Өнөөдөр энд ёстой галзуутай халуун өдөр байлаа. Энэ зуны хамгийн халуун өдөр болсон гэсэн. 36-38 градус байсан байхаа. Ажил дээр эгээ л хайлж урссангүй. Өрөөний цонх яг наран тал руугаа харсныг хэлэх үү, цонхоо онгойлгохоор бүүр халуун агаар орж ирээд... Өдөржин л хөөрхий муусайн буузнууд яаж зовдог бол гэж бодохоос сэтгэл өвдөж суулаа...
Татварын тайлангаа (үйлийн үртэй эд шүү, хийж өгье гэж ярьсаар яваад зуун жил болохнээ) өнөө орой хийж өгье дөө, бодоод байсан чинь хэдэн евро буцааж авах шинжтэй, ярьж явсаар байтал аягүй бол жил дуусаж, би нөгөө хэн баян шиг ч билээ, толгойгоо шаах хэрэг гарч мэдэх нь.
Өнөөдөр Тарантиногийн шинэ кино кинонд ирж байгаа. Үзмээр л байлаа, даанч халуунаас болоод буцаж гарах тэнхэл хүрсэнгүй. Өчигдөр нэг хүн үзий үзий гэсээр байгаад нэг аймаар кино үзүүлсэн. Warlords гээд Жет Ли, нэг япон залуу энэ тэрийн тоглосон. 2007 оны кино юм шиг байна лээ. DVD-р үзсийн. Ёстой ойрд тийм аймаар цус нөжтэй кино үзээгүй, хүнийг хэдэн янзаар сэлэмдэж алж болдгийг ёстой тод томруун харуулжээ тэнд. Нүүрээ буруулж нүдээ дарсаар байгаад арай гэж халти үзэж дуусгах шив. Өнгөрсөн бүтэн сайнд Загалмайлсан эцгийг 1-3 бүгдийг нь бас үзсэн. Тэгээд хүнд "Би Загалмайлсан эцгийг бүгдийг нь үзээд..." гээд ярьсан чинь "Аанхаа..., тэр чинь гэхдээ дээээээр үеийн кино шд" гэж наадийн, намайг мэдэхгүй үзчлээ гэж бодсийн байх даа хахаха.
Дээр нээрээ нөгөө Жонни Деппийн киног ёстой өдөр шөнөгүй хүлээгээд, өвчин тусангаа алддагийн даваан дээр кинонд ирээд, үзсэн чинь нээх таалагдаагүй ээ, нээх алдартай, аймаар банк дээрэмдэгч ёстой гоё гоё аргаар банкуудийг дээрэмдээд түйвээж өгөх юм байх ухааны юм бодсон чинь хоёр гуравхаан удаа банк дээрэмдэж байгаа харагддагийн. Харин буудалцааныг нь аймаар л хийсийн байналээ. Тэгээд нээх онц юм болохгүй байж байгаад алуулчихсан. Байдаг л нэг кино байлаа. Жонни Депп ч Оскар авахгүй нь дээ балай юм, за тэр ч яахуу. Кино үзсээр байгаад киноны эксперт болонгоо алдаад байгаам уу хаашаа юм, кинондоо орж шимтэж үзэхийн оронд "Хм, энэ нь тэгчихэж, тэр нь тэгчихэж, энэ нь тэр кинотой адилхан юм байна, ингэж л төгсөх байх даа, наадах чинь алуулахгүй ээ, худлаа худлаа" ухааны юм үглээд л суудаг болсон байна. Тэгтэл хүн амьтан яаж байна, Терминатор 4 үзээд "Би чамд зүрхээ өгье" гээд машин-хүнийг хэлэнгүүт л хоолой нь зангирч байна гэж байна, хэлгүй бацааныг хэлд орохгүй байсаар байгаад кино дуусангуут өрөвдөөд уйлж байна, ёстой кинондоо орно гэж л тэр байгаадаа, Терминатороос тийм юм хүлээж суудаг хэхэ. Тэр юу ч биш бүр, гурван найз бүсгүйтэйгээ нийлээд, women's night хийгээд, хөгжиж цэнгээд (богино өмдтэйгээ, ДЗ Ман-аас иш татав. :Р) вино шимэнгээ Sex and the City үзсэн чинь хоёр маань Мистер Биг хуримынхаа өмнөхөн Керриг орхиод явчихдаг хэсэг дээр нус нулимсандаа хутгалдаж ирээд уйлдаг гэж байшд. Ер нь эвтэйхэн үзэх юм бол инээдмийн кинон дээр ч уйлчихмаар аятайхан сэтгэл хөдөлгөсөн хэсэг гардгийн гэж байна. За за кино үзэх арга барилын талаар өгүүлчихвүү яав. Нээрээ санаж байгаагаар сүүлийн сард лав дээрх хэд дээр нэмээд Hangover, Ice Age 3, Miss Pettigrew lives for a Day, Selbst ist die Braut, Che Revolution, Pelham 123 энэ тэр гэсэн кинонуудыг үзсэн юм байна. Киноны зун байлаа гэжжжж.

Сэтгэгдэлүүд:
Onoodor ohin Hitzefrei geed surguuligui, manai nohor bid 2-iin ajil barag adil Grund-ees odriin zai ongoroogood tarchihsan. Huuhduudee avaad Freibad yvlaa sh tee.
Zagalmailsan ezgiig bol bi hed ch uzsen uiddaggui moo...
Odoo hurtel Steuererklдrung-ee hiigeegui bgaa yum uu? 6 sar hurtel suuliin hugazaa geed bdaggui biluu?? Bid 2 ch 5 sariin suuleer ogson. Hariu ni ireegui l bn. Ongorson jil 400 garam € buzaaj toloh bolson ene jil avlaga ogolgogui l garaasai ged zalbiraad suuj bn daa...
Onoodor ch neeree aimaar haluun bsan shuu...
агай: яагаад тэгсэн юм бол доо. Цэнгээд л яваад байгаа. Эсвэл өөрийгөө аргадаад цэнгээд байгаан болов уу
эмбий: өө харин тх, киночин болоод удаж байгаам өө
freestyle: харин күмсүүд тэгээд байгаам аа
Manai uugeer bol 36-40 geel yavjiino doo
Чамтай Солонгос кануу үзүүл Томоо банны алчууртай орж таархым байна даа
Сэтгэгдэл үлдээх: