2009-10-03 23:32:23
Японд байгаа залуучуудийн блог энэ тэрээр явж байхад Мураками их уншдаг юм шиг санагдсан. Тэндээ од ч юм шиг байна лээ хэхэ. Тэгэхээр нь би бас уншиж үзмээр санагдаад Afterdark гэдэг номыг нь уншиж үзэв. Нээх ойлгочихлоо гэж худлаа яриад ч яахав. Бичдэг хэв маяг нь их таалагдлаа. Зав гарвал ахиад өөр номуудыг нь авч уншнаа. Зохиолыг өөрийнхөөрөө ойлгосноо сийрүүлэх гээд үзэх үү: Өдөр тутмын хэвийн л амьдралаар амьдраад, өөрөөр хэлбэл, өдөр тутам нэг хэвийн ажлаа хийгээд л, орой гэртээ очиж хоолоо идэж унтаад, маргааш нь ахиад л... гэсэн нэг хэвийн циклээр амьдрах нь бас команы нэг хэлбэр юм шиг санагдав. Өнөөдөр өчигдөр биш, бас маргааш биш... Гэхдээ хэр удаан ингэж санагдах юм бүү мэд.

Сэтгэгдэлүүд:
тунгаа: олж уншаарай, харамсахгүй шүү
раш: www.dulguun.blogspot.com энд лав электрон номнууд бдийн
дөлгөөн: ажилсаг бүсгүй шүү
лили: уншаарай
чимгээ итгэл: хэхэ
Сэтгэгдэл үлдээх: