Ойрд блог амьдралаасаа хэт тасарч, бодит амьдралд хэт хутгалдаж байнаа гэжжжж. Ажилдаа яваад л, хийх ажил нээх их биш, ангалзаж ангалзаж л ирэхийн гээд хэлчихэд хилсдэхгүй л байна. Хаа газрын улсын байгууллага гэж хоорондоо адилхан шахуу юм уу даа. Гэснээс эндэхийн улсын албан хаагчын эрх гэдэг бараг нөгөө хэмжээгүй эрхт хаан гэдэг шиг хэмжээгүй их шд. Татвар төлөхгүй, муу биш цалин авчихна, эрүүл мэндийн даатгал энээ тэрээ нь бүүр бага, ажилласан жилээрээ цалин сайн нэмэгдэнэ, нэг л улсын албан хаагч болсон бол халах эрх байхгүй гэх мэт. Ёстой насан туршын амьдралын баталгаа гэгч нь энэ байх даа. Тэгээд хараад байхад ажил хийхээсээ хийхгүй нь их шахуу юм даа. Нэг л орчихвол халагдана энэ тэр гэж байхгүй болохоор ажиллах эрч хүчгүй болчихдог юм уу хаашаа юм. Шал уйтгартай, нэг л хэвийн ажлаа насан турш хийнэ гэж бодохоор. За тэр ч яах уу, би ч удаан ажиллахгүй улсын албан хаагч л даа хэхэ.

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: