Энэ блогоос:
| Үүцлэх | өөр блог »
Блог үүсгэх | Нэвтрэх  
skip to main | skip to sidebar

Бичлэгүүд

  • Өнөө оройн онигоо
  • Оройны статистик: Хүүхнүүд үүнд сэтгэл дундуур байдаг
  • Мэдлэг мэдлэг биш болох хугацаа
  • Улсын эрхэм ерөнхийлөгч танаа...
  • Террористчин болонгоо алдав.

Энэ блогийн тухай

Өөртөө үнэнч байхыг хүснэ. Бас өөрийнхөөрөө... Тиймээс танд таалагдахгүй зүйл бичсэн байвал уучлаарай.

Шинэ сэтгэгдэлүүд

Шошгонууд

  • Аялал (3)
  • Дэмийрч сууна (8)
  • Зүгээр л... (4)
  • Кино (1)
  • Шогшрол (2)
  • Өөртөө үнэнч амьдарчихвал тээ (5)

Миний орох дуртай...

  • Google
  • Yahoo!
  • Банжиг 360
  • Банжиг.Нээт

Блогийн архив

  • ► 2009 он (134)
    • ► 11-р сар (7)
      • Оройны статистик: Хүүхнүүд үүнд сэтгэл дундуур байдаг
      • Өнөө оройн онигоо
      • Ойлгомжгүй асуудлууд
      • Сайн уу, блогчидоо
      • Террористчин болонгоо алдав.
      • Улсын эрхэм ерөнхийлөгч танаа...
      • Мэдлэг мэдлэг биш болох хугацаа
    • ► 10-р сар (6)
      • Зүрхээрээ мэдэр
      • Мураками уншив
      • Төрөх дөхөж байна даа
      • Сайхан намар болжийноo
      • БЧХ 2-ын тухай 3 үг, өөр кинонууд, онигоо etc.
      • Эрчүүд яагаад бие үнэлэгч нарыг авдаг юм?
    • ► 09-р сар (9)
      • bla BLA
      • Эмэгтэй хүн юм болохоороо...
      • Оройтсон бороо нь ороод л... намар нь иржээ
      • Бас бус юм бодогдож л байшдээ, эмэгтэй ч гэсэн хүн юм болохоороо :P
      • Онлайн хулхидалт болон шинэ семестерийн бэлтгэлийн талаар
      • Huh, энэ Банжиг хэд хоног яасан бэ
      • Машины үзэсгэлэнгийн тухай тэмдэглэл, зургууд
      • Навч унахдаа....
      • Өөрийгөө бусдад амжилттай ойлгуулах, ойлгох
    • ► 08-р сар (8)
      • Ээжийн үглэлт
      • Интенэтгүй өдрүүд
      • Кино үзэх аргачлал
      • Зүүд биелэв шд
      • Японоос ирсэн бэлэг
      • Мартамхай өдөр
      • Нутгийн намраа...
      • Үнэн
    • ► 07-р сар (6)
      • Сонин сайхан гэвэл...
      • Туулай салхилуулангаа л...
      • Та бүхэн Монгол наадмаараа сайхан наадаарай.
      • Sleepless in...
      • Бичлэг 103
      • Хоёр хурим, хоёр тавилан
    • ► 06-р сар (17)
      • Охид бүсгүйн нэртэй блогууд...
      • Эрчүүд баяртай
      • Heal The World
      • Нартай бороон дундуур солонго барих гээд гүйдгийн...
      • Би нэрээ солилоо
      • Амьдрал чамд гашууныг өгвөл түүнээс салахын аргагүй амттанг гаргаад ав.
      • Будапештын хэдэн зураг
      • Романтизм сөнөтүгэй...
      • Хайраа мартдаггүй л гэдгийн
      • Шөнийн Будапешт
      • Хөөрхий илжиг
      • Яааавж явж ирлээ
      • Бурхан та хоёрыг эхлээд тестэлдгийн, давж чадвал жаргацгаа, тэгээд хаапий энд гэдийн
      • Амьдралын утга учрууд
      • Виенийн гудамжны хэдэн зураг
      • Эрчүүдээ хайрлий доо хэдүүлээ
      • Хүсэлгүй, зориггүй, зорилгогүй
    • ► 05-р сар (23)
      • Урьд шөнө би зүүдэллээ... (Ёстой тэнэгээ би)
      • Мэддэг хэлрүүгээ орчуулцгаах уу?
      • Эр хүн...
      • Eurovision 2009
      • Тайлбарлах гэж оролдов (Сурах арга барил)
      • Сонгуулийн сурталчилгаанд явсан түүх
      • Олон нийтийн интернэт санал асуулгад Ерөнхийлөгч Н. Энхбаяр ялалт байгуулав
      • Хөөрхөн эгч
      • Үүр цайх үеийн бичлэг (хээ та нарын хэн чинь ч ийм нэртэй бичлэг бичиж байгаагүй дээ :Р)
      • Уучлаарай, таны дотуур өмд харагдаад байна (Иргэний эр зоригийн тухай хэдэн үг)
      • Би хичээвэл заяа хичээнэ
      • Би Монгол эрчүүд арчаагүй гэж хэлэхгүй ээ, гэхдээ ийм амьдрал олон болсон
      • Хавар зун ч болж байна
      • Бананы хальс
      • Иймэрхүү л суужийна даа
      • Карамел
      • Чи надтай гэрлэхийг хүсэж байна уу?
      • Ёстой тэнэкккк
      • Виен явлаа
      • Стиль- Эндүүрэл
      • Нэг ийм юм болж дээ
      • Ойрын үеийн сонин
      • God bless Mongolia
    • ► 04-р сар (32)
      • Ичмээр оутфиттай өдөр
      • Миний өвөөгийн түүх 2
      • Миний өвөөгийн түүх 3
      • Санахымоо
      • Хатан хаанднаа
      • Гялс ганц хоёр юм...
      • Юу байцгаахын та нараар нь
      • From Fraeulein with Love
      • Гран Торино
      • Өчигдөр шөнө, өнөө өглөө
      • Монгол гайхамшиг
      • Сэтгэлээрээ хөгшрөгсөд
      • Дэлхийг өөрчилсөн 40 дууны нэг (Bohemian Rhapsody)
      • Шалгалтын урьд өдөр
      • Бичихгүй бол яагаад ч болохгүйнээ :)
      • Карфрайтагын мэдээ
      • Миний өвөөгийн түүх 1
      • Жэндэр яринаа
      • Бүсгүй тэмдэглэв
      • Ein Wunsch
      • Шинэ ажил дээр
      • Ирчихлээ
      • For Spring
      • Black Smoker
      • Хаваршилт уу, гадаад өвчин үү?
      • Герман, Австрид байгаа Монгол залуусдаа
      • Синглүүдийн нийслэл
      • Энэ муу anycall, any ID, зөгий энэ тэр
      • Монгол явлаа.
      • Барселона баллаж байна
      • Golden eye
      • Бага сага бодох юм байнаа
    • ► 03-р сар (14)
      • Тэнэг тэнэг юмс...
      • Юу байцгаана...
      • Auf bald!!!
      • Одгэрэл ээ, Толин хул энэ байна
      • Сар шиг хол нутаг
      • Аллерги
      • Цонхоор харан суусаар...
      • Би гэж нэг нүдний булай...
      • Мартын 8 ба Клара Цеткин эгч
      • Дүү нарынхаа тухай л...
      • Heeeeellllpp!!!
      • Цюрихд
      • Иччихсэн...
      • Цийн, амралтаа яаж өнгөрөөснийг хүмүүс хэлээд өгчихийн байна л даа.
    • ► 02-р сар (9)
      • Үхэр жилийн өнгөө зурвал
      • Хүндэт блогчиддоо
      • Харцны террор
      • Нэгэн дурсамж
      • Хүүхэд байхдаа л ганц нэг баярлуулсан байж магадгүй ...
      • Вирустжээ...
      • Өглөө босох үйл явцаас...
      • Март л даа, бүхнийг март л даа...
      • Ахиж тэгэхгүй ээ :(
    • ► 01-р сар (3)
      • Анхны бичлэг
      • Ахиад цас...
      • Brueder Grimm Strasse...

Бүсгүйн Тэмдэглэл

Мэдрэмжээ гэж...

Блогийн нүүр » Зүрхээрээ мэдэр
Зүрхээрээ мэдэр
2009-10-03 02:24:34

... Өрөөний булангийн ширээн дээр аварга том цэцгийн баглаа харагдана. Яг л одуудийн хувцас солих өрөөнд байдаг шиг. Цэцэг хүлээж авсан бүсгүй инээмсэглэн "Нөхрөөс маань... Манай хүн байнга ингэдэг юм...". Хажууд нь зогсох найз бүсгүй нь дотроос нь өөрийн эрхгүй огших атаархлаа дарахыг хичээxийн сацуу найз бүсгүй нь энэхүү үйл явдлыг байдаг л юм шигээр хүлээн авч буйд гайхна. Гайхах юмгүй, тэр долоо хоног бүр л нөхрөөсөө ийм цэцэг авдаг. Харин өөрөө? Хамгийн ихдээ л хэдэн сардаа нэг, эмэгтэйчүүдийн баяраар, төрсөн өдрөөрөө... Бас найз бүсгүйнх шиг нь ийм том улаан сарнайн баглаа биш, голцуу нэг юм уу гурван ширхэг сарнай...

"Би түүнээс хамгийн сүүлд хэзээ цэцэг авлаа?" хэмээн бүсгүй өөрөөсөө асуулаа. Өөрөө ч мартсан байхыг бодоход сүүлийн цэцэгнээс хойш нэлээдгүй удаан хугацаа өнгөрсөн бололтой. Өөрийн эрхгүй гомдол төрөх шиг болно... Орой нь тунирхангуйгаар түүнээс "Чи яагаад хэзээ ч надад "би чамд хайртай" гэж хэлдэггүй юм?" хэмээн асуув. "Би чамд хайртай шүү дээ" хэмээн залуу өөрийгөө өмөөрлөө.

- Тэгээд ч мэдээжийн юмыг би чамд байн байн дахин давтан хэлэх хэрэг байна уу? Би чамд хайртайг минь чи өөрөө мэдэрч чадахгүй байна гэж үү?

- Чи тэгвэл зүгээр хэлчихэж болдоггүй юм уу? хэмээн бүсгүй үг сөрлөө. "Тэгээд ч чи надад цэцэг ч болтугай өгдөггүй биз дээ." Эхэндээ тэр байнга шахуу л цэцэг өгдөг байсан. Хайртайгаа ч олон янзаар илэрхийлдэг байж. Бүр бүсгүйд зориулан шүлэг хүртэл бичиж байлаа.

Зарим нь бүсгүйнхээ дээрээс цэцгэн бороо асгаруулж, ФМ-ээр хайрын зурвас илгээн, дуу түүндээ зориулж, зарим нь гэрийнх нь үүдэнд лаагаар зүрх хийн асааж, түүнийг хэмээн зүрх нь шатаж байгаагаа илэрхийлнэ. Ямар романтик гээч... Харин дараа нь бүгд гайхаж эхэлнэ, хэрэв бүсгүй нь ийм хайрын бэлэг дахин дахин авахыг хүсвэл... Учир нь олдохгүй эрчүүдээ гэж.

Гэхдээ учир нь юу гээч! Дийлэнх эрчүүд ийм зүйлийг олон дахин буюу удаан хугацаагаар хийдэггүй, xэрэв чи нэгэнт түүнийх болсон бол, нэгэнт чи түүний хайр сэтгэлийг хүлээн авсан бол. Өөрөөр хэлбэл романтик хайрын бэлэг өгөөд байдаггүй, байн байн хайртай гээд байдаггүй. Юу мэдэрч буйгаа, өөрийн мэдрэмжээ үгээр илэрхийлэн гаргаж хэлнэ гэдэг эрчүүдийн хувьд эмэгтэйчүүдээс хүнд байдаг. Гэхдээ энэ нь эрчүүд бүсгүйчүүдэд "талтай" байгаагаа харуулахыг хүсдэггүй гэсэн үг биш. Тэд үүнийгээ үгээр биш үйл хөдлөлөөрөө харуулахыг хичээдэг. Өөрөөр хэлбэл хайртай гэдгээ хэлэхийн оронд хайртайгаа харуулахыг эрмэлздэг. Чамд хайртай эр хүн чамайг гуйхад өөдөөс чинь ямар нэгэн тайлбар тавихын оронд шөнийн дэлгүүр лүү яваад чиний идэхийг хүссэн маруужинг авчирч өгнө. Машины чинь тормосыг засаж, дугуйных нь хийг нь шалгана. Чиний аюулгүй байдлын төлөө. Ажлаасаа оройтоод харихад чинь автобусны буудал дээр чамайг хүлээгээд зогсох ч түүнд хэцүү биш. Чи түүнд ямар үнэ цэнэтэй, утга учиртай гэдгийг мэдрүүлэхийн төлөө тэр энэ бүхнийг хийдэг. Тэр цагаан морьтой ханхүү биш, харин чиний үнэнч хамгаалагч. Ямар ч эр хүн хайртдаа өөрийнхөө мэдрэмжийн тухай ярихын оронд түүнд хайртай гэдгээ харуулахын тулд өдөрт хэдэн ч удаа хамаагүй машины чинь дугуйг солихыг илүүд үзнэ.

Харин хүүхнүүд хэрэв хайрт нь түүнд хайртай гэж хэлбэл энэ бүхнийг хийж байгааг хараад баярлахаас хэд дахин илүү баярлана. Найдвартай машинтай гудамжаар аюулгүй явахыг хүсэхээсээ илүүгээр асар том улаан сарнайн баглааг хайрын илэрхийлэл болгон өгөх ханхүүг хүснэ. Мэдээж хайрт нь түүний төлөө юу хийж байгааг хараад хайртайг нь хэлүүлэлгүйгээр ойлгодог, баярладаг эмэгтэйчүүд байлгүй яахав. Гэхдээ л тэд хэзээ ч үүний төлөө цэцэг аваад юм уу, хайрын шүлэг сонсоод баярлахын дайтай баярлахгүй. 

Эрчүүд бүсгүйчүүдийн аль аль нь өөрийгөө байгаа чигээр нь нөгөөдөө хүлээн зөвшөөрүүлэхийг оролдох нь хоорондын харьцаанд хэзээ ч тус болдоггүй. Тэгэхээр эрчүүд минь хэдий хүсдэггүй, ам чинь эвлэж өгөхгүй, хэт нялуун, хүүхэд шиг санагдаж байлаа ч хамаагүй хааяа хааяа хайртдаа "үгээр" хайраа илэрхийж сурах хэрэгтэй. Харин хариуд нь бүсгүйчүүд өөрийгөө эрчүүдийн оронд тавьж тэдний толгойд юу эргэлдэж байдгийг ойлгохыг хичээх ёстой. Өөрөөр хэлбэл тэр хайрын баталгаагаа хаана нуусан, тэр газраас нь нь хай: машиныxaa дугуйнд, шөнө дунд маруужинд явж өгөхөд нь, харанхуй үдэш буудал дээр чамайг хүлээгээд сууж байдагт нь... Бас эрчүүд юуг хамгийн сайн мэддэг гээч, чи өөрийн мэдрэмжийн тухай гайхамшигтай урнаар ярьж чаддаг ч дугуйгаа хийлэх тал дээр бол таван настай хүүхэд шиг арчаагүй. Бас тэр цэцгийн баглаа чинь ажлаасаа оройтоод харанхуй гудамжаар ганцаараа айж явахад айдсыг чинь дарж, хажууд чинь байж хань болж чадахгүй гэдгийг мэддэг.

... Хэн мэдэрч чадахгүй байна, тэр сонсохыг хүсдэг. Бас харахыг... Зарим нь ойг тэр чигээр нь цэцэгс болгон хардаг... Моднуудыг хардаггүй...

...Нөгөө цэцгийн баглаан дунд, нөгөө атаархал төрүүлж, гоморхол, тунирхал дагуулж чадсан цэцгийн баглаан дотор, хэний ч нүдэнд харагдамгүй шахам дунд хэрд нь гоёмсог гэгчийн цаасан дээр бичсэн зурвас "Хайрт минь уучлаарай, би ахиад л оройтох нь. Чи захиалсан ширээгээ буцаагаад өгчихөж чадах уу? Намайг хүлээх хэрэггүй. Чиний Х." Цэвэр агаар оруулахын тулд бүсгүй цонхоо томоо гэгч нь нээлээ. Цэцэгнүүд толгой өвдөм дэндүү хурц үнэртэж байлаа...

 

Эх сурвалж www.sueddeutsche.de . Заримыг нь өөрийнхөөрөө "монголчилж", өөрийн бодлоо дээр нь нэмсэн болно.

Нийтэлсэн: Бүсгүй, Нээгдсэн: 149, Жоорло

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2009-10-03 02:52:41
сайхан ойлгомжтой гоё орчуулжэээ
2. Rush | 2009-10-03 03:51:00
bi tsetsgend durguee.. hairiin belegdel gehed heterhii huuramch.. harin autobusnii buudal deer huleeh hairiinha hairiig medreh l durtai.. tiim blhr bi hairaasa hezee ch tsetseg nehdeggu..
3. SSunday | 2009-10-03 04:06:07
Цэцгээр үнэн царайгаа нуусан хуурамч нөхөр бололтой.
Санаа авахуйц сайхан бичлэг болжээ.
4. Julia_976 | 2009-10-03 17:44:13
Сайхан бичлэг байна. Мэдрэмж гэдэг их үнэн шүү.
5. sweetcat | 2009-10-03 18:03:49
hehehe erchuudiig oilgohod tustai bichleg bolje nice
6. chimgeeitgel | 2009-10-03 18:55:27
goy bn. bi bol tsetseg l husheer zarashgui romanticuudiin neg hehe.
unen helj gej bodoj bgaa ch tsetseg goy shd gd bodoj bval yaj bn lol.
7. Бүсгүй | 2009-10-03 23:08:09
ама: баярлалаа

раш: би ч хааяа цэцэг хүлээдэг, нуугаад яахав

ссандэйь жулиа, свийткат: ахиад баярлалаа

чимгээ итгэл: чи бид 2 адилхан юмаа
8. molor | 2009-10-03 23:12:32
Эмэгтэй хүнийг баярлуулах амархан. Харин сэтгэлээ гаргахдаа л харам бдаг шиг бгаам даа, эрчүүд минь
9. Өвлийн өвөө Анжигайн Өвлийн эмээ | 2009-10-03 23:20:18
Сайхан бичлэг байна... Зүрх зүрхээрээ мэдрээд л явахад хайр өөр өөрийнхөөрөө оршин тогтнодог байх
10. Бүсгүй | 2009-10-03 23:36:07
молор: харин тийм

бялзуух: хүүхнүүд дурлахаараа ааш муутай болдог гэж нэг хүнээс сонсож байсан, үнэн бол уу хэхэ
11. Lily | 2009-10-04 10:03:27
daraagiin hicheel hezee ve, hotsormoorgui baihiin
12. deeshka | 2009-10-04 10:14:14
мэдүүштэй л юм байна. санаандаа авав.
13. Бүсгүй | 2009-10-04 17:37:51
Lily: хичээлээ тасалж гүйгээд бгаарай чи

дээшка: дээгий мөн үү?

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

Powered by