Бүсгүйн Тэмдэглэл - Шинэ бичлэгүүд http://busguin-temdeglel.blog.banjig.net Банжиг Блог нь Монголын хамгийн том Блог сайт юм. mn-mn Banjig.Net Sat, 21 Nov 2009 07:17:56 +0800 http://blogs.law.harvard.edu/tech/rss Banjig.Net Feed Generator info@banjig.net support@banjig.net Банжиг Блог http://blog.banjig.net/images/headlogo.gif http://blog.banjig.net <![CDATA[Өнөө оройн онигоо]]> http://busguin-temdeglel.blog.banjig.net/post.php?post_id=307128 Эхнэр нөхөр хоёр далайн эрэгт амрахаар шийдэж тэнд буудалд өрөө захиалж, хамаг юмаа төлөвлөж гэнэ. Харамсалтай нь яг явах өдөр нь эхнэрт нь гэнэтийн ажил гарсан тул эхнэр нь маргааш нисэхээр үлдэж нөхөр нь төлөвлөсөн ёсоор тэр өдөртөө нисжээ. Далайн эргийн буудалдаа очоод өрөөндөө ороод нөхөр нь эхнэртээ мэйл бичиж гэнэ. Даанч мань эр жаахан хайнга хандсанаас болоод эхнэрийнхээ нэрийн нэг үсгийг сольж бичээд, нөгөөх мэйл нь саяхан бэлэвсэрсэн өөр нэг эмэгтэйд оччихож гэнэ. Хүүгээ өрөөнд нь яваад ортол өчигдөрхөн бэлэвсэрсэн ээж нь компьютерийнхээ дэлгэцийг ширтээд шоконд орчихсон сууж байна гэнэ. Ирсэн мэйлийг нь уншвал:

Хэнд: Үлдэж хоцорсон хайрт эхнэртээ
Хэнээс: Түрүүлээд явсан эр нөхрөөс чинь
Агуулга: Би сайн явж ирлээ.
Хайрт минь би хүрээд ирлээ. Ирэнгүүтээ эндээ тохижоод авсан, бас чамайг ирэхэд зориулж хамаг юм бэлтгэгдчихсэн байгааг харлаа. Хайрт минь сайн яваад ирээрэй, би маргааш чамайгаа хүлээж байя.

хайртай,
нөхөр чинь

ПС: Энд доор шатаж үхмээр халуун байнаа.
************************************************************************************
Нэг залуу мэргэч дээр очиж гэнэ. Өнгөрсөн ирээдүйг хардаг болор бөмбөрцөгийн өмнө мань эрийг зогсоож нилээн удаан харсан үзмэрч залууд хандан:

- Та хоёр хүүхэдтэй юм уу даа? Залуу нилээн ёжтойгоор:
 - Та тэгж бодож байна уу? Би гурван хүүхэдтэй. Үзмэрч хариуд нь ёжтойгоор:
- Та харин гурав дахь хүүхдээ таных гэж бодож байна уу?

]]>
Sat, 21 Nov 2009 07:17:56 +0800 http://busguin-temdeglel.blog.banjig.net/post.php?post_id=307128
<![CDATA[Оройны статистик: Хүүхнүүд үүнд сэтгэл дундуур байдаг]]> http://busguin-temdeglel.blog.banjig.net/post.php?post_id=306174 Эрчүүдийн баярласан хөөрсөн сэтгэлээ ил гаргаж чаддаггүй болон хоорондын харьцаа нь ямар байгаа талаар бага санаа тавьдагт ихэнх хүүхнүүд сэтгэл дундуур байдаг.

Өөрсдийгөө хөгжөөх, идэвхтэй байх талаар санаа тавьж ямар нэг юм санаачлан хийхийн оронд оройдоо зурагтын юм уу нөүтбүүкний өмнө суухыг илүүд үзэгч хайртдаа хүүхнүүдийн 22 хувь сэтгэл хангалуун бус байдаг гэнэ.

Мөн 22 хувь нь хийж буй зүйлийг нь олж харж анхаарч, өөрт нь анхаарал тавьдаггүй амрагтаа сэмхэн гоморхдог.

 
Дараагийн 13 хувьд нь таргалж гүзээ суугаад байгаа хэр нь өөрийгөө өчүүхэн ч хөдөлгөдөггүй амраг нь "асуудал" үүсгэдэг байна.

Арван эмэгтэй тутмын нэг нь нөхрийгөө гадаад үзэмжиндээ бага анхаарал хандуулж, байнга хуучин хувцсаа өмсөж, цөөхөн удаа үсчин ордог гэж гоморхжээ.

Харин зөвхөн зургаан хувь нь хамртагч нь өөрийг нь бараг эмэгтэй хүн гэж хардаггүй, дэндүү бага секс хийдэг гэж гоморхжээ... Гэхдээ судалгаанд оролцсон хүүхнүүдийн шүү :p

]]>
Fri, 20 Nov 2009 06:57:58 +0800 http://busguin-temdeglel.blog.banjig.net/post.php?post_id=306174
<![CDATA[Мэдлэг мэдлэг биш болох хугацаа]]> http://busguin-temdeglel.blog.banjig.net/post.php?post_id=303305 Дараа долоо хоногийн менежементийн илтгэлээ янзалж суунгаа энэ нэг графикийг харуулмаар санагдаад болдоггүй ээ. Магадгүй та нарт сонирхолтой байж болох юм. Хэрэв чи оюутан бол өнөөдөр олж авсан мэдлэгийн чинь тавин хувь нь 5 жилийн дараа гэхэд ямар ч хэрэггүй шахуу болох нь.

 

Aktualität des Wissens: Мэдлэгийн "хүчин төгөлдөр" байдал

Schulwissen: Grundschule (сургуульд олж авсан мэдлэг: дунд сургуульд)
Schulswissen: Gymnasium (гимнази буюу манайхаар ахлах сургуульд)
Hochschulwissen (дээд сургуульд олж авсан мэдлэг)
berufliche Fachwissen (ажил дээр олж авсан мэдлэг)
IT& EDV Wissen (информатик буюу мэдээлэлийн технологийн чиглэлээр)
Zeit: Хугацаа (жилээр)

 

Харин мэдээллийн технологийн салбарт олж авсан мэдлэг тань хоёр жил хүрэхгүй хугацааны дараа мэдлэг биш шахуу болохнээ. Технологи хөгжих тусам энэ хугацаа улам богиноссоор байна.

 

]]>
Tue, 17 Nov 2009 04:08:50 +0800 http://busguin-temdeglel.blog.banjig.net/post.php?post_id=303305
<![CDATA[Улсын эрхэм ерөнхийлөгч танаа...]]> http://busguin-temdeglel.blog.banjig.net/post.php?post_id=302458 Эрхэм ерөнхийлөгчөө,

Танай улс таны ухаалаг зоримог шийдвэр, удирдлагын доор өнгөрсөн жил эдийн засгийн мэдэгдэхүйц өндөр амжилт үзүүлж, үүнийхээ үр дүнд таны өмнөх үүрэг гүйцэтгэгчээс дамжин ирсэн гадаад өрнийхөө ихэнх хувиас Олон Улсын Зээлээс Чөлөөлөх программын тусламжтайгаар чөлөөлөгдөж чадлаа.

Танай улсын эдийн засгийн энэхүү амжилт болоод дотооддоо явуулж буй шинэчлэлийн бодлогыг чинь дэмжиж миний бие Хятадын засгийн газрын нэрийн өмнөөс танд дараах программыг санал болгож байна: [...]]]>
Tue, 17 Nov 2009 00:44:39 +0800 http://busguin-temdeglel.blog.banjig.net/post.php?post_id=302458
<![CDATA[Террористчин болонгоо алдав.]]> http://busguin-temdeglel.blog.banjig.net/post.php?post_id=302452 Өнгөрсөн тав дахь өдөр 3 хоногийн оюутны "сэм найрт" оролцохоор Кассел руу явах хэрэг гараад аа. Хамт очих хоёр охинтойгоо хамт эндээс вагоноор явсан юм. Замдаа баахан мар мар хийсээр 3 цаг шахам яваад буух буудал дээрээ ирэв. Хамт явсан хоёр маань нэг нэг том үүргэвчтэй, тэрэндээ хамаг юмаа чихчихсэн, би "бие сэтгэлийн" амар харах дуртайгаараа хамаг юмаа үүрч өөрийгөө зовоохгүй гээд жижиг чемоданаа авч явсийн. Нөгөө хоёр ухас гээд үүргэвчээ үүрээд буунгуут би ч дагаад сүнx гээд цүнхээ шүүрч аваад буучив. Яг тэр үед хичээлдээ явчихаад орой буцаад хотдоо ирж байгаа шиг санагдаад. Буугаад дараагийн очих ёстой газрынхаa хаяг, хаанаас суух ёстой энэ тэрээ хараад нилээн юм [...]]]> Mon, 16 Nov 2009 04:56:04 +0800 http://busguin-temdeglel.blog.banjig.net/post.php?post_id=302452 <![CDATA[Ойлгомжгүй асуудлууд]]> http://busguin-temdeglel.blog.banjig.net/post.php?post_id=291251 Өнөөдөр өрөөсөн ээмгээ алга болгодог байна шд. Өглөө зүүх явцдаа Сүүлийн хэд хоног байнга энэ ээмгийг зүүж байнаа гэж бодсоноо нуугаад яахав. Богооноос буугаад өрөөсөн чихээ тэмтэртэл байдаггүй. Унаад курткэн дотор байгаа байх гэдэг гэнэн найдварт автан автан гэртээ ирээд үзтэл бас байдаггүй байна шүү. Төрсөн өдрөөр өмссөн дээгүүрээ цагаан, доогуураа хар палаажин дээр хослуулан зүүх гээд авсан дундаа том том бөөрөнхий цагаригтай урт саарал хүзүүний зүүлттэй хослуулан зүүх гээд авсан учиргүй их нь ч юу юм бэ гялалзсан талсттай саарал ээмэг байсийн. [...]]]> Thu, 05 Nov 2009 04:33:25 +0800 http://busguin-temdeglel.blog.banjig.net/post.php?post_id=291251 <![CDATA[Сайн уу, блогчидоо]]> http://busguin-temdeglel.blog.banjig.net/post.php?post_id=289086 Блогтоо юм бичих гээд заримдаа зав гарахгүй, заримдаа банжиг ажиллахгүй, заримдаа эвээ олохгүй тойроод л яваад байхийн. Энэ зуурт олон л юм болж өнгөрлөө. Хамгийн том нь төрсөн өдөр маань болж өнгөрлөө. Би 30 нас хүрэв. Төрөх талаар зөвөлгөө өгсөн бүх найзууддаа маш их баярласан. Энд намар болоод жаахан хүйтэрч байна. Цаг агаарын хувьд сайхан намар болж байна. Харин өнөөдөр жаахан хүйтэн бороо орлоо [...]]]> Tue, 03 Nov 2009 05:53:07 +0800 http://busguin-temdeglel.blog.banjig.net/post.php?post_id=289086 <![CDATA[Эрчүүд яагаад бие үнэлэгч нарыг авдаг юм?]]> http://busguin-temdeglel.blog.banjig.net/post.php?post_id=275390 Нэг шинэ блог Банжигт нээгджээ. Оров, сэтгэгдлүүдийг нь уншаад амжилт хүсээд гарав. Тэр хүний хийж буй "ажилд" биш, блог хөтлөхөд нь. Эрчүүд  харааж загнасан сэтгэгдэл үлдээжээ. Тэр дунд "зайлооо ..зда" гэсэн сэтгэгдэл уншаад "Эрэгтэй хүмүүс өөрсдөө авдаг мөртлөө яагаад хөөрхийсийг хараагаад байдгийн болоо" гэж бодлоо. Бие үнэлэгчийг эмэгтэй хүн худалдаж авдаггүй. Эрэгтэй биеэ үнэлэгч нар гэж байдаг гэсэн. Бодвол нийт "ажилчдын" 99.99% орчим нь байдаг болуу гэж таамаглав. Бие үнэлэгч гэхээр хэзээ ч эрэгтэй хүн толгойд орж ирдэггүй, хүүхнүүд л толгойд орж ирдэг. Бас энэ үг их доромж үг юм шиг санагдана. Жишээ нь, намайг хэн нэгэн биеэ үнэлэгч гээд хэлчихвэл би жинхэнэ "асах" байх даа.
Уул нь хамгийн эртний гэгдэх энэ "мэргэжлийн салбарын" үйлчлүүлэгч нар бол яах аргагүй 99.99 % эрчүүд байх. Амар хялбар мөнгө олох гэсэн, аргаа ядсан янз бүрийн л хүүхнүүд байдаг байлгүй. Нөгөө талаар "зах зээл" нь байгаа болохоор биеэ үнэлэгчид байгаад байгаа. Тэр зах зээл бол тэднийг авдаг эрчүүд. Авдагуудынх нь тухай хэн ч юу ч хэлэхгүй мөртлөө зардагуудыг нь есөн шидээр харааж загнах юм даа. Тэд ч бас хүн шд зайлуул. 
Тэгэхээр надад нэг асуулт байна: Эрчүүд яагаад бие үнэлэгч нарыг авдаг юм? Тэгсэн мөртлөө тэд нарт яагаад дургүй байдаг юм? ТАНЫ БОДОЛ?

]]>
Tue, 13 Oct 2009 01:24:05 +0800 http://busguin-temdeglel.blog.banjig.net/post.php?post_id=275390
<![CDATA[БЧХ 2-ын тухай 3 үг, өөр кинонууд, онигоо etc.]]> http://busguin-temdeglel.blog.banjig.net/post.php?post_id=274296 Монголд ажиллаж байсан газрын маань 50 насны ой болж байгаам ойрын өдрүүдэд. Их сургуулиа төгсөөд ангиасаа гурвуулаа орж ажиллаж байлаа. Б... бид хоёр сурахаар гадагшаа яваад А... маань тэндээ үлдсийн. Үлдсэн ганц маань 50 жилийн ойгоор шагнуулж гэнэ. "Тэргүүний залуу" гэдэг алтан медалиар. Б... өчигдөр яриад "А... шагнуулж гэнээ. Чи бид хоёр байсан бол бас нэг нэг медаль авна даа. Тэрнийгээ угаанаа бас" гэхээр нь нээрээ тэгэх байсан байх даа гэж бодоод инээд хүрэв. Тэгээд нээх том угаахгүй ч гэсэн зүгээр байж болохгүй ээ, хамт ажилладаг ах нар хатгаад ядаж нэг шил архи авахуулж уунаа. Аягүй бол нэг газар орно. Сарын цалин дуусна аягүй бол. Зарим нь яагаачгүй тасарч масраад новширноо. Жаахан халахаараа хэрэлдээд унана аймаар. Орос монголоор хольж хутгаад, яагаад байдийн бүү мэд. Оросоор хэрэлдэх илүү амархан байдаг юм болуу гсн. За за ер нь энэ сэдвийг алгаслаа. Энэ хэрэггүй медаль, шагналыг больмоор юм.
[...]]]>
Sun, 11 Oct 2009 21:20:56 +0800 http://busguin-temdeglel.blog.banjig.net/post.php?post_id=274296
<![CDATA[Сайхан намар болжийноo]]> http://busguin-temdeglel.blog.banjig.net/post.php?post_id=271801 Сайхан намар болжийно доо нээрээ. Манай энүүгээр ийм үг моодонд ороод байгаа. Би тэгээд зүгээр л дуурайгаад хэлж байгаан. Би нээрээ өөрийгөө хэдэн жилийн өмнө хэмжиж үзэхэд 1.74 м байсан байхгүй юу. Тэр үед 20 гарчихсан л байсан юм даа. Тэгээд хэдэн жил 1.74 м өндөртэй гэж явсийн. Угаасаа 20 гарсан хүн чинь юу гээл өсөөд унав гэж. Тээд сарын өмнө нэг найзтайгаа хүүхдийн хувцасны дэлгүүрт явж байгаад өндөр хэмжигч байхаар нь өөрийгөө хэмжээд үзсэн чинь 1.76 м байсийн. Тээд л 20 гараад өндөр болдийн байх даа гээд гайхаад л яваад байсан. Хүүхдийн дэлгүүрийнх болохоор аягүй бол жаахан өндөрт өлгөчихсөн байх гээл бодоод байсийн. Өнөөдөр нэг дэлгүүрт юм авах санаатай явж байгаад хувцас өмсөж үздэг өрөөнд нь өндөр хэмжигч байхаар нь гутал мутлаа тайлж байгаад аймаар нямбай хэмжээд үзсэн чинь яах аргагүй л 1.76 м байна даа. 20 гараад өснө гэж байдаг л юм шиг байна. Таргалж турах бол окэй шд. Өснө гэдэг сонин юмаа. [...]]]> Wed, 07 Oct 2009 00:57:37 +0800 http://busguin-temdeglel.blog.banjig.net/post.php?post_id=271801