Эртээ урьдын цагт, намайг бараг өдөр бүр блогтоо бичлэг оруулангаа алддаг байхад сэдэв ямар их байдаг байсийн бэ? Энэ тэрүүгээр бичлэгийн сэдэв хөглөрөөд л ккк... Хавар зун болчихлоор блог ч яамай, хөлд салхи орчоод, оройд гэртээ тогтохгүй, ажлаа тараад л нэг юм болох, шоудах шалтаг мундах биш. Одоо бүр гэртээ ганцаараа суухаар хачин санагдаад байдаг болсон байна шд. Өнөө орой ямар ч плангүй, түрүүн шал хамаагүй шахуу хүнийг завгүй гэсний төлөө дэмий үг хаяж энэ тэр... Гэснээс 8 сард төрсөн арслангуудыг тоолж барахгүй нээ, ямар олон хүн 8 сард төрсөн байдийн. Нэг найз маань тоглоод "Аав ээжүүд яг дүн өвлөөр гэрээс гарч зугаалж цэнгэх боломж байхгүй, баахан хүүхэд үйлдвэрлээд, тэд нар нь 8 сард төрсийн" гэж хэлсэн, үнэний ортой дог шүү ккк. Өнөө амралтаар уншина гэж авсан баахан номноосоо нэгийг нь ч уншаагүй. Анна Каренинагаа л эхлээд, үг бүрийг нь словарьдаж сууна. Ганц авууштай нь ажил дээр англи хэл хийгээд байгаа. Өдөрт нэг хичээл цааш нь харуулчихаад л... За ингээд намайг зуны сарыг 6 гэж андуураад сэнсэрч явтал хичээл эхлэх болчихноо. Хичээл эхлэнгүүт хоёр шалгалтаа өгнө. Одоо жаахан түргэн темптэй явахгүй бол ээждээ толгойгоо хяргуулчих гээд байнаа. Манай ээж уул нь үглэж дуулаад байдаггүй, миний охин өөрөө мэдээ л гээд байдаг сайхан зантай хүн байсан чинь сүүлийн хэдэн утсаар ярилтан дээр дандаа үглээд хүний үг сонсох юм биш. Нэг дээр нь бүр "Нарийн сайн ярих юм байна, гэртээ байх үеэр залгаж байвал сайн байна" энэ тэр гээд намжирдсан гээд бод доо. Өө тэгээд үглээд байгаа юм нь нөгөө л нөхөр хүүхэд, хүний хүүхдүүдээс би л ганцаараа гон бие гозон толгой үлдэж гэнэ (хэтрүүлнэ биз айн), удаан сурлаа л гэнэ, (охиноо хэдэн шат дамжаад одоогийнхоо сургуульд ороод байгааг хэд тайлбарлуулаад ойлгохгүй ээ, яг тэр хэсгийг aлгасаад байгаан хэхэ). Тэгээд сүүлийн ярилцлаган дээр залхуу хүрээд, "За ээж минь удлаа гэхэд жил хагасын дараа төгсөөд, наад асуудлыг чинь шийдэмз" гэж хэлж санааг нь амраав. За за ээжийн үглэлтээр бичлэгээ өндөрлөе дөө, сууж байсан чинь гарч магадгүй болчлоо. Түр чиао.

Сэтгэгдэлүүд:
би найман сарынх л даа гэхдэээ охины орднийх хэ хэ
нээрэээ мартсанаас сайн уу юу юугүй загнах гэжээн ш дээ хэ хэ
сайн сайн хачин сайн байгаа хө
хааяа хааяаадааа хүн дагаж хөөрч давхичихааад байдаг болхооос бусадааар маш сайн бгаа хэ хэ
Сэтгэгдэл үлдээх: