Монгол наадмаа үзэлгүй хэдэн жил болчихвоо. Хамгийн сүүлд хөдөө ажлаар явж байгаад Хөвсгөл аймгийн наадмийн нээлт үзсэн санагдаад байна. 2005 онд билүү дээ. Тэрнээс өмнө 3-р курсэд байхдаа ч билүү хөдөөний наадамд бага ангийнхантайгаа хамт явсан. 2000 он байсан. Морь унаад. Тэрнээс өмнөх нь хэзээ ч юм бүү мэд. Хүүхэд байхад ч сумын наадмыг ханатлаа үзсэн дээ. Аавтай хамт 69-өөр нь морь их дагадаг байж билээ. Морь дагаж үзэх ч гоё шүү. Сүүлдээ дүрэм журам нь өөр болоод машины тоо зааж маагаад, зөвшөөрөл энэ тэрийг нь авахаасаа төвөгшөөгөөд дагахаа байчихсан юм даг. Харин манай дүү морь уяад байдаг болсон. Морь нь хурдан байх болтугай. Наадмийн өдөр сэрүүхэн бүрхэгдүү байвал хүүхэд морь хоёр бага ядардаг юм гэсэн. Настай хүмүүс тэгээд байдийн. Бас бүрхэг өдөр бол бараан адуу түрүүлнэ, нартай халуун өдөр бол цайвар зүсмийн адуу түрүүлнэ гээд яриад байдаг юм даг, манай нутагт. Бас яг тэгээд байх шиг байдийн. Урьд өдөр нь бороо их орчихвол газар чийгтэй халтиргаа ихтэй дэмий, жаахан бороо ороод газар чийглэчихвэл тоос их босохгүй зүгээр байдаг гэдийн. За за энэ мэт ч яахав. Бүүр жаахан байхад наадмаар консерев идээд, ундаа уудаг байсийн. Тэр ундаа бодоод байхад аймаар гаазтай байжээ тээ, хамар луу сэнхх гээд л гааз гардаг байж билээ, луу бишдээ айн. Ноднин нэг удаа кола уугаад сууж байсан чинь гааз нь хамар луу яг тэгж цоргидгийн, яг тэр ногоон шилтэй ундаа шиг, нэрийг нь юу ч гэдэг билээ дээ мартжээ. Тэрнээс болж наадмийн тухай өдөржин бодож билээ хэхэ. Нэг удаагийн наадмаар ахтайгаа консерев авч идээд хоёулаа хоолны хордлого болж балрангаа алдаж билээ, Би арай гайгүй, ах үхэнгээ алдсан юм даг. Наадмаар ээж эгч бид хоёрт янз бүрийн эрээн даавуугаар палааж хийгээд өмсүүлчихдэг байсан юм даг. Ямар моодтой хийлгэхийн гээд их асуунаа. Одоо тэр палаажнуудаас нэг ширхэг ч үлдээгүй, бүгд багадахаараа дэрний уут энэ тэр болж явсаар байгаад дууссан. Ганцыг хадгалаад үлдсэн ч байсан болоосой. Ээжийгээ ямар палааж хийдэг байсныг дурсахгүй юу.
Блогийн нүүр » Та бүхэн Монгол наадмаараа сайхан наадаарай.
2009-07-10 18:07:08

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: