Нөхөд сайн уу? Бла бла гэх гэхээр цаашаа өвөр монгол хэл мэдэхгүй ээ. Гэснээс буриадад амаржих газрыг хээлтэй басгадыг .... өрөө гэдэг гэсэн. Энэ л их мартагдахгүй байгаан сумтай. Хөл бөмбөг тоглохыг өвөр монголоор арьсан бөмбөг араас нь цөлөх наадаан гэдэг билүү? Тэгвэл котокон дээр конкейгоор гулгах гэж хаанах хэл вэ? Монгол... гэхгүй юу хэхэхэ.
Өчигдөр нэг газар утасны гэрээ хийгээд Нокиа Е75 авахаар болов. Энэ улааныг маргааш гэхэд барина даа ря ря ря...

Гэхдээ цаана нь миний бичиг баримт шалгагдаад маргааш хариу нь ирэхээр би утсаа гар дээрээ авах юм гэнээ. Урьд өдөр нь Е75 юм уу Е71 л авчихъя даа, гайгүй утаснууд байна гэж бодоод байсан чинь Е97 харснаас болоод нөгөө хоёрын нэр хүнд навс унааский.

Энэ бол үнэн дийлдчихсэн утас байна лээ. Хавхлагыг нь нээгээгүй үед Touch Screen. 32 GB хүртэл файл хадгалах боломжтой. Камера нь ч бас үнэн тас. Ер нь жижиг нөүтбүүк юм бус уу. Энийг яг авах гэж байсан чинь энэ утсан дээр гэрээ хийх утасны оператор фирм нь визийг маань доор хаяж 12 сар хүчинтэй байхыг шаарддаг гэнэ. Миний виз түрүү жилийн 7 сард 2 жилээр сунгагдсан учир одоо 11 сар орчмын визтэй. Нэг сар дутаж байгаа байхгүй юу. Шал балай.
Гэхдээ яахав ээ, Е75-аа барих байх. Супер л утас байна лээ. Хоёр жилийн өмнө Самсунг X830 дурлан байж аваад, утасны сонирхол энд дуусав энэ тэр гэж бараг тангаргалаж балайрч билээ.

Хүмүүс энийг маань хараад МР3 юм уу гээд тураанаа бас.
Ок, утасны түүх цаашаа үргэлжилмой...

Сэтгэгдэлүүд:
@123, авмаар л байсан. Одоо өөр утсан дээр гэрээ хийчихсээн
Сэтгэгдэл үлдээх: