Би эндэхийн намарт аймаар дургүй ээ. Хүйтэн бороо нь асгараад л, байнга чийгтэй, зонтик доор бөхийсөн бараан хувцастай хүмүүс гудмаар дүүрэн. Орой болонгуут энд тэндэхийн жижиг кнайфедаа суугаад, лааны гэрэлд нээх чухал чухал царайлан юуны ч тухай юм ярьсан хүмүүс. Гэсэн хэдий ч нэг тийм газар сууж аваад гэрлүүгээ зүглэмээргүй санагдана. Харанхуй хүйтэнд явж очоод гэртээ оройг ганцаараа өнгөрүүлнэ гэж бодохоос л... Германд өнгөрөөсөн дөрвөн намар үнэндээ надад сайхан дурсамж үлдээгээгүй юм даа. Гэрээ санаад, хэл усыг нь мэдэхгүй, орчиндоо дасахгүй, байрыг нь хөлсөлсөн авгайтайгаа таарахгүй, баахан мөнгөө алдсан эхний намар, тухайн үеийн найз залуугаасаа салаад монгол явахыг үнэхээр хүсч байсан хоёрдах намар, тэрнээс салсан гуравдах намар, учраа олохгүй ганцаардаж гаргасан гашуун шийдвэр, үхтлээ уйлж өнгөрөөсөн... Дөрөвдэх намар бас л салалт, гашуун нулимс, тэнэг алхамууд, гашуун үгс сонссондоо барьц алдаж гаргасан ахархан хугацааны ухаангүй шийдвэр амьдралыг минь үрэн таран хийх шахаж байсан. Намар болгонд нь би ганцаараа байсан, ганцаардаж байсан. Намар гэдэг үг надад яг ганцаардал гэдэг үг шиг сонсогдоно.
Одоо тав дах намар ирж байна. Гадна төрхөөрөө өмнөх дөрвөн намраас ялгарах зүйлгүй, тийм учраас намайг айлгана. Энэ намар миний амьдралд бас юу тохиолдох болоо гэж. Намар надад үнэхээр их уйтгар гуниг, ганцаардлыг дагуулж ирдэг болжээ. Энэ намрыг өөрийн тэвчээр ухаанаараа давж олон юм бодолгүй хичээлээ хийж чадвал одоо энд байх ганц шалтгаан минь болоод байгаа сургуулиа дараа өвөл гэхэд дуусгаад Монгол руугаа явна. Харин чадахгүй бол гэдэг хувилбарыг бодох ч хүсэл алга. Хүн л юм бол, аав ээжийн охин л юм бол би чадах ёстой, аав ээж минь намайг бусдаас дутуугүй ухаантай, эрүүл саруул биетэй төрүүлж өсгөсөн. Тийм юм чинь би бусдаас сул дорой байж болохгүй. Над шиг хүний нутагт ганцаардах үедээ ганцаардаж яваа монгол залуус зөндөө бий. Гэхдээ энэ бол мөнхийн зовлон биш. Хэсэгхэн цаг хугацааны л асуудал. Энийг давж зорьсондоо хүрч чадсанууд нь магадгүй хожим илүү тэвчээр хатуужил, ухаан харуулж, илүү амжилтанд хүрч чадах биз.
Хэдхэн сарын дараа миний хамгийн дуртай улирал хавар ахиад л ирнэ. Эндэхийн хавар бүр надад аз жаргал мэдрүүлж байсан. Хүнийг хайрлаж, хайрлуулж, хүссэндээ хүрч, чадахгүй байхдаа гэж халирч байсан даваагаа давж, хамгийн сүүлд өөртөө итгэх итгэлээ, би чадах л юм байна шд гэдэг найдвараа олж авч, амжилтаар, инээдээр, адал явдлаар дүүрэн хэдэн хавар зуныг ч би бас энд үзсэн. Миний дуртай дургүй улирал миний хүслээс үл хамааран өөрчлөгдөж байдаг шиг амсахыг хүсдэг аз жаргал, атгахыг хүсдэг амжилт, бас хүсэж тооцоолоогүй зовлон ч надаас үл хамааран намайг үхэн үхтэл дагалдана. Тиймээс "Эзэн хичээвэл заяа хичээнэ" гэдэг үгийг л байнга санаж өөрөө л байнга өөд тэмүүлж, зөв бодолтой амьдаръя.
(Уул нь иймэрхүү гунигтай бичлэг бичихгүй байхыг байнга хичээдэг юм. Өнөөдрийн хувьд дотроос нэг л юм доош дараад байсан учир ямар нэгэн байдлаар доторхоо гаргах хэрэгтэй байлаа. Дотор эргэлдээд байгаа бодлуудаа цэгцлэх, яг юунаас айгаад байгаа айдсаа мэдэж авах, дарах арга зам хайх, боловсруулах. Бас өөрийгөө зоригжуулах...)
Блогийн нүүр » Оройтсон бороо нь ороод л... намар нь иржээ
2009-09-16 02:38:07

Сэтгэгдэлүүд:
Гэхдээ одоо ч бүр дасчихжээ...
Гэхдээ намар хүмүүст бас гоё гоё учралыг авчирдаг шүү дээ... сайхан учрал тохиолдоосой, чамд ...
(гэдэг билүү)
bas oh tevcheeriig bishrev...
soli: zalhuu hairiin burhan udahgui "ajlaa" hiih blgui dee
rush: jargaltai hun...
ama: sain, sain uu ho
Сэтгэгдэл үлдээх: