. Бас амралтаар хаашаа явах вэ гэдэг бодол халти орж ирээд л байна.
Энд байдаг монголчууд хамтарч 11-нд наадмаа хийхээр шийдсэн. Хүн болгон нэг ажил хариуцаж байгаа тул би санхүү барих ажил хийж байгаа хэхэ.
Ойрд илүү дутуу юм үзэж сонсож шохоорхох зав гарахгүй юмаа, хэдэн кино үзсэнг эс тооцвол. Мартсанаас Ice Age 3 кинонд 3D-р ирсэн гэсэн. Хүмүүст хамт үзье гэж хэлэхээр хүүхдийн санаа гээд шоолоод байхийн. Болохгүй бол ганцаараа үзчихнээ.

Сэтгэгдэлүүд:
lover_girl: aan th th
Julia: bayarlalaa
Сэтгэгдэл үлдээх: