Сайхан намар болжийно доо нээрээ. Манай энүүгээр ийм үг моодонд ороод байгаа. Би тэгээд зүгээр л дуурайгаад хэлж байгаан. Би нээрээ өөрийгөө хэдэн жилийн өмнө хэмжиж үзэхэд 1.74 м байсан байхгүй юу. Тэр үед 20 гарчихсан л байсан юм даа. Тэгээд хэдэн жил 1.74 м өндөртэй гэж явсийн. Угаасаа 20 гарсан хүн чинь юу гээл өсөөд унав гэж. Тээд сарын өмнө нэг найзтайгаа хүүхдийн хувцасны дэлгүүрт явж байгаад өндөр хэмжигч байхаар нь өөрийгөө хэмжээд үзсэн чинь 1.76 м байсийн. Тээд л 20 гараад өндөр болдийн байх даа гээд гайхаад л яваад байсан. Хүүхдийн дэлгүүрийнх болохоор аягүй бол жаахан өндөрт өлгөчихсөн байх гээл бодоод байсийн. Өнөөдөр нэг дэлгүүрт юм авах санаатай явж байгаад хувцас өмсөж үздэг өрөөнд нь өндөр хэмжигч байхаар нь гутал мутлаа тайлж байгаад аймаар нямбай хэмжээд үзсэн чинь яах аргагүй л 1.76 м байна даа. 20 гараад өснө гэж байдаг л юм шиг байна. Таргалж турах бол окэй шд. Өснө гэдэг сонин юмаа.
Ойрд нээрээ хүүхэд харагч хийж байгаа. Энд байдаг нэг монгол хосын 3 настай хүүг аав ээж нь завгүй үед гуйлтаар хардийн. Даанч цалингүй л дээ хэхэ. Нөгөө хүүхэд нь одоо бүр намайг ээж шигээ элэг бариад байдаг болсоон. Худлаа уйлж муйлаад. Хааяа бүр намайг мама гэж наана. Дээр мань эрийг дагуулаад нэг найз бүсгүйтэйгээ гадуур юм үзээд явж байсан чинь мама аа гээд уйлаад наасан. Аймаар сандардаг гэжийшд. Тэрнийхээ хажуугаар намайг хэсэг өөр хүний нэрээр Бааска гэж дуудсийн. Тэгсэн чинь өнгөрсөн хагас сайнд тэр гурав манай ойролцоо байдаг танил айлдаа зочлох гээд манай гэрийн ойролцоо явж байгаад манай гудамжаар орж ирэнгүүт "Үллээ" гээд аймаар орилсон гэсэн хэхэ. Одоо тэгээд намайг халти хулти нэрээр маань дууддаг болоод байгаа. Одоо л ярьж сурч байгаа. Голцуу германаар яринаа. Би ер нь хэлж байгааг нь бараг ойлгоод байгаа. Бусад хүмүүс бол таг шд. "Энэ одоо юу гээд байгаан" л гээд байна. Сая уржигдар мань эрийг орой харах болоод... Унтуулах гээд оронд нь оруулаад гэрлийг нь унтраагаад өөрөө чихэвч хийчихсэн кино үзээд сууж байсан чинь гэнэт өнөөх чинь ханиагаад хахаад ч байгаам шиг дуу гараад. Гэнэт гартаа тал алим бариад явж байсан нь санаанд ороод хахаж байна гэж бодонгуутаа гэрлийн асаагуур дээр дарсан чинь асдаггүй, сандраад асаагуураа олоогүй хэрэг л дээ. Харанхуйд харайж очоод орных нь дээд талын гэрлийг асаасан чинь хөөрхий өөрөө доошоо хараад хэвтэж байсан. Алимны хальсанд хахсан юм шиг байналээ. Яг зүрх хагарах гэж байсан. Гялс ус мус өгөөд. Айгаад аав ээжид нь хэлээгүй л дээ гэхдээ. Мэдмээр юм байлээ шүү. Хүүхэд мүүхэдтэй холбоотой хүндрэл мангар их байхиймаа хэхэ. Би уул нь 18 хүртлээ хүүхэд асрагч гэдэг ажил хийсэн гэхэд хилсдэхгүй шд. Өөрийн дүү нар, дараа нь 9-10 ангид байхад нагац эгчийнхээ хүүхдийг харж хоёр жил тэднийд амьдарч билээ. Хэдхэн сартайгаас нь гурван нас хүртэл нь хамт байсан даа. Анги дээрээ авч очоод л ангийнхантайгаа нийлээд харчихдаг байж билээ. Одоо тэгсэн чинь 10-р ангид орчихсон явж байна шд. Тэрнээс хойш хүүхдийн бараа хараагүй, яадаг ч билээ, төсөөрчиж гэхгүй юу хэхэ.
Өө тийн, манай найз бүсгүй хавар нагац эгч болсийн. Дүү нь төрөөд. Би саяхан чаталж байгаад "Чимгээгийн хүүг хэн гэдийн?" гэсэн чинь "Наранзун гэдгийн. Түнтийсэн бор юм бий. Наранд аймаар дургүй, уурлаад байдийн. Нүүрэн дээр нь нар тусахаар л ярвайгаад суучдаг" гэж наасан. Caвж унaтлаа инээсэн гэжүгаа.
Тэр ч яахав, энд ирээд удаагүй байхдаа шдээ, нэг үйлдвэрт хэсэг монголчуудтай ажилладаг байсан юм. Тэр дунд нэг монгол эгч байдаг байсан. Үүдэн шүд нь уначихсан, хорхойтоод уначихсан гэсэн. Нэг удаа бид нарын нэг нь шүдний эмчилгээний талаар биччихсэн сэтгүүл авчраад, шүд тэгшилдэг арга чарга юу байна гээд л бүгд шүдээ тэгшлүүлэх юмсан, пааландуулах юмсан, цагааруулах юмсан гээд шаагилдаж байсан чинь нөгөө үүдэн шүдгүй эгч "Та нар Меридол хэрэглэ, меридол их сайн, би байнга хэрэглэдэг" гээд. Тэрнээс хойш надад Меридол гэдэг шүдний оо, ам зайлагч хамгийн муу юм шиг санагдаад байдаг болсон дoo. Нэг ч удаа авч хэрэглэж байгаагүй. Рекламыг буруу хийвэл юун бизнес нь амжилтанд хүрэх, харин эсрэгээрээ талийхийн жижиг жишээ гэхгүй юу.
Эндэхийн Рожер Цицеро гээд нэг дуучин байдийн. Германдаа бага зэрэг нэртэйм шиг байгаамаа. Саяхан нэг цомог гаргаад тэрнийхээ рекламыг хийснийг харсан чинь "Тэрэнд Марк дургүй, тэрэнд Мария дургүй, бла бла .... зүүн европынхон тэрэнд дургүй (2-3 жилийн өмнө байна уу даа, мань эр Евро Вишн-д германыг төлөөлж яваад баян ходоод болоод ирсийн. Ирчээд "зүүн европын орнууд олноороо оролцдог энэ наадамд эдгээр улсууд нь өөр өөрийн хөршөө дэмжээд шударга бус шүүлт болоод, би хоцорчихлоо" ухааны юм гомдоллоод байсан. Ер нь энэ наадамд герман дандаа л хойгуур орж байдаг юм ), гэхдээ Рожер Цицеро цомгоо гаргалаа" ухааны реклам явуулаад байсан. Би лав за тэгвэл ч энэ нөхөр... ухааны юм бодоод худалдаж авахгүй ээ. Маркетингийн менежер нь юу бодож ийм реклам хийсийн бөө мэд.
За за харж байгаа хүүхэд маань сэрчлээ. Бөгдөөрөө бака жика.

Сэтгэгдэлүүд:
Манай 172 см-тэй найз л аврага харагдаад байдаг... чи ч динозавр шиг юм байна л даа... хэхэхэ
namhan humuusiig delhiiteigee oirhon gedii shd medeh uu hahaha, chi delhiitei oirhon uu hehe joke shuu
Би дэлхийтэйгээ ойрхоон ойрхон хэхэхэ Дөнгөж 161 см ккк
ta 2 ch odoo 2uulaa delhiiteigee oirhon yum uu daa
Emegtei xun anxnii xuuxdee gargaad l bux usult, uur yu bdag yum bgaam zogsdog geseen, teed l chi turuxuusuu umnu usuud bxgui yu daa.
nerii ni bodood l bdag yum...kkk
Сэтгэгдэл үлдээх: