Монголд ажиллаж байсан газрын маань 50 насны ой болж байгаам ойрын өдрүүдэд. Их сургуулиа төгсөөд ангиасаа гурвуулаа орж ажиллаж байлаа. Б... бид хоёр сурахаар гадагшаа яваад А... маань тэндээ үлдсийн. Үлдсэн ганц маань 50 жилийн ойгоор шагнуулж гэнэ. "Тэргүүний залуу" гэдэг алтан медалиар. Б... өчигдөр яриад "А... шагнуулж гэнээ. Чи бид хоёр байсан бол бас нэг нэг медаль авна даа. Тэрнийгээ угаанаа бас" гэхээр нь нээрээ тэгэх байсан байх даа гэж бодоод инээд хүрэв. Тэгээд нээх том угаахгүй ч гэсэн зүгээр байж болохгүй ээ, хамт ажилладаг ах нар хатгаад ядаж нэг шил архи авахуулж уунаа. Аягүй бол нэг газар орно. Сарын цалин дуусна аягүй бол. Зарим нь яагаачгүй тасарч масраад новширноо. Жаахан халахаараа хэрэлдээд унана аймаар. Орос монголоор хольж хутгаад, яагаад байдийн бүү мэд. Оросоор хэрэлдэх илүү амархан байдаг юм болуу гсн. За за ер нь энэ сэдвийг алгаслаа. Энэ хэрэггүй медаль, шагналыг больмоор юм.
Нээрээ Б... надаар орчин үеийн оньсого таалгаад... та нар бас таагаарай. Хариуг нь сэтгэгдэл дээр биччихнээ.
- Согтуу могой яаж явдаг вэ?
- Түнтгэр өвгөн түмэн жадтай. Тэр юу вэ?
Бас ганц нэг онигоо...
- Баавгай, туулай, тагтаа гурав онгоцонд явж байж гэнээ. Тэгсэн тагтаа "гурвуулаа жаахан далдганах уу?" гэж нөгөө хоёроосоо асуув. Нөгөө хоёр тэгье гэж. Гурвуулаа онгоцны удирдлагын товчнуудыг нүдэж баахан бужигнуулав. Удалгүй онгоц нь удирдлагаа алдаад унаж эхлэхэд тагтаа түрүүлээд нисчихэж гэнэ. Нөгөө хоёр нь сандраад:
- Хүүе тагтаа, бид хоёр яах юм бэ? гэсэн чинь тагтаа эргэж харснаа:
- Өө та хоёр чинь нисэж чаддаггүй юм уу? Тэгээд юундаа намайг дагаж далдганасан юм гэжээ.
****************************************************************************************
5 насандаа орондоо шээхгүй бол амжилт
15 насандаа секс хийж амжвал амжилт
25 насандаа эхнэр авбал амжилт
35 насандаа карьер хөөвөл амжилт
55 насандаа дахиж гэрлэвэл амжилт
65 насандаа секс хийвэл амжилт
75 насандаа орондоо шээхгүй бол амжилт ...
****************************************************************************************
Гурилтай шєл бууз хоёр маргалдаад гурилтай шєл буузыг зодчихоод зугтчихав. Гэтэл бууз єєрийн хамаатнууд болох банш, хуушуур, пирошкигээ дагуулаад зодохоор явлаа. Тэдний замд бэлэн гоймон тааралдaхад "Өє муу гурилтай шєл чамайг буржгар хими хийлгэсэн ч танина шvv" гээд зодчихов.
****************************************************************************************
Нээрээ Лилигийн үзсэн Flash of Genius үнэхээр санал болгохоор гоё кино байналээ шүү. Саяхан үзсэн. Ийм нэгэн явдалын үргэлжлэл гарчихсан байналээ. Нэгнийх нь блог дээр явж байгаад гарсан гэдгийг нь олж мэдээд youtube-с хайж олж үзэв. Ярих гэсэн залхуу хүрэв. Машшш их таалагдсан. Ганцаараа үхтлээ инээсэн. Безруков тоглосон байналээ. Та нар энүүгээр ороод өөрсдөө үзчээрэй. 13 хэсэг байгаа. Үргэлжлэл нь коммент дээр нь байгаа шүү. Учраа олоод үзчихнэ биз дээ гсн.
Гэснээс "Би чамд хайртай 2" манай хотод гарна гэж байснаа больсон болтоймаа. Штутгартад гарах юм гэнэ. Манай эндээс нэг танил маань цуг явж үзий гэлээ. Би гэхдээ үзэхгүй байхаар шийдсээн. Нэгд, Болд, Ундрал хоёр тоглосон нь таалагдаагүй. Сайн уран бүтээлчид байх л даа, сайн жүжигчид лав биш дэг. Хоёрт, Болдын дуулсан киноны дуу нь таалагдаагүй, Оюун-Эрдэнэтэй хамтарч дуулсан нь арай гоё санагдсан. Гэхдээ Оюун-Эрдэнэ зарим үгээ нээх сонин хэлээд. "Ариун ариун гэхэд" гэдгийн "гэхэд" гэдгийг, "хайрлан хайрлахгүй юм бол"-ын "хайрлахгүй" гэх мэт үгүүдийг нэг л сонин хэлээд. Гуравт, триллерийг нь үзсэн чинь жүжиглэлт муутай санагдав. Ундралын "Ийм аав байдаг юм уу" гэж хашгирдаг хэсэг гэх мэт. Нүүрний хувиралаар тухайн дүрийнхээ илэрхийлэх гэсэн санаа, дотоод сэтгэлийг харуулдаг жүжиглэлт, жүжигчин гэж байхгүй болоо юу даа. Тийм болохоор бүгдийг нь амаар нь хэлүүлдэг бололтой. Гэтэл энэ нь бидний араншин биш болохоор шал хиймэл санагдах юм. Тэгээд ч гол дүрд Болд, Ундрал хоёрыг яагаад сонгосон юм бол? Магадгүй Болд одоогоор ид хүчээ авч байгаа уран бүтээлч, Болдын фэнүүд Болдыг тоглосон болохоор ихээрээ үзнэ энэ тэр гэсэн менежемент байсан байж болох л юм. Уул нь киног нь мэдэх хүн, фэнүүд нь Болдын фэнүүдээс хэд дахин их болохоор Болдтой Болдгүй үзэх л байсан байх даа. Болд дууг нь л аятайхан дуулчихсан бол болох байсан биш үү. Ийм хүмүүс тоглуулж байхаар яг анхны кинонд нь дүрүүдээ сонгож авсан шиг олны танил болоогүй, яг жүжигчний мэргэжлээр сурдаг хүүхдүүдийг сонгож тоглуулж болоогүйн байх даа. Тэгсэн бол арай сонирхолтой байсан мэт. Гэтэл нөгөө л Болд, нөгөө л Ундрал...
Гэснээс "Captain Abu Raed" гэдэг киног олж үзээрэй гэж санал болгоё. Иорданы нэг найруулагчийн кино. Онгоцны буудлын цэвэрлэгч өвгөн санаандгүй хогийн савнаас нисгэгчийн малгай олж авна. Нөгөө малгайгаа өмсөөд явж байтал өвгөний амьдардаг ядуусын дүүргийн хүүхдүүд өвгөнийг жинхэнэ онгоцны ахмад гэж итгэж өвгөнийг өөрийн түүхээ ярьж өгөхийг гуйна. Өвгөн эхлээд өөрийгөө онгоцны ахмад биш гэж байснаа гэнэт дүрсгүйтмээр санагдаад нөгөө хүүхдүүдэд түүхээ ярина. Мэдээж бүх түүх нь худал, ярианд нь гарч байгаа шиг гайхамшигт үзэсгэлэнт хотууд, адал явдлууыг өвгөн номон дээрээс, онгоцны буудлаар дамжин явсан зорчигчидын ярианаас л мэднэ. Үнэндээ тэр өөрөө онгоцонд ч сууж үзээгүй. Харин түүнийг онгоцны ахмад байгаагүй, онгоцны буудлын цэвэрлэгч өвгөн гэдгийг мэдэх нэг хүү тэр хороололд бас амьдарна. Эцэстээ энэ хүүгийн төлөө өвгөн амиа алдана. Харин хүү өсөж том болоод онгоцны ахмад болно. Арабын ертөнцын хар цагааныг харуулсан кино. Бас мэдрэмжтэй. Өмнө нь "Карамел" гэдэг киноны тухай бичиж байсан санагдаж байна. Ливаны найруулагчийн кино байсан. Холливуудын кино шиг сүрхий адал явдал, action байхгүй, энгийн амьдрал, энгийн үйл явдлуудыг сэтгэл хөдөлгөм харуулсан... араб кинонууд сонирхол татаж эхэлсэн.

Сэтгэгдэлүүд:
Тэр шинэ жүжигчин сонгох тал дээр дэмжиж байна. Тэгвэл залуусд үлгэр болох байсан юм. Анх Үрлээгийн дүрд залуус дурлаж байсан шиг. Гэр бүлтэй Болд Ундрал 2 хэнд хэргэтэй юм, тээ гэсэн.
Өө бас баярлалаа. Тэр ийм нэгэн ядлыг мэдээгү й байсан юм.
Луузан: тэгээрэй
5н буудал: Эрүүл хүн, согтуу хүн, эрүүл могой 3 яаж явдаг билээ сайн бод доо, 2 дахь онигоо орчин үежсээн
Жулиа: харин тэх, надад лав хэрэггүй гсн
Анжгай: урмын үгэнд гялайлаа. би блогыг чинь байнга уншдаг
тэр "Captain Abu Raed" гэдэг киног үзнээ...
апабсн: тэгээрэй харамсахгүй
лооов: айхтар шүүтжлэх хүсэл сонирхолтой доо биш л дээ хө.
sogtuu mogoi ulam l jirelzex bx daa
оньсогыг бол яг Жиргээтэй адилхан таажийнооо... кк
нэг могой хуримаа хийх гээл онцгой могойтой сууна гэж боджээ тэгсэн бүх могой элгээрээ мөлхөөл байхад нэг могойл бусдаас онцгой босоогоороо яваад байж
бодож гэнэ энэ босоогоороо яваад байна онцгой юм тэхээр энэнтэйл сууя гээд сууж гэнэ
тэгсэн хуримынхаа маргаашнаас эхлээд бусад могойн адил элгээрээ мөлхөөд байхын гэнэ
чи яагаад бусадтай адилхан яваад байгаан босоогоороо яваач гэсэн чинь
ээ хайрт минь би чинь үргэлж согтуу байж чадахгүй ш дээ гэжээ хихихи
тэхээр согтуу могой босоогоороо явдаг кк
Гамвага: П харин тх. найз нь атаархав шд. Чи сайн уу
Мармелад: хэхэ ёстой хөөрхөн. Чи бас таачлаа. Эрүүл могой мурилзаж явдаг, согтуу могой чигээрээ явдаг гэнэ
Ганц маргарита уучан чинь амьдрал бодогдоод явчлаа. Бөөн өр би бол өр тавихаас дарна гэсэн юм алгоо.Ямар ч асуудал болсон би тэрийгээ хүнд яриж зөвлөлдөж чаддаггүй юм байна. Бас алдаагаа засна гэдэг миний хувьд худлаа байхийм доо. Учрах үр дүнг мэдсээр байжийж өнөөхөө хийсээр л. Ойрдоо өөрийгөө болгоно гэсэн үзлээ болидиймуу гэж бодохийм. Ээжтэй аавтаЙ ярилцмаар санагдхийм. Хэр их ажиллаж байгаагаа харуулж орой гэрт ирэхэд хоол хийчэн гэр цэвэрхэн байгаасай гэж их бодхийм. Өдөржин энэ тэр хүмүүсийн ааш аягийг олох гэж зүдэрчээд бас баахан юм чирээд гэртээ ирхэд гэр заваан хоол цайгүй байхаар урамгүй гэж жигтэйхэн.Хичээл ном нь яажийн туслуулах юм байна уу гэдэг үгс энэ 2-н үгийн санд байхгүй. Чи чад эсхүл боль гэдэг системнээс нь залхаж байна доо.
Бага байхад эмээ өвөө дээр ээжийн дүүгийн охинтой хамт өссийн. Хүмүүс учиргүй л эмээ өвөөдөө эрхэлж өссөнөө ярьдаг бол надад тэгж ярих юм бол юу ч байхгүй. Миний хүүгийн хүүхдийн дэргэд чи хэн юм бэ гэдэг үг л сонсож өссөн хүн шүү дээ. Нөгөө эмээ дээр бол хаяа л цагаан сараар таардаг болхоор бүүр мэдэх юм алгоо. Хүүхдүүд тоглоод сууж үед би гал тогооныхоо шалыг угаагаад л ээжийн дүүгийн эхнэрт дээрэлхүүлээд л байж байдаг байсан шүү. Нээх аймар кино нтр шиг зодуулаад гудамж руу гартлаа ч бас дарамтлуулаагүй. Тэхдээ айлын хэлээ хазаад хүссэнээ авхуулдаг жаал байж хэзээ ч үзээгүй. Хүүхэдтэй болоод л мэдэх байх л даа. Тэхдээ надад хандсан шиг хандлага гаргаж болохгүй. Өөртөө итгэлгүй болно. Бас хөнжилдөө нуугдаад уйлна. Зүрх нь эмзэглэнэ тэгээд хэзээ ч мартахгүй.
гэснээс "Гуравт, триллерийг нь үзсэн чинь жүжиглэлт муутай санагдав." >>> энд нэг зүйл хэлэхэд TRAILER гэдэг үгийг кирилээр буулгахдаа трэйлэр ч юмуу тэгэж буулгасан нь зүгээр байх тээ. thiller гэж ойлгогдоод байх шиг байна. PEACE
гоё мэдээлэл сайтай бичлэг зөндөөг оруулаарай
Сэтгэгдэл үлдээх: